fbpx Судлаач Ганаа: “Мега бус“ төсөл ба “тоо хэмжээгүй“ ажиллах хүч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 37 секунд

Судлаач Ганаа: “Мега бус“ төсөл ба “тоо хэмжээгүй“ ажиллах хүч

ЗГ “Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд” өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүнд “гадаадаас авах ажиллах хүчинд тоо хэмжээ тогтоохгүй байх, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” заалт оруулсан нь нийгэмд ихээхэн маргаан дэгдээв. Манай зарим хууль санаачлагчид: “ЗГ ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх ба эдгээрийг гүйцэтгэхэд ажиллах хүч дутагдаж байгаа тул гадаадаас ажиллах хүч хязгааргүй тоогоор оруулж ирнэ” гэж тэнэгийн дээд тайлбар хийж байгаа. Үүнийг ойлгохын тулд “мега” төсөл болон “ажиллах хүчний” тухай тодорхой ойлгох нь чухал. Энэ тухай товч өгүүлсү…

Гадаад мега төсөл

Мега төсөл гэдэгт асар их хөрөнгө хүч хаясан, эдийн засаг, нийгмийн чанарын үсрэлтэт өөрчлөлт гаргаж чадах, үе шатаар нь тооцсон, биелүүлэх тодорхой хугацаатай хөрөнгө оруулалтын томоохон төслийг ойлгодог. Олон улсад 1 миллиард доллараас илүү өртөгтэй, 15-20 сая хүн.цагийн хөдөлмөрийн багтаамжтай, 5-7 жилд багтаан хэрэгжүүлэх том төслүүдийг мега төсөл гэж үздэг.

Мега төсөл нь чанар болон хөгжлийн шинэ шатанд гаргадаг, эцсийн үр дүн нь үндэстний хөгжлийг хангадаг учраас түүнийг жирийн санхүүгийн хөрөнгө оруулалтаас ялган мега төсөл гэж онцгойлон нэрлэдэг.

Мега төслийг хэрэгжүүлсний үр дүнд аварга байгууламж, жи: Суэцийн суваг мэтийн, шинжлэх ухаан техникийн том амжилт, жи: саран дээр хүн буусан гэх мэт үсрэлт бий болдог. Түүнээс гадна мега төсөл нь нийгэмд удаан хугацааны эерэг нөлөө үзүүлдэг байх ёстой.

Улс орны том жижгээс шалтгаалан мега төслийн босго, шинж чанар өөр өөр байх нь мэдээж хэрэг.

Жишээлбэл, ОХУ-д 1 миллиард доллараас дээш бол мега төсөл гэж үздэг болсон. АНУ-ын Холбооны Замын Захиргаа 1 миллиард доллараас дээш хөрөнгө оруулах замыг мега гэж үздэг. Манайх энэ хэмжээнд хүрэхгүй ч гэсэн эндээс жишиг авч өөрийн Монголын мега төслийн босго хэмжээг тогтоох бүрэн боломжтой.

Монголын мега төсөл

Монголд мега төсөл огт хэрэгжүүлж байгаагүй гэж олон хүн боддог. Үгүй л дээ. Монголд маш олон мега төсөл хэрэгжүүлж ирсэн. Жишээлбэл: аж үйлдвэрийн комбинат, усжуулах, хашаажуулах, атар газар эзэмших хөдөлгөөн, Дархан, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт зэргийг дурдаж болно. Хэдийгээр мега төсөл гэж нэрлээгүй боловч эдгээр нь манай хувьд үнэхээрийн мега төслүүд байлаа.

Харин 1990 оноос хойш мега төсөл байтугай жирийн хөрөнгө оруулалт хийх ч хүндрэлтэй болж ирсэн юм. 1990 оноос хойш хийсэн хийсэн мега төсөл гэвэл Оюу-Толгой, Таван Толгой хоёроос өөр нэрлэх тоймтой юм алга.

Тэгээд ч ОТ, ТТ хоёр төсөл одоо болтол ихээхэн маргаан будлиан дагуулж байгаагаас үзэхэд Монгол мега төслийн орчинд том хулгай, дээрэм нүүрлээд удаж байгаа нь илт.

Монголд мега гэж нэрлэсэн анхны төслийг М.Энхсайхан ярьж ярьж оргүй алга болгосныг бид мартах ёсгүй юм.

Төр нь хулгай дээрэм хийж байгаа тохиолдолд ямар ч мега төсөл улс орныг хөгжүүлэх биш, харин ч том хэмжээний шулан мөлжлөгийн нөхцөл болох нь тодорхой юм.

