fbpx “Трафигура”-г хохироосон түнш нь Э.Жононбаярын хамаарал бүхий “Лекс ойл” болж таарав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 55 секунд

“Трафигура”-г хохироосон түнш нь Э.Жононбаярын хамаарал бүхий “Лекс ойл” болж таарав

“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан хэвээр байна. Тэд “…Луйврын шинжтэй энэ үйлдэлд Монгол дахь салбарынх нь ажилтнууд холбогдсон. Хэдийгээр “Трафигура” группын дотоод мөдлөг дуусаагүй ч үүнээс болж 1.1 тэрбум ам.долларын алдагдлыг төлнө” гэдгээ зарлалаа” гэж мэдээлж байгаа юм.

Үнэхээр л “Трафигура” групп, мөн тус группын гүйцэтгэх захирал Жереми Уэйрын мэдэгдэл ч дээрх агуулгыг илэрхийлсэн. Тэрээр “..Үүнийг сонсоод урам ихээр хугарлаа” гэсэн. Зөвлөх Жан Франсуа Ламберт “…Алдаанаасаа суралцаж, үр дүнтэй залруулга хийх хэрэгтэй.

Зөвхөн боловсон хүчний өөрчлөлтөөр бус, харин компанийн засаглал, дотоод үйл явц, хяналтыг бэхжүүлэх нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэв. Ийн тэд дэлхий даяарх үйлчлүүлэгчид, түншүүддээ “…Монголд болсон явдал “Трафигура”-гийн зарчимд хэзээ ч нийцэхгүй. Тусдаа асуудал” гэв. Ойлгуулахыг хичээж байна. Харин тус группын зарим гол хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, нэр хүндтэй хэд хэдэн банкир “…“Трафигура” дахин алдагдал хүлээхээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авахыг харахыг хүсч байна. Хэдийгээр алдагдал хүлээсэн ч энэ нь “Трафигура”-ийн зээл авах чадварт сөргөөр нөлөөлөх ёсгүй” гэж байгаа юм. Тухайлбал, түүхий эдийн санхүүч Орхан Гүнэс “…”Трафигура”-ийн энэ алдагдал томоохон зээлийн харилцаанд нөлөөлөх нь юу л бол.

Хамгийн гол нь энэ болон никелийн хэргийн дараа “Трафигура” зээлээ ийм зүйлд зарцуулсан гэж би бодож байна. Гэхдээ “Трафигура” эрсдэлийн менежментийн маш сайн хэрэгсэлтэй, мэргэжилтнүүдтэй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадах байх” гэв.

Гэсэн ч мэдээллийн томоохон агентлагууд “…“Трафигура”-гийн Женев, Сингапурын удирдах албан тушаалтнуудын анхааралд өртөөгүй, эзэнт гүрнийх нь алслагдсан буланд хямрал нэлээд удаан үргэлжилж байна. Монголд болсон луйврын асуудал “Трафигура”-гийн доторх болон гаднах хүмүүсийн хувьд тэсрэх бөмбөг болов. Өөрөөр хэлбэл, Монгол дахь нефтийн бизнест их хэмжээний санхүүгийн цоорхой илэрснээр “Трафигура” дахин дарамтад орлоо. Хэдхэн сарын өмнө “Трафигура” АНУ-д авлигын хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл Монголд болсон луйвар нь компанийн дотоод хяналтад эргэлзээ төрүүлж, түүхий эдийн арилжааны зах зээл дээрх суларч байсан нэр хүндэд нь дахин цохилт өглөө” гэж бичиж байна. Үүнээс гадна тус группын дотоод мөрдлөгийн зарим нууц мэдээлэл задарч эхлээд байна. Томоохон мэдээллийн агентлагууд “Трафигура”-г хохироосон түншийг ч зарлаад авлаа. Тэдгээрээс тоймлоё. Ер нь бол Монгол Улс Оросоос, заримдаа Хятадаас төмөр замаар бензин, дизель түлшээ импортолдог. "Трафигура” нь Монголын тэрхүү нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний гуравны нэгийг хангадаг. Тэр дундаа дизель түлшийг түлхүү импортолдог. Ингэснээр компанидаа ашигтай орон зайг бий болгосон. Энэ зах зээл дээр тэд “Роснефть”, “Гунвор” зэрэг компаниудтай өрсөлддөг. Монгол дахь нефтийн бизнес харьцангуй жижиг хэрнээ ашигтай. Тэр хэрээр амттай. “Трафигура”-ийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнесийг Э.Жононбаяр удирддаг байв. Тэрээр 2012 оноос хойш ажилласан. Э.Жононбаяр нь бизнестээ нэлээд зоримог ханддаг. Найз нөхөд, ойр дотныхондоо зориулж зохион байгуулдаг үдэшлэгээрээ Монголын бизнесийн ертөнцөд алдартай.

