fbpx ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
11 минут 12 секунд

ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-1

Манайд “Улс төр, бизнесийн бүлэглэл банк дампууруулж ашиг олдог” гэсэн ойлголт бий. Чухамдаа ийм шалтгаанаар дампуурсан гэх банкны нэр цөөнгүй дуулддаг. Зарим бодит жишээгээр энэ нь үнэний ортой байдаг. “Анод” банк, “Зоос” банк, “Хадгаламж” банкууд дээр хэлсэн замаар дампуурсан байж болзошгүй гэгддэг. Олон жилийн өмнө дампуурсан эдгээр банкны өр одоо хүртэл төлөгдөлгүй “зээлдэгчид” нь завшсаар байгаа нэг жишээ энд байна. Хамгийн гол нь шүүх бүх шатаараа банкны өрийг барагдуулах шийдвэрийг гаргадаг. Харин ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг дураараа өөрчилдөг болжээ.

“Анод” банк 2008 онд, “Зоос” банк 2009, “Хадгаламж” банк 2013 онд дампуурч татан буугдсан. Эдгээр банкны дампууралд “Олон овоот гоулд” ХХК бодитой “хувь нэмэр”-ээ оруулсан байдаг. “Олон овоот гоулд” ХХК нь “Анод” банк, “Зоос” банк, “Хадгаламж” банкуудад 140 тэрбум төгрөгийн өртэй.

Үүнээс төрийн гурван байгууллагын авлага 123 тэрбум төгрөг байна. Тодруулбал, “Анод” банкнаас Монголбанк 19 тэрбум төгрөг, “Зоос” банкнаас Сангийн яам 58 тэрбум төгрөг, “Хадгаламж” банкнаас “Хадгаламжийн даатгалын корпорац” 45 тэрбум төгрөг авах ёстой. Гэвч “Олон овоот гоулд” ХХК дээрх банкнуудаас авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөлгүй 20 жил болж байгаа аж. Энэ хооронд бүх шатны шүүхээс төлбөрийг төлүүлэх шийдвэр гарсан ч гүйцэтгэлгүй 12 жил болж байна. Өөрөөр хэлбэл, “Анод” банк, “Зоос” банк, “Хадгаламж” банкны нэхэмжлэлтэй “Олон овоот гоулд” ХХК-иас авах зээлийн гэрээний авлагатай холбоотой 18 шүүхийн шийдвэр гарсан байдаг. “Анод” банк дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй 2011 оны арванхоёрдугаар сарын 19-ний “Олон овоот гоулд” ХХК, “Монгол газар” ХХК, “Иточу” корпорацын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хариуцсан хэрэгт шүүгчийн 4 дугаартай шийдвэрээр “Олон овоот гоулд” ХХК-иас 2 561 264 032 төгрөг гаргуулан “Анод” банкинд олгох, хамтран хариуцагч “Иточу” корпорацын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар болон “Монгол газар” ХХК нь зээлийн гэрээтэй холбоотой батлан даагчийн үүргээ “Олон овоот гоулд” ХХК-д шилжүүлж хариуцлагаас чөлөөлөгдсөн. Мөн 2012 оны нэгдүгээр сарын 31-ний “Олон овоот гоулд” ХХК, “Баярсгоулд” ХХК-ийн хариуцсан иргэний хэрэгт “...“Олон овоот гоулд” ХХК нь 125 065 334 төгрөг төлөх.

“Олон овоот гоулд” ХХК-ийн ООГ/155 тоот гэрээний хавсралт 2-т заасан түүний эзэмшлийн лицензүүд, эд хөрөнгөөр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай шүүгчийн 220 дугаар захирамж, мөн өдөр “Анод” банкны Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “Санд” ХХК, “Олон овоот гоулд” ХХК, “Монгол газар” ХХК-ийн хариуцсан хэрэгт “...“Олон овоот гоулд” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 175 263 206 төгрөгийг төлөх. “Олон овоот гоулд” ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол ООГ/155 тоот гэрээний дагуу барьцаалсан ашигт малтмалын 15273А, 15274А, 15275А, 15282А, 15283А, 5464А, хайгуулын 15276Х, 15277Х, 15278Х, 15279Х, 15280Х, 15281Х, 1528Х тоот лицензүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШГА-д даалгасугай” гэсэн 218 дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны зургадуугаар сарын 18-ны “Олон овоот гоулд” ХХК, 273 дугаартай шүүгчийн захирамжаар “Олон овоот гоулд” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 977 534 246.57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын болон хайгуулын лицензүүд, өмчлөлийн бусад эд хөрөнгөөр хангуулах тухай “Анод банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталсан. 2012 оны арванхоёрдугаар сарын 4-нд “Олон овоот гоулд” ХХК-ийн хариуцсан нэхэмжлэлд шүүгчийн 1996 дугаартай захирамжаар “...“Олон овоот гоулд” ХХК-иас 5 506 073 848 төгрөг гаргуулан “Анод” банкинд олгохоор, “Монгол газар” ХХК-ийн эзэмшлийн 1000 дугаартай ашигт малтмалын хайгуулын лиценз, “Сайхан оргил гоулд” ХХК-ийн эзэмшлийн 6630 дугаартай ашигт малтмалын хайгуулын лицензүүд болон “Олон овоот гоулд” ХХК-ийн 13 ширхэг лицензээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