14 мега төсөл

Одоо ЗГ 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ам бардам ярьж байгаа. Үнэндээ бол мега төсөл гэж бөөнд нь яриад байгаа болохоос энэ 14-т чухам юу юу ордгийг мэдэх, сонирхох хүн тун ховор. Хамгийн аймшигтай ЗГ энэ 14 төслийнхөө үндэслэл, тооцоо судалгааг огт хэлэхгүй, зүгээр л мега төслүүд гэсэн жагсаалт үзүүлж байгаа. Одоо бид энэ жагсаалтыг авч үзье:

“Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл

Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл

Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл

Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл

Монгол, Францын хамтарсан Ураны төсөл

Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл

Зэс боловсруулах цогцолборын төсөл

Гангийн цогцолборын төсөл

Газрын тос боловсруулах цогцолборын төсөл

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл

Үндэсний хиймэл дагуулын төсөл

Эндээс дараах дүгнэлтүүдийг бүрэн итгэлтэйгээр хийж болно:

Манай ЗГ хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгоноо мега гэж нэрлэж байна. Энэ нь зөөлөн хэлбэл гэнэн, хатуу хэлбэл үлэмжийн их тэнэглэл мөн. Ухаандаа: “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төслүүд бол яавч мега төсөл биш. Цаанаасаа манай хилд тулсан төмөр замтай, наанаасаа хэдхэн км яваад хүрчих богихонон газрыг төмөр замаар холбох нь мега төсөл огт биш, тэр тусмаа гадаадаас ажиллах хүч авах ямар ч шаардлага байхгүй.

Жирийн нэг дулааны цахилгаан станц яагаад ч мега төсөлд орохгүй. Ухаандаа ТТ-н ЦС-ыг 20 шахам жил ярьж, 3-4 удаа тендер зарлаж шалгаруулчихаад одоо болтол бариагүй атлаа мега төсөлд оруулах нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй.

Аварга том орнууд юу юм гэхээс нэгэн зэрэг 14 мега төсөл хэрэгжүүлдэг ЗГ дэлхийд тун цөөн. Миний ажиглаж байгаагаар энэ жагсаалтад мега гэчихмээр төсөл 3-4-хөн байна. Хэрэв маш сайн хичээвэл манай ЗГ 3-4 мега төсөл хэрэгжүүлэх боломжтой. Угаасаа чадал тэнхээ нь тэр юм. Харин 14 мега төсөл гэдэг бол арай сэрүүднэ.

Жирийн хөрөнгө оруулалтыг мега төсөл гэж нэрлэх нь хавыг арслан гэж нэрлэсэнтэй агаар нэг.

Яг эцсийн дүндээ эдгээр 14 мега төслөөс ихэнхи нь нурж, ердөө 3-4 нь хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байж болно. Харж л байгаарай.

Ажиллах хүчний тухай

Манай ЗГ ажиллах хүч дутагдалтай гэж сүржин мэдэгдэл хийж байгаа.

Эдүгээ ажиллах хүчийг 3 янзаар ойлгодог.

Марксизмд ажил хөдөлмөр хийх хүний чадавхи. К.Маркс хөлсний ажилчин хөдөлмөрөө худалддаггүй, харин өвөрмөц таваар болох ажиллах хүчээ худалддаг гэж номлодог.

Барууны статистикт хөлсөөр ажиллахад бэлэн (хөдөлмөрийн нөөц) хүмүүсийн тоо хэмжээ. Ажиллах хүчний тоо хэмжээг янз бүрийн аргачлалаар гаргадаг боловч ажиллагсдын тоон дээр бүртгэлтэй ажилгүйчүүдийг нэмж гаргадаг. АНУ-ын статистикт 16 наснаас доош бол ажиллах хүчинд оруулдаггүй г.м. онцлогууд бий. Мөн “эдийн засгийн идэвхитэй хүн ам” гэсэн маш ойролцоо ойлголт байдаг.

Нийгэм болон сэтгүүл зүйд ажилчин буюу ажил хийж буй хүмүүсийг “ажиллах хүч” гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл бүх ажиллагсдаас захиргааны ажилтнуудыг хасаад үлдсэнийг нь ажиллах хүч гэж үзэх явдал ч бий.

Харин магнай ЗГ зүгээр л “ажиллах хүч дутагдаж байгаа учраас гадаадаас ажиллах хүч авна, чингэхдээ тоо хэмжээгүй авна” гэж тэнэглэн зүтгэж байна.

Гадаадаас ажиллах хүчин авдаг практик дэлхийд түгээмэл. Манайтай төстэй Казакстанаар жишээ авъя:

Тэнд гадаад ажиллах хүчийг 4 категорид хувааж үздэг. Нэг. Дарга, орлогчид, Хоёр. Бүтцийн том хэсэг, нэгжийн дарга нар, Гурав. Нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд, Дөрөв. Мэргэшсэн ажиллах хүчин. Гадаадын ажиллах хүчийг ингэж ангилсныхаа дараа нөхцөл тавьж эхэлдэг.

