fbpx Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг дайтахаар очсон нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
9 минут 33 секунд

Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг дайтахаар очсон нь

Энэ оны 11-р сарын 24 ний өдөр Украины Зэвсэгт хүчний штабын дарга А. Баргилевич “Оросын Курск мужид Хойд Солонгосын 11 000 цэрэг байрлаж байгаа. Хойд Солонгосын цэргүүд Украины армийн эсрэг байлдаанд оролцож байна. Хойд Солонгосын цэргүүд Оросын алс дорнодын мужуудаас ирсэн оросын цэрэг мэт тулалдаж байна” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Төрийн Департаментийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ведант Пател “Хойд Солонгосын 11 000 цэрэг Оросын Курск мужийн баруун нутагт байрлаж оросын цэргүүдтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж их буу, нисэгчгүй агаарын хэрэгслэл ашиглах, явган цэргийн сургуулилт хийж байна. Одоогоор Хойд солонгосын цэрэг Украины цэрэгт олзлогдоогүй байна” хэмээн мэдэгдэв. Британий Лондон хотын Хатан хааны Коллежийн профессор, өмнөд азийн шинжээч, Солонгосын хойгийн мэргэжилтэн Рамон Пачеко “Хойд Солонгосын 12 000 цэрэг энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Украины эсрэг дайнд орохоор Орост хүрэлцэн ирсэн бөгөөд одоо 11 000 цэрэг нь Оросын Курск мужид байрлаж байна. Путин ч энэ талаар Хойд Солонгосын цэрэг Орост ирсэн гэдгийг няцаагаагүй.

Путин хэлэхдээ “Орос Улс Хойд Солонгостой хийсэн гэрээндээ “Хэрэв хоёр талын аль нэг нь гадаад орны зэвсэгт халдлагад өртөж дайны байдалд орвол нөгөө тал маш яаралтай цэргийн тусламж үзүүлнэ” хэмээн заасан. Энэ гэрээний хүрээнд Орос улс ямар арга хэмжээ авах нь манай Орос улсын хэрэг” хэмээн мэдэгдэв.

Шинжээчид “Хойд Солонгос Орос улсад цаашид 100 000 цэрэг нэмж явуулж болзошгүй. Хэрэв Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн армийн 1 сая 200 000 цэргийн 100 000 цэргийг Орос руу илгээх тушаал өгвөл тэд хэзээ ч явахад бэлэн байна.” хэмээн үзэж байна. Өмнөд Солонгосын Тагнуулын албаны дүгнэлтээр “Украины эсрэг дайнд Хойд Солонгосын 11 дүгээр армийн “Дайрагч корпус”-ын явган цэргүүд Орост очжээ. Энэ корпусын захирагчаар 2015 оноос тусгай хүчний захирагч байсан генерал Ким Ён Бок томилогдсон ажээ. Түүний хамт Хойд Солонгосын Тагнуулын албаны дарга Ри Чхан Хе, Шуурхайн Газрын дарга Син Кум Чхоль нар Орост томилогджээ. Орост нийтдээ Хойд Солонгосын 500 гаруй цэргийн офицер очсон ажээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Украины пуужингийн цохилтод өртөж хойд Солонгосын хэд хэдэн офицер, түүний дотор нэг солонгос генерал амь үрэгджээ. Хойд Солонгос Украины дайнд хамгийн шилдэг дайчдаа явуулахгүй нь тодорхой. Учир нь одоо Оросын арми бөөн хүчээр дайрахгүй байгаа бөгөөд бага хэмжээний байлдааны хэсэг бүлгээр байлдах аргыг хэрэглэж байна. Энэ бага хүчээр хэсэг бүлгээр байлдах хэсэгт солонгосчууд орвол амь үрэгдэх нь мэдээж.

Одоо Орост очоод байгаа Хойд Солонгосын цэргүүд бол элит цэрэг бус энгийн армийн цэргүүд ажээ. Эдгээр солонгос цэргүүд тулаанд хэрхэн байлдах чадвартай нь одоогоор тодорхойгүй байна.

Ямар ч байсан хойд солонгосын тэдгээр цэргүүд украины цэргүүд болон өмнөд солонгосын цэргүүд шиг хамгийн сүүлийн үеийн байлдааны зэвсэгтэй биш байгаа юм байна, хамгийн орчин үеийн байлдааны зэвсгийг эзэмших чадвар сул байгаа юм байна. Хойд Солонгос дахь цаг агаарын таатай байдал энд Оросын Курск мужид огт байдаггүй, цаг агаар нь от өөр байдаг юм байна. Бас орос цэргийн дарга нарын цэргийн орос командыг солонгос цэргүүд ойлгохгүй явдал гарч байна. Солонгос цэргүүд эхний ээлжинд шууд тулалдахаасаа илүүтэй тагнуулын үйл ажиллагаагаа явуулах, мина илрүүлж аюулгүй болгох, окоп ухах зэрэг ажилд дайчлагдах магадлалтай ажээ. Хойд Солонгос цэргүүд бас орчин үеийн дайны туршлагатай болох гэж Украинд очсон нь мэдээж. Алсдаа Америк, Өмнөд Солонгостой байлдах зорилготой байж ч болно. Украинд очсон Хойд Солонгосын зарим цэргүүд цэргээс оргож болох юм. Гэхдээ олноороо оргож чадахгүй. Учир нь хэрэв солонгос цэрэг орговол Хойд Солонгост үлдсэн эцэг эх, ах дүүг нь шоронд хийдэг эсхүл өөрийг нь шууд бууддаг тул олноор оргож чадахгүй нь тодорхой.

