fbpx “Трафигура”-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын “түншүүд” нь улстөрчид биш биз?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 31 секунд

“Трафигура”-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын “түншүүд” нь улстөрчид биш биз?!

Монголын улс төр, бизнесийнхэн сүүлийн хэдэн жилд “Трафигура”-гийн Э.Жононбаяр гэдэг нууц ноёнтонтой болсон. Түүнийг Жо хэмээн хоорондоо ярьдаг. Жо нь Монголын улс төр, хууль хяналтын томчуудын халамж, хамгаалалтад байдаг.

Цаг хугацааны хувьд “сахал” Д.Эрдэнэбилэгийн домог сарних үеэр энэ Э.Жононбаяр буюу Жо гарч ирсэн. Уг нь “Трафигура” Монголын уул уурхай, банк санхүүгийн салбарт эртнээс түншилж ирсэн. Аль эрт 1990-ээд оны дунд үеэс “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал авдаг байв.

Мөн манай улсын арилжааны хоёр ч банкинд хувь эзэмшдэг. Харин “Трафигура”-гийн трейдер Э.Жононбаяр Монгол дахь салбар компанийг нь хариуцах болсноор нефтийн бүтээгдэхүүний бизнес нь анхааралд өртөөд эхэлсэн. Товчхондоо, монголчууд тус компанийг “…Хуурамч автобензин, дизелийн түлш үйлдвэрлэдэг” гэж ойлгодог болсон. Үнэхээр ч Монголын нефть импортлогчид Орос, Хятадаас автобензин, дизелийн түлш оруулж ирдэг бол Э.Жононбаяр керосин, нафта зэрэг нефтийн дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд онцгой анхаардаг. Монголд тэдгээрийг ашиглаж нефтийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд нь ч бий. Хамгийн гол нь Монголын төрийн уул уурхай, газрын тосны салбар “Трафигура” Э.Жононбаярын Монголд хийдэг нефтийн бүтээгдэхүүнийг Орос, Хятадаас импортолдогтой ижил гэдгийг тогтоон, нийтэд зарлаж чаддаггүй. Тиймээс “…“Трафигура” хуурамч үйлдвэрлэл явуулдаг” гэдэг ойлголт үүссэн байх талтай. Гэхдээ Э.Жононбаярын бизнесийг дэмжих шийдвэрийг Монголын төр дээд түвшиндээ бүгд шахам зүтгэж байгаад гаргаж өгдөг. Тухайлбал, 2023 оноос керосин, нафта зэрэг нефтийн дайвар бүтээгдэхүүнийг Монголд хаалтгүй, онцгой татваргүй оруулдаг болсон. Энэ мэтээр Э.Жононбаяр ер нь л том болсон доо.Тэгвэл саяхнаас, ердөө өчигдөр, уржигдраас дэлхийд нэртэй, санхүүгийн, эрэн сурвалжлах мэдээллийн агентлагууд “…Монгол дахь салбарынхаа луйврын хэргийн улмаас “Трафигура” компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсахаар боллоо” гэсэн мэдээллийг цацаад эхэллээ.

Тодруулбал, уг мэдээлэлд “…“Трафигура” групп Монгол дахь салбарынхаа ажилтнуудын нефтийн бизнесийн луйврын хэргүүдийг илрүүллээ. Энэ нь тус компанид 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй байна.

Түүхий эдийн арилжааны энэ аварга компани өмнө нь компанийнхаа никелийн луйврыг илрүүлж, үүний улмаас 500 сая ам.доллар алдсан. “Ройтерс” агентлаг “…”Трафигура” компани Энэтхэгийн бизнесмэн Пратек Гуптаг никелийг бага үнэтэй металлаар орлуулсан гэж буруутгасан” гэж 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлсэн. Тухайн үед Гуптатай тус компанийн хэн нэгэн ажилтан тохиролцож, хамтран ажилласан эсэхийг тогтоохын тулд “Трафигура” ихээхэн чармайлттай шалгасан. Харин Лондонд болсон шүүх хурлын үеэр “Трафигура”-гийн ажилтнууд нь уг хэрэгт хамааралгүй нь тогтоогдсон байдаг. Гэсэн ч тус компани 500 сая ам.долларын хохирол амсаад хоцорсон. Түүнээс хойш хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй бөгөөд дахин томоохон хэмжээний алдагдал хүлээхээр боллоо” гэжээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор “Трафигура” компанийн Сингапур дахь газраас өөрийн албан ёсны цахим хуудсаар 2024 оны аравдугаар сарын 30-нд мэдэгдэл хийсэн байна. “…”Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнесийн тухай” уг мэдэгдэлдээ “…Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна.

Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ бид үүнийг төлөх үүргээ биелүүлэхийг зорьж байна. Энэ өрийн эргэн төлөх нийт 1.1 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн хэдийгээр нягтлан бодох бүртгэлийн зохицуулалт бүхий эцсийн аудитад хамрагдаж байгаа ч “Трафигура” 2024 оны санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу өмнөх жилийн харьцуулсан тоо баримтыг дахин гаргах шаардлагатай болж магадгүй юм” гэжээ. Мөн энэ талаар Гүйцэтгэх захирал Жереми Уэйр “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч бид компанийн хэмжээнд хяналт, хяналтыг сайжруулахын тулд цаашдын арга хэмжээнүүдийг авч байна. Түүнчлэн 2023 онд бизнесийн дотоод хяналтыг нэмэгдүүлж, эдгээр асуудлыг илрүүлэхэд тусалсан “Трафигура”-гийнхаа ажилтнуудын ёс суртахуун, ухамсартай байдлыг хүлээн зөвшөөрөхийг та бүхнээс хүсэж байна. Тэдний хичээл зүтгэл нь бидний дэлхийн бизнест нэвтрүүлэхийг зорьж буй хариуцлага, өмчлөлийн соёлыг харуулж байна” гэснийг мэдээлжээ. Ер нь бол “…”Трафигура”-гийн Монгол дахь салбар болохгүй байна” гэдэг зөвхөн энэ 2-3 өдөрт яригдаж байгаа юм биш.

Энэ талаар 2024 оны хоёрдугаар сард дэлхийн зарим томоохон агентлагууд мэдээлсэн. Тухайлбал “Блүүмберг” агентлаг “… Нууц эх сурвалжийн мэдээлэл” гээд “…”Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнестэй холбоотой зарим асуудлыг илрүүлсэн” гэж мэдээлжээ.

Тэгэхдээ хохирол, алдаглын хэмжээг мэдээлээгүй юм. Харин “…Монголын нефтийн зах зээл харьцангуй бага бөгөөд жилийн хэрэглээ нь 2021 он гэхэд өдөрт 35 мянган баррель орчим, ойролцоогоор 1.0 тэрбум ам.долларын үнэтэй. Тус улсын нефтийн бүтээгдэхүүний ихэнх хэсгийг Орос, Хятадаас төмөр замын сүлжээгээр дамжуулан нийлүүлдэг. Хэдийгээр алдагдал их байх төлөвтэй байгаа ч “Трафигура”-гийн сүүлийн үеийн орлого 7.0 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон нь Монголд учирч буй алдагдлыг зохицуулах боломжтой гэдгийг харуулж байна” гэж байв.

Гүйцэтгэх захирал Жереми Уэйрын хэлсэн сахилгын арга хэмжээ нь Э.Жононбаярыг салбар компанийн захирлын үүрэгт ажлаас өнгөрсөн хавар чөлөөлжээ. Түүний тухайд 2012 оноос хойш “Трафигура”-гийн Монгол дахь захирлаар ажилласан.

Хэдэн жилийн өмнөөс л “Трафигура”-гийн захирал залуу Монголд хүч, нөлөөтэй болж байгаа талаарх яриа, мэдээ өргөжиж эхэлсэн. Тэр хэрээр хууль бус үйлдлүүд, тэр дундаа Монгол Улсын хуулиар хориотой оффшортой ч холбогдоод амжсан. “Трафигура”-гийн төв оффис ч энэ талаар анзаарч Сингапур дахь газраасаа дотоод шалгалт оруулсан. Түүгээр яг одоо яригдаж буй Монгол дахь салбарынх нь нефтийн бизнесийн зөрчил илэрсэн байна. Харин “Трафигура”-гийн дээрх мэдэгдлээс зарим нэг зүйл анхаарал татаж байна. “Трафигура”-гийн Монгол дахь салбар буюу Э.Жононбаяр нь “…Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн”, “…“Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлсөн”, улмаар “…Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн” гэдгийг зарлажээ. Энэ бол фактад тулгуурласан тэдний дүгнэлт байгаа юм. Тэгэхээр Э.Жононбаяртай “төвөгтэй сүлжээ” үүсгэсэн түншүүд нь хэн бэ, улстөрчид үү гэдэг асуулт тавигдаж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Номтойбаяр: Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж хаалгаа барьж, 13 мянган иргэн гадагшаа дүрвэсэн байна
Н.Номтойбаяр: Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж хаалгаа барьж, 13 мянган иргэн гадагшаа дүрвэсэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​