fbpx Оросын аймшигт хохирлын нөхвөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 33 секунд

Оросын аймшигт хохирлын нөхвөр

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг.

Фронтын мэдээнүүдээс үзвэл Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө бараад, асар их зэвсэг, сум, пуужин, спиртийн үйлдвэр, агуулахуудаа дэлбэлүүлээд яаж ч чадахгүй, гадаадаас цэргийн тусламж авахгүй л бол ганц ч урагшилж чадахгүй болсон, Орос ямар их хохирол амсаж байгаа зэргээс хөрвүүлж буулгая.

Украиныг буулгаж авахаар 2.9 жил орчим байлдахдаа Оросын амссан цэргийн бие бүрэлдэхүүний хохирлын хэмжээ Дэлхийн II дайнд 1939-1945 онд Их Британийн амссан хохиролтой яг дүйцэж байна.

Путин дахин хичнээн эрдэнэт хүний амь гарздахад бэлэн байна вэ гэдэг нь олон улсын цэргийн шинжээчдийн анхаарлын төвд байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Украин нь фронтын шугамын дагуу бус, ОХУ-ын нутгийн гүнд байнуудад 7000 гаруй цохилт өгсөн шинэхэн мэдээ байна.

Аливаа дайнд бие бүрэлдэхүүний хангалтыг тасралтгүй хийж байх ёстой. Шинэ цэрэг татахгүйгээр 30-35 мянган цэрэг сар бүр нөхөн хангалтаар фронт руу очиж байх ёстой атал Орост тэгэх тэнхээ алга болсон. Цэрэг татлага явуулаад фронт руу илгээе гэхэд оросын иргэд итгэл алдарсан, гавьяагүй үхэл рүүгээ их бууны зуушинд явж байгаагаа ойлгодог болсон. Оросын сэхээтнүүд ТВ-д итгэхээ больсон, иймд ядуу дорой, алслагдсан бүс нутгийн, мөнгөний гачаалтай гэр бүлээс цэрэг элсүүлэн явуулж өнөөдөртөө аргалж байна. Цэрэгт явуулж мөнгөжүүлнэ, амьдралыг нь өөд нь татна гэсэн зар Оросын хот тосгодод ярайтал өлгөөтэй. Улаан-Үд хотоос манай хамаатны эгч ийм зарын зураг татаад явуулжээ. Буриад нутагт ийм зар хааяагүй гэж хэлж байна.

сонин mn

Ийм хүнд нөхцөлд Орос яах вэ? Хариулт нь бэлхэн. Гурван эх сурвалж байна.

  1. Зарын дагуу, мөнгө амлуулсан оросын ядуу иргэд;
  2. Эрүүгийн ялтан хоригдлуудыг фронт руу илгээх, тэгвэл эрүүгийн ялаас мултлах тухай зарлиг;
  3. Хойд Солонгосын тусламжийн цэрэг.

Эхний ээлжинд хойд солонгосын 10 мянган цэргийг фронтод авчирч байлдуудах ба тэр нь ч мэдэгдэм хүч биш юм. Хойд Солонгос нь хэрэв дайн дэгдвэл 1.5 сая цэрэг дайчлан цэргийн шинэ бүлэг байгуулах бололцоотой. Тэгэхдээ өөрийнхөө нутагт. Харин Орос руу 100 мянга дор хаяж, оросуудын зарим сайтад бичсэнээр 1 сая цэрэг Орос-Украины фронт руу илгээх чадвартай гэжээ. Курскэд хойд солонгосын цэрэг байлдаанд оролцоод эхэлжээ. Гэтэл тэдний ур чадварт оросын командлал тун сэтгэл дундуур байна. Ким Чен Ун шилдэг шигшмэл цэргээ Орост илгээсэнгүй, сулыг нь илгээжээ хэмээн оросын сошиалд шуугиад эхэлжээ.

сонин mn

Ер нь Орос-Украины дайныг олон улсжуулах зорилгоо Орос нууж байгаагүй. Оросын талд тулалдаж байгаад Украины зэвсэгт хүчинд олзлогдсон гадаадын иргэдийн дийлэнх нь Шри-Ланка, Балбын иргэд байгаа тухай The Economist онцолсон. Тэдний ихэнхийг заль луйврын замаар ажилд авч цалинжуулаад ятгах тулгах худалдан авахыг хослуулан фронт руу илгээж, довтолгооны хямд амьд хүч болгон ашиглаж байна. Олонхи нь амь үрэгдсэн ба ар гэрийнхэнд нь ямар ч нөхөн төлбөр олгогдохгүй.

Одоо Украин дахь олзлогсдын лагерьт Серби, Словак, Куба, Марокко, Энэтхэг, Египет, Бразил, Казахстан, Тажикистаны иргэд, мөн нэр бүхий Африкийн хэд хэдэн орны иргэд хоригдож солилцоо буюу цаашдын хувь заяагаа хүлээж байна гэж The Economist сонинд бичжээ.