Далайд гарцгүй Монгол Улсын тухайд байсгээд л бензин, түлшний хангамжийн тасалдалд өртдөг. 2023 оны сүүлчээр ийм хомсдол орсон. Иргэд бензин, дизелийн түлш авах гэж дугаарлаж, Монгол Улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнийхээ нөөцийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж эхэлсэн.

Ингэснээр “Трафигура”-ийн төв оффис ч анхаарч шалгаснаар Монгол дахь бизнест нь олон жилийн турш бугшсан луйврын шинжтэй баримтуудыг илрүүлжээ. Улмаар тэрхүү өгөө, аваатай холбоотой нарийвчилсан мөрдөн байцаалтыг “Трафигура”-ийн төв оффисоос явуулсан. Энэ асуудлыг мэддэг зарим хүмүүс “…Хямрал нь тус улсад “Трафигура”-ийн санхүүгийн цоорхойг илрүүлэхэд нөлөөлсөн” гэж дүгнэлтийг хийж байна. Монголд нефтийн бүтээгдэхүүн худалдаалах төвөгтэй. “Трафигура” зэрэг олон улсын компаниуд импортын лицензгүй тул дотоодын зах зээлд шууд нийлүүлэх боломжгүй. Харин дотоодын дистрибьютерт илүү найддаг учир түшиглэх шаардлага үүсдэг. “Трафигура”-ийн хувьд гол түнш нь “Лекс Ойл” ХХК байв. Монголын энэ компани “Трафигура”-ийн нефтийн бүтээгдэхүүнийг авч шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд зарна. Хамгийн гол нь “Трафигура” нефтийн бүтээгдэхүүнээ зээлээр нийлүүлж, “Лекс Ойл” ХХК гаалийн болон ачааны татварыг суутгаад дараа нь төлөхөөр тохиролцдог байна. Гэтэл “Трафигура” нь “Лекс Ойл”-д ингэж зээл олгосноор эрсдэлээс хамгаалах гүйлгээ нь өөр нэг төвөгтэй байдлыг нэмсэн. Үүний үр дүнд “Лекс Ойл”, түүний Монгол дахь худалдан авагчдын сүлжээ байнга өөрчлөгдөж байв. “Трафигура”-гийн Сингапур, Женев дэх нягтлан бодогчид төлбөрөө төлөх хугацаа нь дуусаагүй байсан ч эдгээр хохирлын хэмжээ олон зуун сая долларт хүрсэн гэдгийг сайн ойлгоогүй аж. Үүнийг эх сурвалжууд бас ярьж байгаа юм байна.

Дээрх мэдээллийн мөрөөр тодруулахаар “Блүүмберг” агентлагаас “Лекс Ойл” ХХК-ийн оффистой холбогдоход “…Оффис дээр асуултад хариулах хүн байхгүй” гэжээ. Мөн цахим шуудангаар илгээсэн “…Тайлбар авъя” хүсэлтэд нь ч хариу өгөөгүй байна.