Тухайлбал: Нэг болон хоёрдугаар категорийн ажилтнуудын 70%-иас доошгүй нь Казакстаны иргэн байна. Харин гурав болон дөрөвдүгээр категорийн ажилтнуудын 90%-иас доошгүй нь Казакстаны иргэн байна. Улс гэдэг чинь ийм байдаг.

Харин Монголын ЗГ…

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн ярьж байгаа тоо баримт, үндэслэлийг шинжлээд үзье:

“Ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ.

Судлаачийн тайлбар: Энэ бол огт худал, зүгээр л хоосон сүржигнэл. Мега нэртэй 14 төслөөс 3-4 нь хэрэгжвэл дээдийн заяа. Харж л байгаарай…

“Үүнд 280 мянган ажлын байр бодитоор бий болно”

Судлаачийн тайлбар: Энэ тоог 100 дахин багасгаж, 28.000 ажлын байр гэхэд онцгой их алдаа болохгүй. 28.000 ч гэсэн ихдэнэ.

Монгол Улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болж байгаа гэсэн тооцоо бий”

Судлаачийн тайлбар: Энэ бол монголчуудын ажлын байр биш, харин гадаад ажилчдад зориулж тусгайлан бэлтгэсэн ажлын байрны тоо юм. Өөрөөр хэлбэл 30-40 мянган гадаад, тодруулбал хятад ажилчин орж ирнэ гэсэн хэрэг.

Улмаар Л.Энх-Амгалан сайд зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж эхлэв:

Гадаад ажиллах хүчийг эрэлт хэрэгцээ ихтэй байгаа барилга, зам, улирлын чанартай ажилд хэрэглэнэ.

Судлаачийн тайлбар: Монголчууд дээр дурдсан 14 мега төсөлд гадаад ажиллах хүч авна гэж ойлгож байтал одоо барилга, зам, улирлын чанартай ажилд ашиглах болж таарав. Том жижиг бүх компани ажиллах хүч оруулах эрхтэй болж байна.

Би гадаад ажиллах хүч оруулж ирэхийг угаасаа буруу гэж хэлээгүй, хэлэх ч үгүй. Зуны улиралд барилга, зам, улирлын чанартай ажилд гадаад, үнэндээ бол хятад ажиллах хүчийг түр хугацаагаар оруулж болно. Монголчууд нь зун бүх нийтээрээ амардаг, хятадууд нь ажил хийдэг орчил тогтоод олон жил болж байгаа.

Засгийн Газар 14 мега төсөл гэж сүржин урианы дор ямар ч квотгүй, хяналтгүйгээр ажиллах хүч оруулах гэж залилж байгааг эсэргүүцэж байна.

16 салбарт квотгүйгээр ажиллах хүч оруулж ирнэ

ЗГ-ийн 14 мега төслийг ажиглавал ердөө 6 салбар байгаа. Гэтэл 16 салбарт ажиллах хүч оруулна гэж сайд нь ярьж байна. Өөрөөр хэлбэл мега төсөл халхавчийн дор МУ-ын эдийн засгийн бүх салбарт ажиллах хүч орж ирэх нь. Эдийн засгийн бараг бүх салбартаа гадаадаас ажиллах хүч авдаг орон Монголоос өөр дэлхийд байхгүй.

Ингээд Л.Энх-Амгалан сайдын хулгайн заль баригдаж байна…

Манай ЗГ 2001.04.12-нд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийг анх баталжээ. Улмаар 2021.12.24-нд “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль” болгож өөрчлөн баталжээ.

Энэ хууль гарсан гараагүй Монголоос ажиллах хүч гадагшаа 30 гаруй жил юүлж эхлэв. Энэ том үзэгдлийн учир шалтгаанд ЗГ ямар ч судалгаа тооцоо, дүгнэлт хийсэнгүй.

Төр нь хулгайч, дээрэмчин, нийгмээ зохион байгуулах ямар ч чадваргүй болохоор иргэд нь зугтдаг юм. Манайд ажиллах хүч дутагдсаны гол бөгөөд үндсэн шалтгаан нь хулгай, дээрмийг хэвийн үзэгдэл болгож, ард түмнээ ядуу зүдүү амьдруулж буй төр засаг мөн…

Гадаадаас ажиллах хүч авч болно л доо. Гагцхүү аль салбарт, аль төсөлд, хэдий хугацаанд, хэдэн хүн авах тухай тов тодорхой тоо хэмжээ байх ёстой. Ийм тодорхой тоо хэмжээ байхгүйгээр зүгээр л тоо хэмжээгүй авна гэсэн хууль гаргавал энэ нь үндэстний эсрэг гэмт хэрэг мөнөөсөө мөн…

Сүүлдээ бүх даварч “Монголын залуучууд мэргэжилгүй, ажил хийж чадахгүй байна” гэж төр засаг нь дүгнэдэг болж байна.

Бага шиг солиор, төр засагт байгаа Та нар ажлаа хийж чадахгүй байна…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу

Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​