Хойд Солонгос Украины эсрэг Орос улсад зэвсэг нийлүүлж, цэрэг явуулсныхаа төлөө Орос улсаас одоогоор 700 000 тонн цагаан будаа, 1 сая тонн нефть бүтээгдэхүүн аваад байна. Хойд Солонгос Орос улсад 5.5 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх боломжтой ажээ.

Одоогоор Хойд Солонгос Орос улсад арван сая орчим их бууны сум, танк эсэргүүцэх сум, гранатмет, минометын сум болон пуужин нийлүүлэд байна. Орос улс Хойд Солонгосын Орос дахь цэргийн цалин хэмээн цэрэг бүрт сард 2000 доллар буюу жилд 200 сая ам доллар Хойд Солонгост өгөх аж. Эдгээр мөнгө Хойд Солонгосын цэрэг болон ар гэрт нь очихгүй нь мэдээж. Эдгээр мөнгийг Хойд Солонгос цөмийн пуужин, зэвсэг үйлдвэрлэх зэрэг цэргийн зориулалтаар болон Хойд Солонгосын харгис дэгглэмийг бэхжүүлэхэд зориулагдах юм. Орос улс Хойд Солонгост цөмийн зэвсгийн хамгийн сүүлийн үеийн технологийг өгч цөмийн зэвсэгээ өргөжүүлэхэд нь тусалж байна. Украинд довтолсны дараа Оросын цэргийн инженерүүд Хойд Солонгост очиж пуужин үйлдвэрлэх, цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь тусалж байгаа гэсэн таамаглал байгаа аж. Одоо Оросын 500 000 цэрэг Украинд байлдаж байна. Оросын арми өдөрт дунджаар 1000-1200 цэрэг, сар бүр дунджаар 30 000 - 35 000 цэргээ алдаж байна. Иймд Оросын армид цэргийн нөөц хүч их хэрэгтэй байна. Ийм учраас л Орос улс Хойд Солонгосоос цэрэг гуйсан аж. Ким ч нэн даруй цэргээ өгсөн аж. Орос улсыг өнөөдөр Хойд Солонгосоос гадна Иран улс дэмжиж Орост байлдааны олон тооны дрон өгсөн, Беларусь улс дэмжиж газар нутагтаа оросын цөмийн зэвсэг болон орос цэргүүдийг байрлуулаад байна.

Иран улс гэхэд л өнгөрсөн онд Орост 2.0 тэрбум ам.долларын үнэтэй олон мянган “Shahed-136” байлдааны дроныг худалджээ. Оросын арми 1 сая 500 000 цэрэгтэй, 16 000 цөмийн цэнэгтэй. Хойд Солонгос 24 сая хүн амтай ч гэсэн хамгийн их цэрэгжсэн улс юм.

Хойд Солонгосын арми 1.2 сая цэрэгтэй бөгөөд цэргийн тоогоор дэлхийд 4 дүгээрт жагсаж байна. Хойд Солонгосын нөөц цэрэг нь 4.0 сая бөгөөд дайчилгаагаар 6.0 сая хүртэл цэрэг татах чадвартай. Хойд Солонгос хөвгүүдийг 17 наснаас нь цэрэгт татаж, 10 жил цэргийн алба хаадаг, эмэгтэйчүүд нь 5 жил цэргийн алба хаадаг ажээ. Одоо Орос улсын хамгийн чухал түнш нь Хятад бус, Хойд Солонгос болоод байна. Харин Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орон тул дэлхийн улсууд Хойд Солонгосын эсрэг санкциа улам чангатгахын эсрэг, Хойд Солонгост эдийн засгийн хориг тавихын эсрэг ажиллах нь ойлгожтой юм. Одоо үед дэлхийг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлж байгаа улс бол Орос, Хойд Солонгос хоёр л болоод байна. Энэ хоёр улс цэргийн холбоотон болж дэлхийн дайныг улам өргөжүүлж, хүн төрөлхтөнийг цөмийн дайны аюулд унагааж болзошгүй юм.

Доржийн СҮХБААТАР

сонин mn

ХСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ц.УРАНЧИМЭГ ХАВДРЫН ХУВИЙН ЭМНЭЛГЭЭ ХСҮТ-ИЙН ХАШААН ДОТОР АЖИЛЛУУЛЖ БАЙНА
ХСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ц.УРАНЧИМЭГ ХАВДРЫН ХУВИЙН ЭМНЭЛГЭЭ ХСҮТ-ИЙН ХАШААН ДОТОР АЖИЛЛУУЛЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​