Ерөнхийдөө, энэ асуудлыг 2023 оны сүүлээр эцэслэн тогтоосон. “Трафигура” компанийн ажилтнууд “…Хугацаа хэтэрсэн авлагыг санаатайгаар нуун дарагдуулсан үйлдлийг илрүүлсэн” гэж мэдэгдсэн боловч буруутай үйлдэл нь зөвхөн өрийг нуун дарагдуулсан хэрэг биш болж таарав. “…Тус компани, тэр дундаа ажилтнууд нь гааль, ачаа тээвэр зэрэг хураамжийн тооцоог буруу гаргахын тулд өгөгдөл, баримт бичгийг өөрчилсөн” гэж мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор таван жилийн турш үргэлжилсэн гэж үздэг. Трафигура мэдэгдэлдээ ямар ч ажилтны нэрийг дурдаагүй бөгөөд зүгээр л “…Зохих сахилгын арга хэмжээ авч байна” гэжээ. Гэхдээ “…Монгол дахь ажилтнуудаа түдгэлзүүлсэн. Тэдний дунд Э.Жононбаяр ч байгаа” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Харин Э.Жононбаярын төлөөлөгч “…Тэрээр “Трафигура” компанийн ажилтан хэвээр байгаа, нууцлалын гэрээгээр үүрэг хүлээсэн. Дэлгэрэнгүй ярьж болохгүй” гээд “Блүүмберг”-т мэдээлэл өгөхөөс татгалзжээ. “Трафигура”-ийн Монгол дахь салбарт асуудал үүссэн нь 2024 он гаргаад хоёрдугаар сард нийтэд ил болсон. “…”Трафигура”-ийн Монгол дахь нефтийн бизнест асуудал үүсч, олон зуун сая ам.долларын алдагдал хүлээсэн” гэж хэвлэлүүд мэдээлсэн. Алдагдал, хохирлын хэмжээ ч тодорхой болсон тул “Трафигура”-ийн зөвлөл баримт нягтлах нягтлан бодогчдыг Монголд илгээжээ. Уг арга хэмжээнд тус группын дээд удирдлагууд оролцсон байна. Томоохон захирлуудынх нь нэг болох Хосе Ларокка 2024 оны хоёрдугаар сард Монголд ирж “Лекс Ойл” ХХК-ийнхантай уулзжээ. Ингэж явсаар “Трафигура” нь Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн худалдан авагчидтай өр барагдуулах хуваарийг саяхан тохиролцсон байна. Тэр талаараа “…Хөгжиж буй зах зээл дэх түншүүдийнхээ өрийг амжилттай төлж чадсан сайн туршлагатай” гэж мэдэгдэв. Гэсэн ч “Трафигура” Монгол дахь хэрэг явдлыг бүрэн илчлэлгүй найман сар гаруй болж байна. Гэхдээ “..,Тус компани Монголын нефтийн алдагдалтай холбоотой асуудлаар хуулийн дагуу яаралтай арга хэмжээ авахгүй байгаагийн нэг шалтгаан нь хэргийн талаар тодорхой мэдээлэл аваагүй байгаа явдал” гэж энэ талаар зарим эх сурвалж тайлбарлаж байна. Учир нь “…Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж “Трафигура” мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн “Трафигура” гуравдугаао сараар дуусгавар болсон хагас жилийн санхүүгийн аудит хийгээгүй үр дүнг зургаадугаар сард Танилцуулахдаа “…Монгол” гэсэн нэг ч үг дурдаагүй. Гэхдээ хугацаа хэтэрсэн авлагын хэмжээ огцом нэмэгдсэн талаар мэдээлсэн. Санхүүгийн захирал Стефан Жансма нь “…Түүхий эдийн үнэ болон хүүгийн түвшин өндөр байгаа нь импортлогч орнууд үе үе төлбөрийн асуудалтай тулгардаг” гэсэн байдаг.

Түүнээс гадна “Трафигура”-ийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “…2025 оны нэгдүгээр сар гэхэд хийн босс Ричард Холтумд албан тушаалаа шилжүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэвч тэр юуны өмнө “..Монгол дахь луйвар гэдэг толгойны өвчинг яах вэ” гэдгээ шийдэх ёстой.

Гэхдээ “Трафигура”-гийн хувьд авах ёстой арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, Монгол Улсад шинээр бизнес эрхлэхийг зогсоосон. Э.Жононбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Түүний Сингапурт суугаа Монголыг хариуцсан захирал Михайл Зельдовичтэй байгуулсан гэрээг цуцалсан. Ямартай ч энэ бүхний эцэст “Трафигура” энэхүү 1.1 тэрбум ам.долларыг санхүүгийн тайландаа “…Алдагдал” хэмээн бүртгэж, луйврын шинжтэй үйлдлийг олон нийтэд тодорхой мэдэгдэхээр зэхэж байна. Ингэхдээ 1.1 тэрбум ам.долларын талаас илүүд нь хамаатай “Лекс Ойл” ХХК-аас тодорхой хувийг гаргуулахаар ажиллаж буй аж. Энд нэг сонин зүйл бий. “Трафигура” группыг хохироосон түншээр зарлагдаад байгаа “Лекс Ойл” ХХК нь “Трафигура Монгол”-ын захирал асан Э.Жононбаяртай маш ойрын хамааралтай. 2012 оны наймдугаар сарын 12-нд байгуулагдсан тус “Лекс Ойл” ХХК -ийг Э.Жононбаярын нагац эгч Д.Эрдэнэтуул, нөхөр Д.Чинбат нар нь эзэмшдэг байсан. 2023 оны гуравдугаар сарын 14-нөөс Э.Жононбаярын нагац эгч Д.Эрдэнэтуул эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж, компанийн бүх хувьцаа хүргэн Д.Чинбатад нь үлдсэн. Дашрамд, ҮАГ-аас 2022 онд нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүний 96 хувийг ганцхан “Лекс Ойл” ХХК импортолдгийг онцолсон байдаг.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“18.3 тэрбумын ваучер“-ыг дэмжээгүй хүн бүр Монголын дайсан болох юм гэнэ дээ
“18.3 тэрбумын ваучер“-ыг дэмжээгүй хүн бүр Монголын дайсан болох юм гэнэ дээ
 
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​