fbpx Украин: Тэнхэрч аваад эргээд ноцдог!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 54 секунд

Украин: Тэнхэрч аваад эргээд ноцдог!

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.10 жилээ (1035 өдөр шөнө) үдэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, ОХУ-ын хоёр удирдагч В.Путин, Д.Медведев, зөвлөлтийн цэргийн тагнуулч асан Виктор Суворов болон Дональд Трампын зөрчилтэй мэдэгдлүүдээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

“Та нарыг алах гэж ирсэн хүнтэй ямар ч хэлэлцээ хийх хэрэг огт байхгүй” хэмээн Израилийн үе үеийн улс төрчид ярьдагийг Украины өнөөгийн эрх баригчид давтан хэлдэг. Алахаар ирсэн тэр хүн нь Путин ба түүний команд. Орос орон тэр чигтээ биш. “Бидэнд ямар ч хамаагүй ялалт маш чухал. Том жижиг нь хамаагүй”–энэ бол Украинд зууралдан байлдаж буй оросын чин зорилго нь. “Международная жизнь” сэтгүүлд Д.Медведев ярилцлага өгөхдөө ОХУ-ын зорилгыг ил тод шууд тунхаглажээ:–Украинчуудад хоёр л сонголт байна. Оростой үлдэх, эсвэл дэлхийн газрын зурагнаас алга болох. Украинчууд эрх чөлөөнийхөө төлөө сүнс, бие махбодио өгөх хэрэггүй. “Бүх Оросын төсөл”, “Русский мир”-д харьяалагддаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Путин өөрөө хэвлэлийн хурал дээр эргэж харамсан ярьж байна. “Одоо эргээд харахад 2022 оны үйл явдалд эртхэн бэлтгэж байгаад арай эрт эхлэх байсан юм. Крымын асуудал ч гэсэн зүгээр л санаандгүй эхэлсэн. Бэлтгэх хэрэгтэй байсан юм” гэжээ. Ердөө л аллага террортоо дутуу бэлтгэжээ гэсэн харуусал.

сонин mn

Дональд Трамп энх тайван хүчээр тогтоолгоно, Путин, Зеленский хоёрыг захирч тушааж чадна гэдэгт Орос, Украины аль аль нь хариултаа өгсөн, өгсөөр ч байх бөгөөд харин Европын Холбоо, Европ тэр чигтээ Трампын тэнэглэлийн эсрэг Украинтайгаа хамт сөрөн зогсож чадна гэдэг баталгааг улам бүр өгөх болжээ. Европын лидерүүд “Хэрэв энх тайвны хэлэлцээ хийгдэхдээ тулбал зөвхөн Украины болзол нөхцлөөр л хийгдэх ёстой” гэдэг дээр санал нэгджээ. Трампын өнгөн дээр АНУ-ын ашиг сонирхол Орос дээр төвлөрөхгүй, нэгдүгээр ашиг сонирхол нь Европ байх болно гэдэгтээ ч Европын лидерүүд итгэлтэй байна.

Харин Оростой хамт Трампыг сөрөн зогсоно гэсэн улс орон одоогоор тодроогүй байна. Путины хэвлэлийн хурал дээр америк сэтгүүлч Путин руу ил шуудаар өөрийнх нь хэн болж орхисныг анхааруулж хэлжээ:–Таны СВО зорилгодоо хүрсэнгүй. Орос хүмүүс олноороо алдагдлаа, Москвад генерал алдагдлаа. Сирид Таны дэмжиж байсан дэглэм уналаа. Та Трамптай уулзахдаа сул лидер болно. Түүнд юу санал болгох вэ?

Путин хариуд нь хадуураад:–Америкийн Ерөнхийлөгчтэй ямар ч сэдвээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хэрэв тэр хүсвэл. Орос улс өмнөх 2-3 жилийн хугацаанд илүү хүчирхэг болсон. Бид жинхэнэ тусгаар тогтносон улс болж байна гэв. Тэгснээ зэвсгээрээ гэнэт сайрхаад “Оросын арми гурван жилийн дотор маш хүчирхэг болсон, Орешникийг дийлэх зэвсэг хаана ч байхгүй” гэх мэт.

