fbpx “18.3 тэрбумын ваучер“-ыг дэмжээгүй хүн бүр Монголын дайсан болох юм гэнэ дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
4 минут 20 секунд

“18.3 тэрбумын ваучер“-ыг дэмжээгүй хүн бүр Монголын дайсан болох юм гэнэ дээ

Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайдын багцад туссан "Соёлын эрхийн бичиг" санаачилга буюу 18.3 тэрбум төгрөгийн киноны ваучер тараах саналыг УИХ дэмжээд буй билээ. Энэ нь нийгмийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж буй.

Үүнтэй холботойгоор өчигдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал тус яамны харьяа байгууллагуудын удирдлагын хамт өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв.

Энэ үеэрээ тэрээр: "2025 оны төсвийг батлах үйл явцтай холбогдуулан Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардалтай холбоотой сөрөг, ташаа ойлголтууд нийгэмд их явж байна. Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бид соёлын дархлааны асуудлыг улсын амин чухал гол сэдэв, асуудал гэж үздэг. Соёлын дархлаа гэдэг нь Монгол Улс оршин тогтнох, Монгол Улс дэлхий дахины улс орнуудаас ялгарч буй томоохон үзэгдэл.

Сүүлийн жилүүдэд гадаад орны соёлын янз бүрийн довтолгоо болон соёлын даяаршилтай холбоотой Монголын орчин үеийн залуучуудын дунд үндэсний өв соёл, түүх судлал, үндэсний эх хэлний асуудал хөндөгдөж байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын нэг бол Соёлын эрхийн бичиг юм.

Энэ эрхийн бичгийн гол агуулга нь Монгол Улсад буй 16-18 насны 183 мянган хүүхэд, залуучууд бий. Тэдэнд чиглэсэн үндэсний соёлын өв, язгуур эрх ашгийг зааж сургах асуудлыг бодлогын хэмжээнд авч хэлэлцэж байгаа.Энэ бодлогыг эсэргүүцнэ гэдэг бол соёлын дархлааг эсэргүүцэж байгаа, улс, үндэстнийхээ соёлын орон зайг гадны орон зайнаас хамгаалах хамгаалалтын бодлогыг эсэргүүцэж байгаатай адилхан зүйл" хэмээсэн юм.

Мөн энэ үеэр УДЭТ-ын захирал Н.Наранбаатар: "Харь орны кинонууд их гарч байна. Гудамжны хамгийн болохгүй үг хэллэг энд гарч байгаа. Яагаад энэ кинонуудыг хуулиар хааж болдоггүй юм бэ? Энэнээс чинь л болоод мафижилт, зодоон цохион, дээрэм зэргийг өөрсдийнхөө хөрсөнд дэлгээд тавьчихаж байна. Үүнээс болоод цэвдэг сэтгэлтэй хүн хайрлахгүй иргэд боловсорч байна. Эцэстээ энэ нь гэр бүл салалтад хүргэж байна." гэсэн дээд боловсрол эзэмшсэн хүн ярьж байна гэхэд эргэлзмээр хачин инээдтэй зүйл ярьсан юм.

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг.

Мэдээж нийгмийн асар их шүүмжлэлийг хүлээж буй хатагтай, сайд Ч.Номин "хурган дарга нартаа" олны өмнө гарч, "18.3 тэрбумын ваучер"-ыг дэмжиж ярь гэсэн үүрэг өгсөн байж таараа.

Харин "урагшгүй албат"-уудынх нь яриа олон нийтийн дургүйцэл, жигшил, зэвүүцлийг илүүтэй төрүүлж буйг нийгмийн сүлжээний хандлагаас харж болно.

Монгол соёлдоо дургүй, үр хүүхдүүддээ хайргүй нэг ч Монгол хүн байхгүй. Гагцхүү дарааллы хувьд одоо Монгол хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй биш юм аа гэхэд анхан шатны стандарт хангасан нөхцөлд амьдруулах нь л чухал. Иймээс л төсвийн үр ашиггүй шийдэл болох "18.3 тэрбумын ваучер"-ыг эсэргүүцэж байгаа хэрэг.

Харин Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал гэх нөхөр болон уг салбарын "хурган дарга" нарын үзэж буйгаар "18.3 тэрбумын ваучер"-ыг дэмжээгүй хүн бүр бараг л Монголын дайсан болох юм гэнэ дээ, базарваань.

А.Бат-Эрдэнэ

Б.Лхагважав: Ерөнхий Сайдыг огцруулна, бүр болохгүй бол татвараа төлөхгүй байх эрхтэй
Б.Лхагважав: Ерөнхий Сайдыг огцруулна, бүр болохгүй бол татвараа төлөхгүй байх эрхтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​