fbpx Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
8 минут 22 секунд

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээг АТГ-ын Гадаад харилцааны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Энхцогтын орчуулснаар хүргэе.

Олон улсын гэрээ, конвенц нь ихэнхдээ нарийн төвөгтэй, өдөр тутмын амьдралаас гадуур, магадгүй улстөрчид, хуульчдад чухал боловч энгийн иргэдийн амьдралд төдийлөн холбогдолгүй байдаг. Харин Монгол Улсад гарсан саяхны нэг хэрэг НҮБ-ын Авлигын эсрэг конвенц (НҮБАК) нь хэрхэн бодит нөлөө үзүүлж болдгийг харуулж байна. Монгол Улс НҮБАК-ын хүрээнд хамтын ажиллагаагаар 1.3 сая ам.долларын хөрөнгийг буцаан авсан бөгөөд энэ нь одоо хүүхэд асрах төвийн санхүүжилт, хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зарцуулагдаж байна.

Хөрөнгө буцаасан нь

Монгол Улсын төв хойд бүсэд, Эрдэнэт хотод байх “Энэрэл” хүүхэд асрах төв, тус төвийн 23 гектар газартай зуны зуслан нь тус аймгийн хамгийн том ажил олгогч болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвд байх хүүхэд асрах төвийн үндсэн байр нь хуучирч муудсан, цаг үеэ дагаад байнгын засвар үйлчилгээ, сургалтын материал хэрэгсэл шаардагдаж иржээ.

Энд Лондон хотод байх нууцлаг нэгэн орон сууцны асуудал холбогдож байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалд ажиллаж байсан З.Ганбаатар уурхайн худалдан авалтын гэрээг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль бусаар байгуулж хэд хэдэн сая доллар залилсан байдаг.

Дараа нь тэрээр хууль бусаар олсон орлогоо Монгол, Их Британи, Латви зэрэг хэд хэдэн улсад нуусан байдаг. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэхүү авлигын гэмт хэргийг илрүүлсэн даруйдаа буюу 2019 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж 2022 оны эхээр эцэслэн шийдвэрлэж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” нь АТГ-ын дэмжлэгтэйгээр гэмт хэргийн хөрөнгө орлогыг анх хулгайлагдсан эх үүсвэрт нь буцаах бүрэн боломжтой байсан. Харин тэд Лондоны орон сууцыг 100 хувь “Энэрэл” асрамжийн газрын тогтвортой, байнгын санхүүжилтийн эх үүсвэр болгон үлдээхээр шийджээ. Орон сууцны түрээсийн орлого сард 2500 фунт стерлинг (3300 ам. доллар) олдог бөгөөд энэ нь бүхэлдээ асрамжийн газарт зарцуулагдах юм.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар “Энэрэл” асрамжийн газар яагаад компани болон орон нутагт ийм их ач холбогдолтой байдгийг тайлбарлав. Тэрээр “Энэрэл” хүүхэд асрах төвд ирсэн 300 гаруй хүүхдийн ихэнх нь 4 настайдаа бүтэн өнчирч ирсэн.

Энэ бол тэдгээр хүүхдүүд 18 нас хүртлээ, зарим тохиолдолд 22 нас хүртлээ амьдрах гэр нь юм” гэдийг хэлэв. Тус төвийн хүүхдүүдийн дийлэнх нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орж, бусад төгсөгчид Монголын нийгмийн бүхий л салбарт өөрсдийн хувь нэмрээ зохих түвшинд оруулж байна. Хамгийн чухал нь тэд аз жаргалтай амьдралаар амьдрах замаа зөв олж байгаа явдал юм.

Үр нөлөө нь

“Энэрэл” төвийн эрхлэгч хатагтай М.Майцэцэг “Энэхүү санхүүжилтийг авснаар төвийн байрыг мэргэжлийн түвшинд засварлан сайжруулах, анх удаа агаар цэвэршүүлэгч /айр кондешн/-тэй, шинэ, тавилга хэрэгсэлтэй өрөөнүүд, мөн охидод зориулсан тоглоомын болон хичээлийн өрөөг тохижуулах боломж бүрдэж байна” гэв. Тэрээр нэмж хэлэхдээ “Одоо бид гадаад хэлний сургалтыг нэвтрүүлж, спортын дугуйланг нэмэгдүүлж зааварлагчийг газар дээр нь ажиллуулах боломжтой болох юм. Ахлах ангийн хүүхдүүдийн ихээхэн сонирхдог гоо сайхны салоны болон компьютер мэдээллийн технологийн дизайны хичээлийн дараах сургалтыг мөн адил зохион байгуулах боломжтой болох юм” гэлээ.

