fbpx Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 52 секунд

Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл утааг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалтаа шийдэхийг төр засгийн зүгээс санал болгодог. Нийслэлийн хэмжээнд нийт 411.420 айл өрхийн 48.4 хувь нь төвлөрсөн дулааны шугамд холбогдсон бол 49 хувь нь нүүрсээр галладаг зуух болон хувийн уурын зуухаар халаалтаа шийджээ. Үүний зөвхөн 2.6 хувь буюу 10.514 өрх гэртээ цахилгаан халаагуур хэрэглэдэг гэх судалгаа байна. Гэвч цахилгаанаар халаалтаа шийдсэн дээрх айл өрхүүдэд цахилгааны төлөвлөгөөт бус тасралт, тогны үнийн өсөлт дарамт учруулсаар байна. Тиймээс бид энэ удаа цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхүүдэд ямар хүндрэл учирч буй талаар сурвалжиллаа.

XXI зууны иргэд бид лааны гэрэлд хүүхдийнхээ хичээлийг хийлгээд сууж байна. Энэ нь өмнөх үе рүү ухарсан мэт сэтгэгдлийг төрүүлж буйг нуух юун. Тодруулбал, сүүлийн үед орон сууц, гэр хороолол ялгаагүй гэнэт тог тасрах нь ихэссэн. Орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд халаалт байгаа учраас хүндрэл нь бага. Харин дулаанаа цахилгаанаар шийдсэн гэр хорооллын иргэд осгож үхэх дээрээ тулаад байна. Тэдний нэг бол иргэн Б.Гансүхийнх. Энэ тухайгаа тэрээр “Тог цахилгаан тасарсан үед гэрийн температур буурч, хүн байхын аргагүй хүйтэн болдог. Цаашлаад хоол ундаа хийж идэж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Оргил ачааллын үе дуусахад буюу 22:00 цагийн орчимд тог ирэхээр хоолоо хийж идэх эсвэл лаа барьж газан плиткан дээр оройн хоолоо хийж байна. Мөн тогны хүчдэл сүүлийн хэд хоногт их муудсан. Тэгсэн атлаа цахилгааны төлбөр нэг нугарч гарч байна. Энэ талаар 1111 төв болон бусад холбогдох газруудад хандахаар бүртгэж аваад л хариу өгдөггүй. Эсвэл “Хэвийн байна” гэсэн хариултыг өгдөг. Энэ байдал удаан үргэлжилбэл зуухаа оруулж, нүүрс түлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Тиймээс цаашид цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудынхаа тогийг таслахгүй байх тал дээр анхаарч, тогны хөнгөлөлтөд хамруулмаар байна. Уг нь бид чинь ид ачааллын үеэр халаалтаа унтраадаг шүү дээ. Гэсэн хэдий ч цахилгааны үнэ өмнө жилтэй харьцуулахад арай л өндөр дүнтэй гараад байна. Нэг ч гэсэн яндан нэмчихгүй юмсан гээд иргэд чинь хичээж байна шүү гэдгийг төр засагт танай сониноор дамжуулан хэлмээр байна” хэмээн ярьсан юм.

