Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 54 секунд

Солонгост парламентын гишүүд нь бандаашиктайгаа харайлгаж очлоо. Манай гишүүд үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ. Зарим нь ч бараг очихгүй дээ…

2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны орой БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улс орондоо Цэргийн онц байдал зарласнаа мэдэгдсэн нь дэлхийг цочоов.

Шалтгаан нь “Хойд Солонгосын талд ажилладаг хүчин зүйлсийг төрөөс зайлуулах, үндсэн хуулийн либерал дэг журмыг хамгаалах зорилготой. Цэргийн онц байдалд шилжихээс өөр сонголтгүй боллоо” гэв. Цэргийн Онц байдлын командлагчаар томилогдсон генерал Бак Ан Су “Онц байдлыг зарлах зорилго нь энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд саад учруулна. Гэвч үндэсний хямралыг даван туулахад чиглэгдэж байна” гэж мэдэгдлээ.

Манайхан Цэргийн онц байдлын тухай тодорхойлолтыг маш даруухан бичиж байна. Цэргийн буюу Дайны онц байдал гэдэг нь онцгой байдлын үед иргэний эрх баригчид ажиллах боломжгүй гэж үзэж цэргийн эрх баригчид түр зуур дэглэм тогтоохыг хэлнэ. Дайны хууль хэрэгжсэнээр иргэний хэвийн эрхийг түдгэлзүүлэх, цэргийн хуулийн хугацааг сунгах зэрэг эрх зүйн үр дагавар дагуулах магадлалтай… гэхчлэн. Энэ бол маш даруухан тодорхойлолт. Үнэндээ тийм биш ээ. Маш аюултай. Цэргийн Онц байдал хэрэгжиж эхэлсэн хором мөчөөс эхлээд тухайн улс оронд зөвхөн Онц байдлын тухай хууль л хэрэгжинэ. Бусад бүх хуулийн үйлчлэл автоматаар зогсоно. Ард түмэн нийтээр ганц Онц байдлын хуульд захирагдана. Юун Үндсэн хууль. Үндсэн хууль нь өөрөө Онц байдлын хуульд энэ эрхийг нь өгчихсөн байдаг юм. Тийм харгис хатуу хууль учраас дэлхий нийт тэр чигээрээ сая БНСУ-д анхаарлаа хандуулан зургаан цаг боллоо. Ардчиллын загвар болохоор хамгийн түрүүнд тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулга гаргаж, Элчин сайд, консулын үйл ажиллагааг шууд зогсоож, ажилчдаа цахимаар ажиллах горимд шилжүүллээ. Тэд ямар үр дагавартайг маш сайн мэддэг учраас.

Цэргийн онц байдал бүрэн хэрэгжиж эхэлснээр тухайн улсад хувь хүний эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал энэ тэр бол түй ч хамаагүй. Бүх эрх мэдэл зөвхөн тухайн улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн мэдэлд очно. Тэр хүн бол өөрөө хууль. Манайхаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэсэн үг. Түүнд БХЯ-ны сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хоёр захирагдана. Энэ гурваас салбарлаад тухайн улсын тусгай чиг үүргийн хүчний байгууллагын бүх командлагч нар өгсөн тушаалыг нь гүйцэтгэнэ. Бүх шийдвэр “Мэдлээ, гүйцэтгэе” гэсэн хоёр үгээр 100 хувь хэрэгжинэ. Өөр үг, тайлбар хэрэггүй. Онц байдлын хууль нь өөрөө тийм юм. Дэлхийн бүх улсад шүү. Монголд ч адилхан. Бодит үнэн ийм л юм.

Энэ бүгдэд хязгаарлалт тавьж болох ганцхан хором бий. Тэр нь Ерөнхийлөгч “Цэргийн онц байдал зарлалаа” гэнгүүт түүнийг нь тухайн улсын парламент хэлэлцэнэ. Парламентын гишүүдийн олонх нь зөвшөөрвөл тэгээд л шууд “Цэргийн дэглэм” хэрэгжинэ. Зөвшөөрөхгүй бол зогсоно. Зогсохгүйгээр хэрэгжээд явсан улс орон ч дэлхийн практикт цөөнгүй бий.

