fbpx Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 42 секунд

Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг /импичмент/ эхлүүлэх тухай сөрөг хүчнийхний өргөн барьсан хуулийн төслийг батлуулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэж эрх баригч "Ардын хүч" намын /АХН/ дарга Хан Дон Хун өнөөдөр мэдэгдлээ.

Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам болон бусад таван жижиг намын зүгээс Юн Сог Ёльд импичмент зарлах саналыг пүрэв гаргийн үүрээр Үндэсний Ассамблейн нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа Хан Дон Хун дээрх мэдэгдлийг хийжээ. Импичментийн асуудлаар баасан гарагт санал хураалт явуулах төлөвтэй байна.

“Миний бие намын даргын хувьд олон нийт, дэмжигчдээ хохироохгүйн тулд импичментийг батлуулахгүй байх чиглэлд ажиллах болно” гэж Хан Дон Хун намын хурлын үеэр мэдэгджээ. Мөн энэ шийдвэр нь Юн Сог Ёлийн зарласан “Үндсэн хуульд харшилж буй онц байдлыг өмгөөлөх” зорилгогүй гэдгийг тодотгоод, Ерөнхийлөгчийг намаасаа гарахыг дахин уриалсан байна. “Үндсэн хуульд харшлах онц байдал зарлаж, олон нийтийг бухимдуулан хохироосон хүмүүс, тэр дундаа ерөнхийлөгчид хатуу хариуцлага тооцох ёстой” гэж тэрбээр хэлжээ. Сөрөг хүчний 191 хууль тогтоогчийн өргөн барьсан Ерөнхийлөгчид импичмент зарлах тухай хуулийн төслийг батлахад парламентын гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай.

Үндэсний Ассамблей 300 гишүүнтэй тул сөрөг хүчин хуулийн төслийг батлахын тулд АХН-аас сонгогдсон найман депутатын саналыг авах шаардлагатай байгаа юм.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын 10 иргэн тутмын 7 нь онц байдал зарласных нь төлөө Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулахыг дэмжиж байгааг “Realmeter” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүн харууллаа. Тус төвийн мэдээлснээр, 18 ба түүнээс дээш насны 504 хүний ​​дунд явуулсан судалгаагаар 73.6 хувь нь Юн Сог Ёлийг огцруулахыг дэмжиж, 24 хувь нь эсэргүүцсэн байна. Түүний үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх үү гэсэн асуултад оролцогчдын 70 хувь нь тийм гэж хариулжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг дайтахаар очсон нь

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​