fbpx Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 39 секунд

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана

П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Төрийн албаныхныг мэргэшүүлэх гээд 6 тэрбумын зардал явж байна. Ямар учиртай зардал вэ

Сангийн сайд Б.Жавхлан:

-Н.Учрал сайдын багц дээр байдаг зардал. Удирдлагын академид олгодог зардал. Үйл ажиллагаагаа санхүүжүлдэг. Бүх төрлийн албан хаагчдыг сургах зардал гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат:

-Орон сууцжуулах дээр хүлээлт ихтэй байна. Ирэх жилд хэчнээн айлыг ипотекийн зээлд хамруулахаар хөрөнгө оруулалт тавьсан бэ. Хасагдсан уу яав.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Моргейж төсвөөс санхүүждэггүй. Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийг орон нутгийн иргэдэд олгож байгаа. Түүний татаасанд 63 тэрбум төгрөг тавигдсан нь танаагүй, хэвээр тавигдсан.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Алдагдалгүй гэдэг тал руугаа төсөв батлах нь. Үр ашигтай төсөв гэдэг концепци рүүгээ ойлголцсон бол. Төсвийн урсгал зардлын 70 хувь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө байдаг. 30 хувь дээр нь дараа дараагийн цалингаа нэмэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийх тэр суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Сүүлдээ гүйцэхгүй байх.

Улсын төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа зүйл биш. Хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт. Хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичиг байдаг.

Компанитай ялгаагүй алдагдалгүй байх ёстой гээд ардын баатар царайлдаг. Хэдэн жилийн дараа тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх орлогын суурь дэд бүтэцгүй, энэ бүтэц дээр авлига цэцэглэж, утаа униар нь манарч байна. Харамсалтай байна. Мега төслүүдийг буюу хөрөнгө нь гадаадын зээл тусламжаар шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1,2 хороолол төслийг явуулахын тулд гадаадын зээл тусламжаас хасагдаж байгаа 650 тэрбумыг бага тануулах бодлого барина. Төрийн албан хаагчдаасаа уучлал гуйж байгаад санал гаргана.

Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр байгаа, үүнийг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргана. Зүхвэл зүхэг.

Цалингаас 200 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ, түүнийг том мега төслийг төслийг санхүүжүүлэхэд оруулах саналтай байна. Нефть боловсруулах үйлдвэр хойшлох тусам нэг тэрбум ам.долларыг галдагшаа алдаж байгаа. Энийг бодолцмоор байна.

Шүүхийн төсөв дээр ямар өөрчлөлт орсон бэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Шүүхтэй холбоотой зардал хөндөгдөөгүй. Хууль зүйн байнгын хороон дээр санал гараад УИХ олонхиороо шийдээд явсан. Хуучнаараа төсөв нь орж ирсэн. Хөндөгдөхгүй байх тусмаа хөндөөд байгаа зардал дээр ачаалал үүсч байгаа. Засгийн газар шүүхийн төсвийг төлөвлөхгүй, Байгын хороон дээр төлөвлөөд УИХ-аар батална гэдэг заалттай. УИХ дээр нэмж тусгагдсан тэр дүнгээрээ явж байгаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-44 хороо Засгийн газарт байгаа. Бүтээмжийн хороо, Хурдасгуур гээд энэ бүгдийг татан буулгая. Яамдаас илүү орон тоотой, яамдаас илүү цалин авдаг.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хороодууд ажиллаж байгаа. Байнгын ажиллагаатай ч байгаа, байнгын бус ч байна. Бүтэцтэй ч байна, бүтэцгүй ч байна. Гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хариуцдаг сайд нартаа уламжилъя, сонсч байгаа байх.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Гадаа бас амьсгалмаар байна гэдэг жагсаал болж байга юм байна.энийг дэмжих юм нь дэд бүтцээ дэмжих. Төрийн албан хаагчдыг учир явдлыг ойлгоод цалингийн нэмэгдлээ 7 сарын 1-нээс авъя гэдэг урилгыг дэмжээч гэж хүсэх байна.

Д.Баярхүү: “Хүйтэн дайн” & Монголын оролцоо: Шинэ өнцгөөс тайлбарлахуй (1)
Д.Баярхүү: “Хүйтэн дайн” & Монголын оролцоо: Шинэ өнцгөөс тайлбарлахуй (1)
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​