“Зоос” банк дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлд гарсан шүүхийн шийдвэрийн тухайд, 2012 оны нэгдүгээр сарын 24-нд “Эйч Эм-Эм”, “Олон овоот гоулд” ХХК-ийн хариуцсан нэхэмжлэлийг “Олон овоот гоулд” ХХК-иас 7 311 212 548 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг банк дундын барьцааны гэрээнд дурдсан ашиглалтын болон хайгуулын лиценз бүхий барьцааны зүйлээр хангуулахыг шүүгчийн 171 дугаартай захирамжаар, мөн өдөр “Монгол газар” ХХК, “Мэйжик сигналс” ХХК, “Олон овоот гоулд” ХХК-ийн хариуцсан нэхэмжлэлд шүүгчийн 173 дугаартай захирамжаар “...“Олон овоот гоулд” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 533 107.65 ам.доллар “Зоос банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох, ООГ/155 тоот гэрээгээр барьцаалагдсан “Олон овоот гоулд” ХХК-ийн нэр дээрх хайгуулын болон ашиглалтын лиценз, тус компанийн өөрийн өмчлөлийн бусад эд хөрөнгө, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэл хангуула, бас “Олон овоот гоулд” ХХК, “Монгол газар” ХХК, “Оргил говь” ХХК-ийн хариуцсан нэхэмжлэлд шүүгчийн 172 дугаар захирамжаар “...“Олон овоот гоулд” ХХК-иас 7 215 934 930.82 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд “Олон овоот гоулд” ХХК нь гэрээний дагуу барьцаалсан өөрийн эзэмшлийн ашигт малтмалын лицензүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШГА-нд даалгасугай” гэж шийдсэн. 2012 оны нэгдүгээр сарын 25-нд “Эм Жи Эйч” ХХК, “Олон овоот гоулд” ХХК-ийн хариуцсан нэхэмжлэлд шүүгчийн 183 дугаар захирамжаар “...“Олон овоот гоулд” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 704 308 167 төгрөгийг “Зоос банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөх, “Олон овоот гоулд” ХХК шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол ООГ/155 тоот гэрээний дагуу барьцаалсан өөрийн эзэмшлийн лицензүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШГА-нд даалгасугай” гэж, “Говь сор” ХХК, “Жаст групп” ХХК, “Скай ком” ХХК, “Олон овоот гоулд” ХХК-ийг хариуцагчаар татсан хэрэгт шүүгчийн 182 дугаар захирамжаар “...“Олон овоот гоулд” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд б1 165 013 784 төгрөгийг “Зоос банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөх, “Олон овоот гоулд” ХХК шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол ООГ/155 тоот гэрээний дагуу барьцаалсан өөрийн эзэмшлийн лицензүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШГА-нд даалгасугай” гэж, мөн “Их үүсэл” ХХК, “Монгол цамхаг” ХХК, “Олон овоот гоулд” ХХК-ийн хариуцсан нэхэмжлэлд шүүгчийн 181 дугаартай захирамжаар “Олон овоот гоулд” ХХК-иас 4 510 446 429.50 төгрөгийг гаргуулж, “Зоос банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох, “Олон овоот гоулд” ХХК-ийн 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Зоос” банктай байгуулсан ООГ/155 тоот гэрэний хавсралт 2т заасан түүний эзэмшлийн лицензүүд, эд хөрөнгөөр дээрхзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийджээ. 2012 оны нэгдүгээр сарын 26-нд “Олон овоот гоулд” ХХК, “Монгол газар” ХХК-д хариуцуулсан нэхэмжлэлийг “...“Олон овоот гоулд” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 498 746 886.92 төгрөгийг “Зоос” банк дахь Банкны эрх хүлээн авагчид төлөх, “Олон овоот гоулд” ХХК нь шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол Барьцааны ООГ/155 тоот гэрээний дагуу барьцаалсан өөрийн эзэмшлийн лицензүүд, эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШГА-нд даалгасугай” гэж шүүгийн 196 дугаартай захирамжаар шийдсэн байна.

Тухайн өдөр “Олон овоот гоулд” ХХК-иас 5 854 820 860.29 төгрөгийг гаргуулах шүүгчийн 203 дугаартай захирамж, 3 422 268 054.70 төгрөгийг гаргуулах шүүгчийн 202 дугаартай захирамж тус тус гарсан байна. Түүнчлэн 2012 оны хоёрдугаар сарын 1-нд “Зоос банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлээр “Олон овоот гоулд” ХХК-иас 7 360 881 175.34 төгрөг гаргуулах шүүчгийн 219 дүгээр захирамж, 7 313 444 652.77 төгрөг гаргуулах шүүчгийн 231 дүгээр захирамж, мөн оны хоёрдугаар сарын 2-нд 2 858 956 712.33 төгрөг гаргуулах шүүгчийн 239 дүгээр захирамж тус тус гарсан байна. Хамгийн сүүлд “Хадгаламж” банкны нэхэмжлэлтэй холбоотой Улсын Дээд шүүхийн 2016 оны зургадугаар сарын 28-ны “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 001/ХТ2016/00853 дугаартай тогтоол гарчээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА !
ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА !
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​