fbpx Эрчим хүчний үнийн өөрчлөлт буюу сонголтгүй сонголт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 22 секунд

Эрчим хүчний үнийн өөрчлөлт буюу сонголтгүй сонголт

Доржийн ОЮУНЧИМЭГ

Хоёр залуу ярьж байна. “Өчигдөр нэмэлт захиалга орж ирээд 84 хос хийх болсон. Хамгийн доод үнээ хэлээд байхад л дахиад хямдруулах уу. Олноор нь захиалж байна гээд байх юм энэ хүмүүс” хэмээн богино куртиктай залуу ярив. Тэгтэл хөх пальто өмссөн залуу “Таг зогсож байхаар жаахан хямдруулаад хийж байсан нь дээр биш үү” гэв. Гэхдээ хямд өртөг нь алдагдалд оруулахгүй байх ганц боломж нь гэдгийг учирлаж байна, өнөөх куртиктэй залуу. Харин үүнийг нь бүр хямд байлгах нь өрөнд оруулаад зогсохгүй урт хугацаанд тэсэж үлдэх аргагүйд хүргэж гэдгийг ч бас өнөөх залуудаа тайлбарлав. Ингээд залуус нийгмийн байдал, хүмүүсийн хандлага гээд их л өргөн сэдвээр ярилцсан. Тэд эцэст нь хямд байна гэдэг хүмүүсийн хүсэл. Харин түүнийг гүйцэлдүүлэхийн тулд өрөнд орох эсвэл дампуурах сонголтоос өөр гарц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байх шиг байв.

БОДИТ БАЙДАЛ

Энэ бол одоо хүмүүст нийтлэг тулгарч байгаа асуудал болох эрчим хүчний салбарынхны толгойн өвчин л дөө. Учир нь эрчим хүчнийхэн урт хугацааны турш маш бага бүр байнга алдагдалд орох түвшинд үнийн зохицуулалттай явж ирсэн. Тиймээс цахилгааны үнийг нэмэх шаардлагатай хэмээн хатуу байр суурьтай байгаа. Мэдээж тэд эсэргүүцэлтэй тулгарч л байна.

Цахилгааны үнийн өсөлт зарим талаараа сөрөг нөлөө үүсгэнэ. Ялангуяа бага орлоготой иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусна. Тиймээс л өнөөдрийг хүртэл энэ салбарт Засгийн газраас үнийн өсөлтийг зөөлрүүлэх, хөнгөлөлтийн бодлого явуулж ирсэн.

Гэхдээ бодит байдал тодорхой хүрээнд “харъяалагдахгүй” нийгмийг, улсыг бүхэлд нь хамрах болсон энэ үед “Үнэ нэмж, ядарсан иргэдээ дарлаж байна” гэдэг лоозон утгагүй харагдаж байна л даа. Учир нь нэг кВт эрчим хүчийг 280 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэдэг хэмээн салбарын инженерүүд тооцоолол гаргасан байна лээ. Тэгтэл 2023 оны байдлаар Монгол Улсад айл өрхийн цахилгааны нэгж (кВт.ц) 140 төгрөгийн үнэтэй байна.

Тэгэхээр хүмүүсийн хэлдэгээр долоон буудлын Должин эмээ цахилгааны хэрэглээгээ ухаалгаар шийдвэрлэж, өөрөө хянах нь төр бодлогоор зохицуулж, салбарынхан үнээ бууруулахаас тэс өөр, илүү ухаалаг сонголтыг энэ удаагийн үнийн өөрчлөлт иргэдэд олгох ажээ. Өөрөөр хэлбэл, бага хэрэглэвэл бага л төлнө.

