fbpx Д.Баярхүү: “Хүйтэн дайн” & Монголын оролцоо: Шинэ өнцгөөс тайлбарлахуй (1)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 53 секунд

Д.Баярхүү: “Хүйтэн дайн” & Монголын оролцоо: Шинэ өнцгөөс тайлбарлахуй (1)

(Шанхайн Багшийн их сургуульд тавихаар бэлтгэсэн илтгэлээс)

Өмнөх тайлбар & Үечлэл

Хүн төрөлхтөн “Хүйтэн дайн”-аа дуусгаснаас хойш 30 гаруй жилийг үджээ. Нийгэм-улс төрийн хоёр байгуулал–социализм ба капитализмын хооронд ийм дайн өрнөж, тэр өрнөлтийн төгсгөлд СССР тэргүүтэй дэлхийн социалист хамтын нөхөрлөл ялагдаж, тэр ялагдлыг дагалдаад олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, нийгмийн социалист чиг баримжаа, капиталист бус хөгжлийн зам бүгд нурсан билээ.

Харин эдүгээ хоёрдугаар “Хүйтэн дайн” бодитой өрнөж буй тухай нийгэм судлаачид, улс төрчид, геополитикчид ярих болсон ба ОХУ-аас Украинд үйлдэж буй дайн, Орос ба АНУ, Орос ба НАТО-гийн хоорондын зөрчил тэмцэл хурцдан, Өрнө-Дорнын зөрчил шинээр үүсч, Оросын талд Хятад, Хойд Солонгос, Иран зогсож, дэлхий ертөнцийн хоёр хуваагдалтай нүүр тулжээ. Ийм нөхцөлд тэрхүү анхдугаар “Хүйтэн дайн” судлалын ач холбогдол аяндаа өсөх нь мэдээж юм.

XXI зууны энэ цаг үед хүмүүс, тэр дундаа залуу үеийнхэн түүх мэдэхгүй байна, сонирхохгүй байна, дэлхийн түүхийн наад захын мэдлэг алга хэмээн Монголын их сургуулийн ахмад багш нар, эрдэмтэд ярьж шүүмжилж байхыг нэг бус удаа сонссон. Би өөрөө олон улсын харилцааны түүх Монголд анхлан заасан багш учраас тэр талаар санал нэгтэй байна. Тэр шүүмжийг хуваалцангаа олон хүний асуултад хариулт өгөх нь зүйтэй гэж шийдлээ. Ер нь “Хүйтэн дайн” гэж юу байсан бэ, яагаад үүссэн, яаж өрнөсөн, хэзээ дууссан талаар мэдээлэл өгнө, тэгэхдээ энгийнээр баримт жагсаан тайлбарлахыг зорино. Тухайн үеийн БНМАУ-ын оролцоо гэж юу байсныг бас дурдана.

“Хүйтэн дайн” хэд хэдэн үе шаттай:

  1. 1947-1953 он;
  2. 1953-1962 он;
  3. 1962-1979 он;
  4. 1979-1985 он;
  5. 1985-1991 онд өрнөжээ.

Нэгдүгээр үе шат

1947-1953 оныг хамарна. Эртний түүхт Европ дундуураа хуваагдаж төмөр хөшиг татагдлаа хэмээн Британийн Ерөнхий сайд асан В.Черчилль 1946.03.05-нд АНУ-ын Фултон хотод мэдэгдэл хийснээр “Хүйтэн дайн” эхэлжээ. Дэлхийн II дайн дуусч, Зөвлөлтийн Улаан армийн чөлөөлсөн Дорнод Европтоо Москвагийн тал баримталсан Дорнод блок буй болгосон ба тэнд сталинч дэглэмүүд тогтож, коммунист дарангуйллын урт түүх эхэлдэг.

Өрнөд Европыг холбоотны цэрэг чөлөөлсөн ба дайнд сүйдсэн эдийн засгийг нь сэргээхээр Маршаллын төлөвлөгөө (АНУ-ын ТНБД-ын нэрээр нэрлэсэн), Моргентаугийн эдийн засгийн шинэ дэгийг (ОУВС, Дэлхийн Банк, ГАТТ, алт-долларын стандарт гэх мөнгөний систем) нэвтрүүлсэн.