Энэ жил өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй дулаахан байгаа. Гэвч утааны нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн. Уг нь иргэдийн хувьд орон сууцаа дулаалж, цахилгаан халаагуурт шилжих зэргээр утааг бууруулах тал дээр хэрэндээ л хичээж байна. Тухайлбал, БЗД-ийн иргэн Б.Ариунаа багагүй мөнгө зарлагадаж байшингаа дулаалжээ. Гэвч тог тасраад байгаа нь хүндрэлтэй байгаа аж. Энэ тухайгаа “ Манайх хайбрид хийтэр халаагуурыг ашиглан, 100 хувь цахилгаанаар халаалтаа шийдсэн. Сүүлийн үед тог гэнэт тасарч байгаагаас үүдэж удвал гэр зэвхий даагаад, хүйтэн байгаа нь хүндрэлтэй байна. Тог цахилгаанаа хэмнэж бойлер, бүрэн автомат угаалгын машины хэрэглээг хязгаарласан. Нэмэлтээр үүдэндээ соронзтой дулаалга гадна хаалганы дотор талд өлгөж, байшингаа дулаалсан. Мөн таван паарныхаа нэгийг өдөрт бараг залгахгүй орой есөн цагаас залгаж байгаа. Гэсэн хэдий ч төдийлөн үр дүнгүй байна. Бид төр засаг хийх ёстой гээд гараа хумиад суусангүй. Гэвч ярьж буй зүйл, хэрэгжүүлж буй ажил хоёр нь зөрөөд байгаад бухимдалтай байна. Өөрөөр хэлбэл, тог цахилгаанаар халаалтаа шийдсэн иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Бид утааг бууруулахын тулд олон аргыг туршиж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон ажлыг хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2017 онд гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан. Үүнээс хойш долоо дахь жилдээ шөнийн тарифын хөнгөлөлтийн журмыг хэрэгжүүлж байна. Энэхүү шийдвэрээс айл өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдвэрлэх байдал нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 10 мянга гаруй айл өрх цахилгаанаар халаалтаа шийдсэн гэх албан бус судалгаа байна. Эдгээр айл өрхүүд сард дунджаар 200-аас 700 мянга хүртэлх төгрөгийг тогны мөнгөнд зарцуулдаг юм байна. Тэгвэл цахилгааны үнийг нэмснээр дээрх төлбөр хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ тог тасрах нь ихэссэн.

Гэвч цахилгаан халаалтыг шийдэх шийдвэр иргэдэд эргээд дарамт учруулж буйг дээрх жишээнүүдээс харж болно.

Тэгвэл агаарын бохирдлын эсрэг хийх дараагийн алхам нь газ руу шилжүүлэх гэж Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлж буй нь төрийн шийдвэр тууштай байдаггүй гэдгийг харуулж байна. Энэ талаар “Нүүрснээс шилжихийн тулд 100.000 айл өрхийг газийн хэрэглээтэй болгохоор төлөвлөж байна. Гэхдээ хэрэглээг газ руу шилжүүлэхэд төлбөрийн асуудал хөндөгдөнө. Бид шилжилт хийж болно. Ингэж шилжилт хийхэд анхаарах хэд хэдэн асуудал бий. Одоогийн сайжруулсан түлшний үйлдвэрт өгч байгаа татаасаас бууруулахгүй хэмжээгээр улсын төсвөөс нийслэлд мөнгө хуваарилж өгөх ёстой. Хуваарилсан мөнгөөр халаалтын улирлын долоон сард хэрэглэгчдэд татаас олгох замаар дулааны хэрэглээндээ шилжилт хийе. Ингэснээр айл өрхүүд халуун устай болж, хийн плитка хэрэглэж, эрчим хүчний хэмнэлт үүсэх зэргээр олон талаас нь тооцоолсон” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/ цахилгааны үнийг нэмнэ гэж мэдээлэл хийснээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Тодруулбал, цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмэхээр төлөвлөсөн юм. Цахилгааны үнэ нь нэмэгдэж, цахилгааны хязгаарлалтад орж буй иргэд бухимдалтай байх нь аргагүй. Тэгвэл хилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх аж. Идэр есийн хүйтэн эхлээгүй энэ үед ийм байгаа юм чинь ирэх саруудад яах вэ гэдэг иргэд тань санаа зовж байна.

Уг нь төр цахилгаан халаалтыг дэмжиж байгаа бол эрчим хүч, тог цахилгаан тасрахгүй байх тал дээр хариуцлагатай ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, утаа гаргахгүй, гал түлэхгүй байгаа айл өрхүүд цахилгаантай амьдрал нь шууд холбоотой болж байна. Хэрвээ цахилгаан тасарвал гал түлэхээс өөр аргагүй болно. Цаашлаад цахилгаан халаалттай айлын санхүү, эрүүл мэндийн байдалд ч хүндрэл учирч байгаа юм. Тэд тог цахилгаанаар тасалдахгүй, цахилгааны үнийн дарамтад орохгүй байхад л хангалттай гэдгээ удаа дараа хэлсээр байгаа юм.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Д.Баярхүү: Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга
Д.Баярхүү: Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​