Үүнийг л БНСУ-ын Үндэсний Ассамблей буюу Парламентын гишүүд нь онцгой мэддэг учраас бүгд яаралтай горимд шилжиж ажиллав. Маш хариуцлагатай хандацгаалаа. Цэргийн онц байдал зарласныг гэнэт мэдсэн гишүүд Ассамблей ордон руугаа хуй салхи шиг юмнууд ирцгээв. Цагдаагийн хамгаалалтад орсон парламентын байр руу орохын тулд тэд хашаа давах нь давж, онгорхой цоорхой нүх сүв бүгдээр чихэж, цагдаа нартай зодолдож… сүйдийн юм боллоо. BBC тэр бүсэд онцгой сайн ажиллаж, дэлхий нийтэд чадлын хэрээр дүр зураг, бичлэг, яриануудыг хүргэлээ. Мэргэжлийн редакц гэдэг тийм л байдаг. Гэхдээ тэд үйл явдлын хоёр хувийг ч мэдээлж чадаагүйгээ хэлсэн. Тэгэхээр үлдсэн 98 хувьд нь тэнд юу болсон байх вэ. Ялангуяа Үндэсний Ассамблей гишүүдийн тэр их реакц, улс түмнээ гэсэн сэтгэл зүрх ямар байв. Үүнийг өнөөдөр дотоодын мэдээллийн хэрэгслүүд, тоймчид жинхэнэ бичиж байна. Тэнд цугласан парламентын нийт гишүүдийн 80 орчим хувь нь өмссөн хувцастайгаа ирцгээсэн байна. Машинтай, дугуйтай… юу юугаар хөл залгуулан амь тэмцэн ирцгээсэн ч юм. Тэд ирцээ гүйцээхгүй бол тэгээд Ерөнхийлөгч алх цохино. Цэргийн дэглэм эхэлнэ. Нэгэнт Онц байдал албан ёсоор хэрэгжээд эхэлбэл юугаар ч тогтоох боломжгүй. Үр дагавар нь яаж ч гарч болно. Нээлттэй…

Харин ийм нөхцөлд Монголын парламент яах вэ гэж бодогдох. Өнөөдөр ямар байгаа билээ. Чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд спикер нь идэвхтэй оролцож байгаа гишүүдээ хамгийн эхний эгнээнд суулгаж, үг хэлэх эрхээр шагнаж урамшуулах шахуу юм ярьж байна. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал ажил бол улсын төсөв хэлэлцэн батлах. Мөнгө хэрхэн олж, яаж хуваарилах амин чухал асуудал, түүнд зориулсан хуулиудыг батлах шүү дээ. Гэтэл нөхдүүд дэлхийгээр нэг тараастай. Зарим гишүүдийнхээ хаана явааг ч Тамгын газар нь мэддэг юм уу, үгүй юм уу. Яг үнэндээ Солонгосын Цэргийн онц дэглэмийн үндсэн шалтгаан чинь “Сөрөг хүчний зүгээс төсөвт хориг тавьж улс орныг сүйрүүлэх гээд байна…” гэдэг шалтгаантай шүү дээ.

Цэргийн онц байдал зарлаж, Парламентын ордны гадаа нь үймээн болж байх тэр орой Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн нэг эрхэмтэй сэтгүүлч жижиг яриа хийж амжлаа. Нөгөө гишүүн нь унтлагын хувцас, гэрийн таавчиктайгаа тууж явах юм. Унтаж байхад нь эхнэр яаралтай сэрээжээ. Сонссон даруйдаа орноосоо босоод Ордон руугаа шууд гүйж ирсэн гэнэ. Оруулахгүй болохоор нь хашаа давж оржээ. Түүн шиг гэрийнхээ, сауныхаа хувцастай харайлгаж ирсэн гишүүд цөөнгүй байгаа гэв. Нэг гишүүн бүр сауныхаа алчуураар биеэ ороочихсон гүйж очсон тухай Солонгост бичиж байна. Дотуураа мэдээж бандаашикаа өмссөн байх. За өмсөөгүй байсан ч тэр хамаагүй. Төр л төвшин бол. Ингэж л эх орноо аварчээ. Ийм үнэ цэнэтэй, ард түмний хувь заяаны суудал гэдгийг Солонгосын хууль тогтоох засаглалын гишүүд мэддэг юм байна. Амьдралын агшин бүрд үүргээ ингэж ухамсарладаг аж.

Тэгвэл Монголын УИХ-ын гишүүдэд Онц байдал тогтоох, Онц байдлын тухай хууль хэрэгжвэл ямар аюултай болох талаар ойлголт тун бүрхэг байна. Энэ байдлаар манайд Хунтын дэглэм тогтоох юу ч биш юм байна. Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагын гишүүд юу ч хийж чадахгүй юм байна.