Хариу тусгал болгож 1949 онд СССР ба Дорнод Европ нь СЭВ буюу Эдийн засгийн харилцан туслах зөвлөлөө (ЭЗХТЗ) байгуулжээ. Грект иргэний дайн дэгдэж коммунистууд засгийн эрх авч, тус улс СССР-ийн блокт ороход нэн ойртсон үед АНУ-ын Ерөнхийлөгч Х.Трумэн номлол дэвшүүлж, зөвлөлтийн түрэмгийллийг хазаарлахыг уриалсан. Баруун Берлин хотыг бүслэн хаах замаар Дорнод эвсэлд уусгах гэсэн Сталины харгис бодлогыг сөрж “Берлиний блокад” гэгчийг өрнөдөөс агаарын гүүр маягаар буй болгосон ба нацизмыг ялсан суурин дээрээ Дорнод эвсэл дотроо зөрчилдөж Тито-Сталины (СССР ба Югослав) зөрчил дээд цэгтээ тулж, Югославыг коммунист эвслээс хөөсөн. Европыг улааны тахлаас аврахаар Трумэны номлолын дагуу НАТО-г 1949 онд бий болгож, Европ дахин зэвсэглэсэж эхэлсэн. АНУ 1945 онд атомын зэвсгээ Японд туршсан бол СССР-т 1949 онд туршиж, дараа нь халуун цөмийн буюу ус төрөгчийн зэвсгээ бүтээжээ. Азид Хятадын ардын хувьсгал ялж, Солонгост дайн дэгдсэн ба дайныг дуусгасан.

сонин mn

Энэ үе шатанд БНМАУ нь дэлхийд өөрийгөө зөвшөөрүүлж эхэлсэн. Дундад Иргэн Улс хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноор Nation-State гэх статустай улс болсон ба гадаад харилцаа огцом тэлсэн. Хойд Солонгос, Албани, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар, Москва дахь Элчин яамдаа харилцан ЭСЯ болгосон, 1950.04.06-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 13, 29 дүгээр хурлын тогтоолоо батлаж, уг тогтоолд Ардчилсан Герман Улс, Чехословак, Румын, Болгар, Унгар, Польш улсуудтай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн. Дайны дараахи бүтээн байгуулалт эхэлсэн. Маршал Чойбалсан нас нөгчиж, Чойбалсангийн дараахи хамтын удирдлагын тогтолцоо буй болсон.

Хоёрдугаар үе шат

“Хүйтэн дайн”-ы дараагийн үе шат нь 1953-1962 оныг хамарна. “Хүйтэн дайн”-ы жинхэнэ автор Сталин нас нөгчлөө, АНУ-д Трумэн улс төрөөс явлаа. Солонгосын дайн дууслаа. СССР-т Сталины дараахи бүлээрэл эхэллээ. Н.Хрущев, Д.Эйзенхауэр нар дэлхийн бодлогыг бичиж эхэллээ. ЗХУКН-ын ХХ их хурал Сталины яргаллыг илчиллээ. Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг тунхаглалаа. Гэвч Дорнод эвсэл тайвангүй. Коммунист дарангуйллын эсрэг 1953 онд Зүүн Германд, 1956 онд Унгарт, Польшид удаа дараа эсэргүүцэл, бослого дэгдсэнийг Улаан арми нухчин дарлаа.

НАТО-д Өрнөд Герман элссэнийг далимпуулан Варшавын Гэрээний байгууллага гэх (ВГБ) цэргийн эвслийг 1955 онд байгууллаа. Суэцын хямрал дэгдлээ. Вьетнам дахь Францын дайн дууслаа.

Америкийн тагнуулын У-2 нисэх онгоцыг Зөвлөлтийн агаарын тэнгэрт сөнөөж, 1961 онд Берлиний хямрал дэгдэн хана босгож, Баруун Берлинийг бүслэлтэд авах гэлээ. Сансарт өрсөлдөөн эхэллээ. СССР өрсөн хиймэл дагуул ба хүн хөлөглөсөн сансрын пуужингаа хөөргөсөн ба АНУ араас нь элдэж хөөцөлдлөө. АНУ-д НАСА байгуулагдаж, Ерөнхийлөгч Ж.Кеннедийн дэргэд сансрын яам гэхээр алба ажиллаж байв. Кубад хувьсгал дэгдэж, яг Америкийн хамар дор коммунизм байгуулахаар зарласан нь “Хүйтэн дайн”-ы дараагийн үеийн эхлэл болно. Зөвлөлт-Америк, социализм ба капитализмын зөрчил тэмцэл дунд төвийг сахисан байдалтай Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн үүслээ.

