fbpx Украин: Тэмцлийн гол цэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 43 секунд

Украин: Тэмцлийн гол цэг

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа бүтэн 2.8 жилийг (985 өдөр шөнө) үдээд байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Telegram Freeдом сайт, НАТО-гийн ЕНБД Марк Рютте, Литва улсын улс төрч Даля Грибаускайте, ОХУ-ын Засгийн газрын дарга асан Михаил Касьянов нарын ярьсанаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

HАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Хойд Солонгосын цэргүүд ОХУ-ын Курск мужид шилжин ирснийг нотлон, байдал маш ихээр хурцадлаа гэж дүгнэжээ.

Орос -Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа нь Солонгосын хойг төдийгүй, Ази, Энэтхэг- Номхон далай, Европ-Атлантын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын шийдвэрүүдийг бусниулж байгаа учир энэ явдлаа зогсоохыг шаардаж байна. Энэ нь дайнд 600 мянга гаруй цэргээ алдсан Путины цөхрөлийг илтгэн харуулж байна гэж Рютте тэмдэглээд Оросын хохирлыг хүлээн зөвшөөрчээ. Алагдаж шархадсан нь 600 мянгыг давсан уу, алагдсан нь тэр үү гэдгийг ноён Рютте нарийвчлан хэлээгүй ч ийм их хохирол амслаа гэдгийг тэмдэглэжээ.

сонин mn

сонин mn

Алагдаж шархадсан нь 600 мянга гэдэг нь Украины Жанжин штабын мэдээгээр нарийвчлан гарахаараа сэтгэл өвдөм. Хайран сайхан орос залуус, орос эрс ингэж амиа золих гэж? Хэний төлөө, юуны төлөө? Ердөө Украиныг Европын их гэр бүл рүү нь явуулахгүй гэж үү? Удахгүй хэдхэн хоногийн дараа, бараг нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр 700 мянгыг давах нь байна. Дээрээс нь солонгос эрсийн хар ууттай шарил цувж өгнө! НАТО-гийн даргын хэлснийг нотлох мэт шарилын хар уутны үйлдвэрлэл Москвад 70% өсчээ гэсэн мэдээ явж байна. Үйлдвэрлэлийн нэг салбар ч гэсэн өсч л байна гэсэн утгаар яригджээ.

сонин mn

Литва улсын Ерөнхийлөгч асан хатагтай Даля Грибаускайте анхааруулжээ:–Путин засгийн эрхэнд байгаа цагт нийт Европт аюултай байх болно. Өнөөдөр Путины Орос бол бидэнд аюултай хөрш. Энэ бол зөвхөн Орос биш, харин Путины Орос! Ийм Орос орон эцсээ хүртэл дайны байдалтай байж, Европын Холбоо болон Оросын хөрш орнуудад байнга заналхийлэх болно. Грибаускайте Euronews-т өгсөн ярилцлагадаа “Украин энх тайвны гэрээ байгуулахдаа Путины хүссэнээр эзлэгдсэн газар нутгаа Орост хэвээр үлдээх боломж олгох аваас Москвад зөвхөн Балтийн орнууд болон бусад хөрш орнуудын эсрэг түрэмгийлэлд бэлтгэх цаг л өгнө. Хэрэв бид, барууны орнууд, НАТО-гийн зүгээс Украинд бууж өгөхийг зөвшөөрч, ийм буулт хийлгэх юм бол барууныхан манай хил залгаа, хилийн яг дэргэдэх тэрхүү террорист улсын эсрэг зогсож чадаагүй л гэсэн үг болно.

Литвагийн парламентын хоёр дахь шатны сонгуулийн үр дүнгээс үл хамааран тус улс Европын ба Украиныг дэмжсэн бодлого чиглэлээ хадгална–хатагтай Грибаускайте.

Беларусь, Украин, Молдова, Гүрж гэсэн энэ 4 улс нэг том нийтлэг асуудалтай бөгөөд тэр нь Орос юм. Орос нь хөршүүдийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, одоо Украинд түрэмгийлж байгаагаас үзвэл ямар ч гэрээ хэлэлцээрээр асуудал шийдэж чадахгүй гэдгийн маш тодорхой нотолгоо юм. Энэ бол Оросын эзэнт гүрний амбиц, Оросын соёл гэдгийн нэг хэсэг юм. Хэлэлцээр байгуулаад маргаантай асуудлаа шийдэж болно гэж байгаа хэн бүхэн Орост тулгамдаж буй асуудлын цар хүрээг мэдэхгүй, эсвэл зүгээр л худлаа ярьж өөрийгөө хуурч байна.