Зүгээр л дүрсэлье. Монгол Улсад нэг шөнө Цэргийн онц байдал зарлалаа хэмээн Ерөнхийлөгч телевизээр мэдэгдэл хийхэд эрхбиш УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлана байх. Тэр үед дор хаяж гишүүдийн 30 хувь нь байхгүй байна. Гадагшаа томилолттой гэж УИХ-ын Тамгын газартаа, эсвэл эхнэр, нөхрөө маллачихаад Тэрэлжид, Эрдэнэтийн амралтад хэвтчихнэ. Харин ээлжит бус чуулганд оролцох гишүүд нь ирэх гэж их юм болно. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа бол нөхрөөсөө “Аль хослолоо өмсөж очвол телевизээр гоё харагдах бол” гээд удна. Д.Энхтүвшин ямар костюмаа өмсөх үү болно. Г.Тэмүүлэн үсээ тосолно, ботинкоо арчина. С.Цэнгүүн зүүлтээ хүзүүндээ зүүж толины өмнө эргэлдэнэ… Бүгд ордонд очих замдаа сэтгүүлчдэд юу гэж гоё ярихаа бодоцгооно. Тэгвэл байгаа хэрнээ чуулганд ирэхгүй нэг хэсэг нь бас бий. Нэг номерт муугаа харуулаад яах вэ гэж. Ер нь явж явж 7 сарын 1-ний Онц байдлын үеэр ордонд байснаараа С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Н.Алтанхуяг гурав л чигээрээ давхиж ирэх байх даа. Бусад нь мөн ч эргэлзээтэй дээ. Уг нь бол дэлхийд Цэргийн дэглэмд хуулийн хаалт тавьж болох эцсийн цэг, тунчиг эгзэгтэй завсрын хором мөч нь Парламент байдгийг ойлгох ёстой. Солонгост бол цагийн дотор Ассамблей нь хориг тавиад, тавихдаа Ерөнхийлөгчийн намынх нь гишүүд өөрсдөө оролцоод шийдвэрийг цуцаллаа.

Ер нь бол Монголд дан ганц УИХ-ын гишүүд л юугаа ч мэдэхгүй байгаа юм биш. Нийт монголчуудын байгаа хандлага тийм нэг тэнэгдүү байна. Хариуцлагагүй, утаснаасаа мөнхөд уяатай. Гар утсанд нь юу харагдаж байна, яг түүгээрээ амьдралыг, нийгмийг, орчлон хардаг болчихсон. Үүнийг нь мэддэг болчихсон бүлэглэлүүд яг тэр утас, сошиал орчинд нь тааруулсан өндөр түвшний пиарын технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, улс орон, ард түмний оюун санааг чиглүүлж байна. Ерөөсөө гар утсаар нь дамжуулан монголчуудыг удирдаж байна.

Ядаж сэтгүүлчид маань тийм баймааргүй байна. Цэргийн онц байдал нэгэнт хэрэгжиж эхэлсэн үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт цэг төдий ч байхгүй шүү дээ. Би баатарлаг сэтгүүлч гээд гудамжинд лайв хийх гээд гарах юм бол өөдөөс чинь Цэргийн онц дэглэм тогтоож байгаа хүчний байгууллагынхан шууд буудна. Ингэх эрх нь хуулиар тэдэнд олгогдсон. Тушаалыг биелүүлж л таарна. Таны амь насанд ямар ч хуулийн үйлчлэл хамаагүй. Яагаад гэвэл зөвхөн Онцгой байдлын хууль нийгэмд үйлчилж байгаа учраас. Тэр хуульд “Хуульд захирагдаагүй хэнийг ч газар дээр нь бууд” гэсэн тодорхой заалттай байдаг юм. Нөгөө Ковидын үеэр гишүүн Г.Дамдинням байнгын хорооны хурал дээр “Энэ цагдаа нар чинь намайг гудамжинд танихгүй байна шүү дээ” гэж гомдоллодог шиг юм Цэргийн онц байдлын үед байхгүй. Ингээд ярихаар Цэргийн онц байдал тэр чигээрээ аймшиг. Тэр дотроо хамгийн аймшигтай нь үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байдаг юм. Үргэлжлэх эсэхийг Онц байдлын зарлигт гарын үсэг зурсан ганц хүн л мэднэ. Үргэлжлүүлэх хугацаанд нь улс төрд юуг ч хийж болно.

Үзэл бодол нийлэхгүй нөхдийг эмхлүүлж болно. Ер нь бүгдийг өөрийн санаагаар хийнэ. Хоржоонтой нь бүгдийг хуулийн хүрээнд хийнэ. Ийм л аюултайг Их хурлын гишүүд минь ядаж гадарладаг болчихоосой. Ирж яваа цаг хугацаа хэрхэхийг тааварлашгүй байна шүү дээ…

Б.НЯМАА

“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​