Энэ үед БНМАУ-ын гадаад байдал хэлбэрэлтгүй бэхжиж, НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлж, ЭЗХТЗ-д элсэж, нийгэм-улс төрийн байгууламжийг харгалзахгүйгээр энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үүднээс дипломат харилцаа тогтоох нь 1960-аад оноос үлэмж өргөжин тэлжээ.

1959 онд НҮБ-аас 1960 оныг“Африкийн жил” хэмээн зарласны дараа тэр онд Гвиней, Камбож, Кубатай, дараа жил нь Балба, Мали, Алжиртай дипломат харилцаа тогтоож, 1961.07.03 онд МАХН-ын ХIV их хуралд “Одоо БНМАУ хүн төрөлхтний тэн хагасаас илүүг багтааж байгаа дөрвөн тивийн 21 улстай дипломат харилцаатай байна” хэмээн илтгэж байжээ. Гвиней, Малийн Ерөнхийлөгч нарыг урьж айлчлуулан Гвинейн нийслэлд ЭСЯ-аа нээж ажиллуулж байсан нь гадаад бодлогын хэт идэвхийллийг нь илтгэнэ. Дотооддоо СССР дэх бүлээрлийн уур амьсгалыг шууд хуулбарлан, Чойбалсангийн үеийн хэлмэгдүүлэлтийг илчилж, цагаатгах ажлыг эхлүүлж, Монголын хөдөөд хувийн өмчийг үгүй хийж, хөдөө аж ахуйг тэр чигт нь нэгдэлжүүлж, атрыг эзэмшиж, нийслэл Улаанбаатар хот огцом тэлж барилгажиж, Хятадын тусламж цутгаж, хятад загварын барилга байшин, гүүр баригджээ. Ардын ардчилсан гэгдэх социалист орнуудтай харилцаа бат бэхээр төлөвшиж чаджээ.

сонин mn

Гуравдугаар үе шат

“Хүйтэн дайн”-ы дараагийн үед шат нь 1962-1979 он болно. Дотор нь хоёр ч үе шат болгон хуваадаг.

1) 1962-1972; 2) 1972-1979. Гуравдагч ертөнц бодитой хүч болж дэлхийд гарч ирлээ. Колонийн дэглэмүүд нурлаа. Африкийн голдуу улс орнууд тусгаар тогтнолоо олж авлаа. Колониализмын эсрэг тэмцэл нь цаашаа үндэс угсаа, шашин, улс төр, ашигт малтмалын мөргөлдөөн дагалдууллаа. Конгийн хямрал дэгдэж, НҮБ-ын ЕНБД зэвсэгт мөргөлдөөний хөлд алагдлаа. Латин Америкт хувьсгалын галд дүрэлзлээ. Гватемал, Куба дахь хувьсгал. Карибын хямрал дэгдэж, дэлхийн III дайны аюул бодитой нүүрлэлээ. Азид Энэтхэг-Хятадын хойгийн дайн дүрэлзлээ. Вьетнамын дайнд АНУ татагдан орлоо. Иранд Моссадыкийн Засгийн газрыг ТТГ-ын оролцоотой түлхэн унагаж АНУ Персийн буланд эргэлтгүй ноёллоо.

Хятадад “Соёлын хувьсгал” дэгдэж энэ том гүрнийг түймэрдлээ. СССР ба Хятад хоёр маш томоор хагарлаа. Хил дээрээ байлдлаа. Хөгжиж буй ертөнцөд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн бэхжиж, дэлхийн гурав дахь том хүч (коммунизм, капитализмын эсрэг) болохыг зорилоо.

1968 онд Чехословакийг ВГБ ба Зөвлөлтийн цэргийн хүчээр эзлэн авлаа. АНУ-д Р.Никсон засгийн эрхэнд гарч, Никсоны номлолоо дэвшүүллээ. Вьетнамыг дайныг эцэслүүллээ. 1972 онд Хятад ба СССР-т Никсон дуулиантай айлчиллаа. Намжмал байдлыг эхлүүллээ. Пуужинт-цөмийн зэвсгийн салбарт СССР-тай ОСВ-I, OCB-II гэрээнүүдийг байгууллаа. Ойрхи Дорнодод 1967, 1973 оны дайн дэгдэж, адаг сүүлд нь АНУ зуучлан мөнгөөр хахуульдан байж энх тайвныг тогтоотол Иранд хувьсгал дэгдэж Америкийн тал баримтлагч Шахын дэглэм нурлаа.