Орос-Украины дайны фронт руу монголчуудаасаа аваачиж байлдуулах гэсэн санаа бодол бүхий иргэд байгаа нь тун харамсалтай ба түгшүүр айдас төрүүлж байна. https://www.facebook.com/-оос хоёр монгол нөхрийн бичиж түгээсэн пост ингэж өгүүлжээ. “Оросууд аргаа бараад Хойд Солонгосын олон тооны цэргийг Курскэд авчирсан мэдээлэл шуугиан тарьж байна. Путин хэнийгээ хэзээ авчирч, юу хийлгэхээ хэнээр ч заалгахгүй гэдгээ мэдэгдлээ. Манай цэргүүд ч хойд солонгосын цэргүүдээс илүү юү гэхээс дутахгүй гэдгээ энхийг сахиулах ажиллагаагаараа харуулж байгаа. Халхын гол болон дэлхийн ll дайны төгсгөлд манай арми Зөвлөлтийн цэрэгтэй хамтран Японы түрэмгийлэгчдийг бут цохисон дайчин түүх бий. Украинд нацистуудыг устгах цэргийн ажиллагаанд монгол цэргүүд оролцох бүрэн боломжтой. Даан ч манай томчуулд ийм шийдвэр гаргах эр зориг байхгүй л дээ” гэжээ.

Тун ноцтой пост байна. Нэр бүхий хоёрын нэг нь дэд хурандаа хүн байгаа нь бүр ч түгшүүр төрүүлж байна. Монголыг шууд л дайны нэг талд гаргаад байлдуулахыг уриалчих бололтой юм. Уриалга, хүсэл хоёр нь хосолжээ. Ингэж арай боломгүй.

Орос яагаад энэ дайнд бүтэлгүйтэж байна вэ? Мэдээж хоёр жилд Оросын эдийн засаг, санхүү үлэмж тамирдсан. Нефть, хийгээ хямдаар тасралтгүй зарж байгаагийнхаа ачаар тэсээд тогтоод байгаа нь ойлгомжтой. Тэгэхдээ Европ гэдэг хамгийн найдвартай, орлоготой зах зээлээсээ хагацсан. Ялагдана гэдэггүй юм аа гэхэд ялахгүй байх магадлал нь 100%. Ганцхан тоогоор жишээлэе. Барууны улсууд ДНБ-ийхээ 0.1% хүрэхгүй санхүүжилтээр Украиныг дэмжиж, зэвсэг нийлүүлж байгаа бол Орос нь ДНБ-ийхээ +40%-ийг дайнд зарцуулж, дээрээс нь Хойд Солонгосоос цэрэг, сум зэвсэг, Иранаас пуужин, шахед авч нөхөн хангалтаа арай ядан хийж байна. Дайн удах тусмаа Орос бэхжинэ, хүчирхэгжинэ гэдэг суртал нэвтрүүлэг бол ердийн нэг тархи угаалт юм. Харин ч удах тусмаа Орост сүйрэл, мөхөл, залхалт батжина. Барууны ертөнц дахиад 50-60 жил ч Украины дайныг санхүүжүүлэхэд эдийн засаг нь хотойхгүйгээр бэхжсэн, эв нэгдэл нь нягтран батжисан.

Путин дайнаа үргэлжлүүлэхийн тулд суртал нэвтрүүлгийг попорсон хэлбэрээр хийж, худал амлаж, “Ялалт манай талд” гэж байгаа нь ядарсан орны ядарсан удирдагчийн цөхрөлийг харуулна. Байлдах цэрэггүйдээ бүр илүү ядарсан нэг орон болох Хойд Солонгосоос олон мянган ядарсан цэрэг урьж авчирчээ.

Путины 2009 оны үгсийг ТВ-ийн нэвтрүүлгээс татаж аваад сошиалд сэвж өгчээ. Тэр ингэж хэлж байжээ:–Бид Крымыг авахыг хүсэхгүй байна. Энэ бол утгагүй явдал. Бид хэн нэгнээс авбал тэд ч бас биднээс авах нь гарцаагүй. ОХУ-ын газар нутагт маргаантай 400 газар байгаа. Бид хуучин ЗХУ-ын нутагт дахин хуваарилалт хийвэл бид хэзээ ч үүнийг засч чадахгүй болно. Орос улс аль хэзээний эзэнт гүрэн биш болсон. Тийм учраас Украин, Крым, өөр бусад улс орон бидэнд хэрэггүй гэжээ.

сонин mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте хэлжээ:–Украин НАТО-гийн 33, эсвэл 34 дэх гишүүн болно. Магадгүй түүний өмнө өөр хэн нэгэн гарч ирж болно. Харин Украин НАТО-гийн гишүүн болно. Үүнийг аль хэдийнээ шийдсэн гэжээ.

Украин газар нутгаа алдсанаа хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн барууны зарим улстөрчдийн уриалгад Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда ингэж хариулжээ:–Хэрэв Та Орост тийм өгөөмөр ханддаг юм бол түүнд газар нутгаасаа нэг хэсгийг нь тасдаад өгч яагаад болохгүй гэж? Яагаад тусгаар тогтносон ямар нэгэн улс Орост газар нутгаа өгч, оросын хүслийг хангах ёстой юм бэ? Ямар үндэслэлээр Орос улс заавал ямар нэгэн зүйл, ялангуяа өөр хэн нэгний газар нутгийг авах эрхтэй юм? Надад хариулаад өгөөч гэжээ. Дудагийн энэ үг юуны өмнө Путин руу хандсан сануулга, бас уриалга болов уу. Баримт юу харуулж байна? Орос том зураглалаараа үхлээ өөртөө бэлтгэсэн, одоо ялах ямар ч найдваргүй болжээ гэдэг нь харагдаж байна. Шал дэмий итгэж горьдож, тэр нь санаснаар болохгүй болохоор Украин ялагдаасай гэж харааж зүхээд суухаас өөр яалтай билээ! Оросын үзэл суртлын тархи угаалтад үнэмшиж, Путин ялахыг цөхрөн хүлээж, Украин руу хараалаа урсгаж байгаа бол бүтэшгүй цөхрөлөөсөө яаралтай салцгаа!

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​