Украин яг одоо тийм тэмцлийн гол цэг болж байна. Европ болон Өрнөд бүхэлдээ эрх чөлөөтэй болох уу, эсвэл тив даяар дахин дарангуйлалд өртөх үү гэдгийг Украинд тодорхойлж байна. Энэ бол бидний энэ цаг үеийн хамгийн том тулаан юм хэмээн Freeдом ТВ-ээр ярьж байна.

Михаил Касьяновын ярилцлага, нийтлэл анхаарлын төвд үе үе орж ирдэг. Путин энэ дайнаас маш их ашиг олдог бөгөөд алтаар бороо оруулдагийг нь яаж таслан зогсоох вэ гэсэн сэдвээр ОХУ-ын экс Ерөнхий сайд гурван алхмаар тэгж чадна гэж хариулжээ. “Гол нь энэ диктаторыг ялах хэрэгтэй, Орост засгийн эрхийг шилжүүлүүлэх хэрэгтэй” хэмээн Путины Ерөнхийлөгч байх үеийн анхны Ерөнхий сайд нь ярьжээ. “Нээлттэй хот” гэх смарт-клубт ярилцлага өрнүүлсэн түүний бичлэг, текст сайтуудад байна.

сонин mn

Путиныг ялж, дайнаас нь гаргахын тулд хэрэгжүүлэх тэрхүү 3 пунктээ ингэж томъёолов:

1.“Нэг жилийн дотор Украин заавал ялах ёстой” хэмээн барууны улс төрчид тодорхой, хатуу мэдэгд! Энх тайвны формулыг хэрхэн сайжруулах вэ гэж ухаанаа уралдуулаад байхаас биш ухааны уралдаанаар асуудлыг шийдэхгүй ээ. Украины нутаг дэвсгэр, тусгаар тогтнолоор буулт хийлгэж энх тайван тогтооно гэж байгаа бол дэлхийн II дайны дараа төлөвшсөн либерал дэг журмыг нь Путин эвдчихлээ гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ эвлэрлээ гэсэн үг болно. Ингэж хэрхэвч болохгүй, ёс суртахууны хувьд ч, улс төрийн хувьд ч үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.

2.Украинд үзүүлэх дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүл! 5-10% биш шүү, бүр хоёр дахин! Одоо тусламж 100-120 тэрбум долларт эргэлдэж байна. Тал нь АНУ-ынх, тал нь Европын Холбоо ба Их Британийнх. Тэгвэл Путин дайндаа 130 тэрбум доллар зарцуулж байна. Худалдан авалт ба цэргийн хуучин техникээ дахин үйлдвэрлэж байгааг нь тооцвол 170 тэрбум доллар болно. Өөрөөр хэлбэл дайнд зарцуулах зардал нь Оросынх хамаагүй давуу байна. Энэ бол ДНБ-ий 6.5% гэсэн үг. Хэрэв Украинд үзүүлэх тусламжийг хоёр дахин нэмчихвэл Путин зардлаа өсгөж тэнцүүлээд давуу байдлаа хадгалах гэнэ. ДНБ-ийнхээ 13-15%-ийг дайндаа зарцуулна гэсэн үг. Харин энэ бол эдийн засгийн катастрофт хүргэх зам нээгдэнэ гэсэн үг.

3.Эрчим хүчний эх үүсвэрийн зах зээлийг хянах хэрэгтэй. Оросын нефтийг худалдан авахад хэн ч эмбарго тавихгүй байна. Иймд нефтийн зах зээлээс Путины орлогыг хаахын тулд эмбарго тавьцгаа. Путины сүүдрийн флотыг хааж, санкц тойрч наймаа хийдгийг байхгүй болгох хэрэгтэй. Зах зээлийг хянаж болно, чадна гэжээ. Үүнээс гадна Михаил Касьянов америкчуудад хандан нефтийн нөөцөө ил гаргах, импортын хэрэглээгээ багасгахыг санал болгожээ. Ирэх 12 дугаар сард Саудын Араб нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ, илүү их нефть нийлүүлэх болно. Үнийн хувьд Орост ноцтой асуудал үүсгэж чадна гэж найдаж байна. Энэ бүх комплекс арга хэмжээ нь Украинд давуу байдал олгоод ялалтад хүргээсэй. Хэрэв Украин ялбал Орос дахь дэглэм солигдохыг үгүйсгэхгүй, гэхдээ өөрчлөлтийн зөвхөн эхлэл байх болно–Касьянов ярьжээ.

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

Баабар: Ангэла Мэркэлийн үлдээсэн аймшигт өв
Баабар: Ангэла Мэркэлийн үлдээсэн аймшигт өв
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​