ИРГЭН ТА ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРӨӨ ТОХИРУУЛ

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Гэрэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байр, цахилгааны төлбөр өөрийнх нь төсөөлснөөс ч их гарч байгаа санагддаг байж. Тэрээр 65 ам метр талбайтай байртай аж. Ингээд найзынхаа зөвлөгөөний дагуу өрхийн цахилгаан хэрэгсэлээ сольжээ. Мөн хэрэглээгүй үедээ залгуурыг тогноос байнга салгадаг болж. Тэгтэл сарын цахилгааны болон усны хэрэглээ эрс багассан гэнэ. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сард байрны мөнгөнд 93 мянга, цахилгааны төлбөрт 65 мянган төгрөг төлж байсан бол наймдугаар сард байрны төлбөр нь 76 мянган төгрөг гарсан бол цахилгааны төлбөр нь 39 мянга гарчээ. Д.Гэрэл “Автомат угаалгын машин ус их хэрэглэдэг. Тогны мөнгө ч явж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ эерэг дүн гарсанд баяртай байгаа. Одоо хэрэглэхгүй үедээ залгууруудаа тогноос салгадаг болсон. Энэ сарын төлбөр ямар гарахыг харах гээд хүлээж байгаа” гэж бидэнд хэлсэн юм. Энэ бол хувь хүн, иргэн өөрөө хэрэглээгээ тохируулах боломж гэдгийг харуулж байна. Жишээлбэл, иргэн та сард 250 кВт.ц цахилгаан хэрэглэвэл 50 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт тушаах нь. Үүнийг багасгаж бас болно. Энэ бол таны хэрэглээ, хандлагаас л шалтгаалж байгаа юм.

ӨРТӨГ НӨХӨХ “ӨӨРЧЛӨЛТ”

Тэгэхээр эрчим хүч өртөгөө гүйцэх нь гарцаагүй зүйл болж байна. Ялгаатай хэрэглээнд суурилж нэмэгдүүлэх үнийн өөрчлөлт нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь үйлдвэрлэдэг өртөгтөө хүрэхийн тулд эрчим хүчний үнийг ийнхүү өөрчилж байгаа аж. Энэ нь 140 төгрөгөөр нэмэгдэхийг хэлж байгаа гэнэ. Гэхдээ энэ өөрчлөлт хүмүүсийн хэрэглээнээс хамаарч харилцан адилгүй байх нь. Өөрөөр хэлбэл, зуслангийн байшиндаа халаалтаа залгаад мартсан иргэн ахиу төлбөр төлж, өдөр тутмын хэрэглээгээ хянаж байгаа хүн харьцангуй бага мөнгө төлнө гэсэн үг. Харин яг одоогийн байдлаар энэ ялгаатай хэрэглээнүүд нэг түвшинд буюу адилхан үнээр төлбөр төлж байгаа юм. Тиймээс салбарынхан эрчим хүчний үнийг индексжүүлж ялгаатай байдлаар тогтоох учиртай гэдгийг онцгойлон тайлбарласаар байгаа ажээ.

Хүмүүсийг эрчим хүчээ хэмнээрэй хэмээн уриалж байсан. Гэвч дуулгаваргүй иргэд дураараа дургихаа л урдаа барьсан. Энэ бол гашуун үнэн. Ковидын үеийг санаж байгаа байх. Монгол Улсад бүртгэлтэй байгаа бүхий л айл өрх болоод аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг “0” болгосон. Үүний үр дүнд хүний юм, үнэгүй юманд нугасгүй гэдгээ харуулан нохойн үүрэндээ ч тень тавьж “галзуурсан” шүү дээ. Цахилгаанаа хэмнээрэй. Ухаалаг хэрэглээрэй гээд ч нэмэр болоогүй.

Уг нь ухаалаг хэрэглээг дэмжих замаар эерэг, сөрөг үр дагаврыг тэнцвэржүүлэх нь чухал юм. Мөн урт хугацаандаа эрчим хүчний салбарын бие даасан, зах зээлийн зарчмаар ажиллах механизмыг бүрдүүлэх шаардлагатай. Цахилгааны үнийг нэмэх нь маш олон талын нөлөөтэй нарийн асуудал. Тиймээс попролгүй, хөөсрүүлж сэвэлгүй бодитоор хандах хэрэгтэй л дээ. Энэ бол таны, миний болоод монголчууд цахилгаантай байх эсэхэд шууд хамаатай асуудал гэдгийг мартаж болохгүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 213 (7457)

Украин: Тэмцлийн гол цэг
Украин: Тэмцлийн гол цэг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​