1973 оны Израиль-Арабын дайны дараа дэлхий нефтийн эхний шоокоо амслаа. Алт-долларын стандарт хүчгүйтэж, өрнөдийн эдийн засаг хямарсан тул 1975 онд G7 буюу “7-гийн бүлэг” гэгчийг өрнөдийн орнууд буй болголоо.

Энэ үед даян дэлхийн үйл хэргээс БНМАУ хоцроогүй, гадаад бодлогоо идэвхтэй явуулж байв. 1966 оны гэрээгээр Монголд Зөвлөлтийн цэргийг оруулж, Зөвлөлт-Хятадын харилцааны зөрчил дунд СССР-ийг эргэлтгүй дэмжиж, Хятадтай харилцаагаа огцом муутгаж, Хятадын эсрэг дайнд бэлтгэж, НҮБ болон олон улсын тавцанд Москвагийн дуу хоолой болж, олон улсын коммунист хөдөлгөөнд идэвхтэй оролцож, дотооддоо Ю.Цэдэнбал засгийн эрхээ бэхжүүлж, оппозиц хүчнээ бүрмөсөн даржээ. ЭЗХТЗ, Зөвлөлтийн өгөөмөр тусламж цутгаж өглөө. Найрамдлын Дархан, Эрдэнэт хотууд, нийслэлд Зөвлөлтийн тусламжийн хорооллууд сүндэрлэжээ.

-Үргэлжлэл ирэх Баасан гариг

Д.Баярхүү

Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
 
Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ
Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ

Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ

“И-Монгол академи“-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлэгдлээ

“И-Монгол академи“-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлэгдлээ

Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу?

1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу?

Давосын чуулган Д.Трампын үгийг хүлээж байна

Давосын чуулган Д.Трампын үгийг хүлээж байна

700 жилийн турш ганцхан лам амьдарч буй арал 🙏

700 жилийн турш ганцхан лам амьдарч буй арал 🙏

О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

Д.Баярхүү: П.Очирбатын шилжилтийн гадаад бодлого

Д.Баярхүү: П.Очирбатын шилжилтийн гадаад бодлого

Эверестийн зөвшөөрлийн хураамж 15 мянган ам.доллар болно

Эверестийн зөвшөөрлийн хураамж 15 мянган ам.доллар болно

В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй

В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу

Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу

Монгол эх орон минь, нутаг, ус минь!

Монгол эх орон минь, нутаг, ус минь!

Ц.Төрбат: Археологийн судалгаа өндөр зардалтай ч түүнээсээ давсан баялаг бүтээдэг

Ц.Төрбат: Археологийн судалгаа өндөр зардалтай ч түүнээсээ давсан баялаг бүтээдэг

Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Гол асуудал нь 34 хувь биш...

Гол асуудал нь 34 хувь биш...

Арал дээр 32 жил амьдарсан итали даяанчийн түүх

Арал дээр 32 жил амьдарсан итали даяанчийн түүх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

Баабар: Хошуучлагчаа цаг үе төрүүлдэг

Баабар: Хошуучлагчаа цаг үе төрүүлдэг

“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд!

Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд!

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Эвдэрсэн Монгол хүнийг эмхэлж хүмүүжүүлэхэд их л цаг хугацаа орох байх даа

Эвдэрсэн Монгол хүнийг эмхэлж хүмүүжүүлэхэд их л цаг хугацаа орох байх даа

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

E-MONGOLIA иргэдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй

E-MONGOLIA иргэдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй

Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

“Утааны эсрэг” сайд нь өөрөө утаагүй зуух сурталчлаад байсан нь учиртай байж...

“Утааны эсрэг” сайд нь өөрөө утаагүй зуух сурталчлаад байсан нь учиртай байж...

Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх нь Монгол Улсын эдийн засагт огт ашиггүйгээр үл барам экологийн сүйрэл дагуулах эрсдэлтэй!!

Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх нь Монгол Улсын эдийн засагт огт ашиггүйгээр үл барам экологийн сүйрэл дагуулах эрсдэлтэй!!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​