сонин mn

Тус төвд 4 жилийн турш амьдарч байгаа, “Монголын хөх тэнгэр” скаутын бүсийн наадамд ахлах ангийн хэсэг нөхдийнхөө хамт оролцоод дөнгөж ирээд буй 14 настай Анар хүү “Энэрэл” төвийн сурч хүмүүжсэн нь надад өөрийн авьяас чадвараа тодорхойлж, хөгжүүлэх боломжийг олгосон" гэв. Тэрээр “Би одоо англи, орос, мэдээж хэрэг монгол хэлээр маш чөлөөтэй ярьдаг, өөрийн дуртай дүрслэг урлаг, дизайны чиглэлээр таблет /iPad/, компьютер болон сайн чанарын программ хангамж ашиглах боломжоор хангагдсан” гэж өөрийн бие дааж сурсан англи хэлээр америк аялгаар ярив.

“Зуны амралтаараа энэ зуслан дээрээ байгаад тоглож зугаацах нь сайхан байдаг. Бидэнд спортоор хичээллэх хангалттай цаг байдаг, бас бид өөрсдийн хүнсний ногоогоо хүлэмждээ тарьж ургуулж болдог, надад өөрийн дуртай дизайны чиглэлээр судалж, суралцах хангалттай боломж байдаг” гэв.

Авлигын гэмт хэргийг илрүүлэн, түүнээс хураасан хөрөнгө, орлого нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж болдгийг “Энэрэл” төв маш тодоор харуулж байгаа бол Монголын анхны гэмт хэргийн хөрөнгө буцаасан үйл явдлын түүх нь ихээхэн ашиг тустай байв. “Гэмт хэргийн хөрөнгийг амжилттай буцаасан тухай энэхүү түүх нь бидэнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн авлигажсан худалдан авалтын үйлдэл, түүнээс олсон хууль бус эд хөрөнгийг буцаах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар шинэ туршлагыг олон нийтэд таниулах боломжийг бидэнд олголоо. Ингэснээр бид авлигын энэ төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байна” гэж Х.Болдбаатар ярив. “Үүний үр дүнд бид бүх ахлах ажилтнууддаа гурав, дөрөвдүгээр улирлын авлигын эрсдэлийн үнэлгээг хийж байна. АТГ-аас алслагдсан байрлалтай хэд хэдэн уул уурхайн компаниудад тогтмол очиж, уулзалт хийдэг ба ингэснээр АТГ авлигын эрсдэлд зөвлөмж өгч, арга зүйн дэмжлэг үзүүлж байна” гэж тэрээр нэмж хэлж байв.

Монгол Улс Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын дэлхийн ажиллагааны сүлжээ /GlobE Network/ буюу авлигын гэмт хэрэгт хамтарч ажилладаг мэргэжилтнүүдийн энэхүү холбоонд 2021 оны 11 дүгээр сард нэгдэн орсон байдаг. Ингэснээр АТГ-т хөрөнгө буцаах болон санхүүгийн мөрдлөгийн талаар туршлага солилцох, зөвлөмж авах боломж бүрдсэн юм.

НҮБ-ын МБГХТА бөгөөд НҮБАК-ийн нарийн бичгийн газар 2024-2025 онд Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын Засгийн газар болон АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу гэмт хэргийн хөрөнгө буцаах нэмэлт сургалт багтаж байгаа юм. Ингэснээр урьд өмнө НҮБ-ын МБГХТА болон Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилгаас үзүүлж ирсэн дэмжлэгийг чадавхжуулж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт мөн төрийн бус болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт багтах юм.

Орчуулсан Ц.Энхцогт

Баабар: 1924 оны үндсэн хууль
Баабар: 1924 оны үндсэн хууль
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​