Украиныг Оростой нь хэлэлцээнд албадан суулгаж, “100 жил сэргээн босгож хүчрэхгүй” тэр нутаг дэвсгэр, хот тосгодоо Орост өгөөд дайнаа зогсоо гэсэн шаардлага Трампаас байнга цухалзах болсон цаг үед Путин ийм мэдэгдэл хийж байна. Украинчууд Орост итгэхээ бүрмөсөн больсон. Оросыг “Тэнхэрч аваад эргээд ноцдог улс” хэмээн нэрлээд Трампын тулгалт ба Путины дараа дараагийн довтолгоон, пуужин, КАБ-ын бөмбөгдөлтөд бэлтгэж байна. ОХУ нь 2024 онд Украины зөвхөн эрчим хүчний систем рүү нь 1100 пуужин харвасан, цаашдаа хэрэв буулгаж авч чадахгүй бол харвасаар ч байх болно гэдгээ нуухгүй зарлаж заналхийлж байна. Оросын дайны зорилго зорилт нь ил байна.

“Гуравхан өдрийн цэргийн операц”-ын гурван жилийн ой ойртох тусам дүгнэлтүүд сошиалыг дүүргэх янзтай. Украиныг цэрэг-дайнаар ялдаг хөг нь өнгөрсөн, одоо бол Путины генералууд байлдааны талбар руу хамаг нөөц хүчээ хаян өчүүхэн ч атугай газрыг эзлэх, тиймдээ ч өнгөрсөн 10-11 дүгээр сар оросын хохирлын оргил сар болж дээд таазандаа тулжээ. Зөвхөн ганцхан сард 40 000 цэргээ алджээ. “1 км-т 44 цэргийн цогцос” хэмээн Путины давшилтыг нэрлэжээ. Дор хаяж 44 орос цэрэг тэнд нойрсон байна.

сонин mn

Зэрэгцээд орос цэрэг ба орос иргэдийнхээ тархийг ч сайн угааж байна. Оросын цэрэг Донбасст Украины эсрэг биш харин АНУ-ын эсрэг тулалдсан, АНУ-ын зүгээс халдан түрэмгийлсний эсрэг байлдаж байна гэсэн суртал нэвтрүүлэг тасрахгүй. Путин өөрөө хэлж байна:–Бид украины ард түмэнтэй биш, неонацистуудтай нь байлдаж байна. С.Лавров Мальтад ЕАБХАБ-ын Сайд нарын хуралд үг хэлэхдээ Украины бүх холбоотнуудыг Оросын гол дайснууд хэмээн шууд нэрлэв.

Украины эсрэг өдүүлсэн дайн, эрчим хүчний дэд бүтцийг нь геноцидын аргаар сөнөөж байгаа, дунд тусгалын баллистик пуужингаар цохилт өгч байгаа, энэ бүхэн нь эрх чөлөөт ертөнцийг айлгах, энэ дайнаас ялгүй мултрах цорын ганцхан зорилготой. Европ, Украин, Барууныг ингэж заналхийлэхдээ Путин өөрөө маш их айдастай байна. Хэрэг дээрээ Украины холбоотнуудтай нь шууд тулгарчих вий гэдгээсээ айдастай. Газар нутгийн дуусашгүй их шунал нь Орос орныг сөнөөх зам руу явж байна. Тийм зам руу Путин гэдэг хүн хөтлөх тавилантайг өөрөө ойлгож мэдэрчихээд зовж шаналаж байгаа нь өдөр ирэх бүр харагдана. Оросын неоимперийн амбиц нурах нь тодорхой болж байна.

Сири дэх ялагдлаараа Орос цаашаа Африк дахь авантюртаа ялагдал хүлээх болно. Энэ бүх үнэн түүхийг орчин үеийн цэргийн түүхчид судлан сошиалд дүгнэлтээ бичжээ. Ерөөсөө Сири дэх Башар Асадын дэглэмийн ялагдал нь ОХУ өөрөө ийм үйл явдлын биет жишээ болохын өмнөх репетиц гэсэн дүгнэлт явж байна. 2023 онд вагнерчууд Москва руу маршилж, түүнийг нь таслан зогсоогоогүйсэн бол Путин сирийн сценараар Пригожинд ялагдчих байсан ба ямар нэг “шинэ Пригожин” ямар ч үед гараад ирэхийг үгүйсгэхгүй хэмээн оросын сэтгүүлч асан Роман Цимбалюк бичжээ.

Виктор Суворов ярьж байна: Орос бол матрешек, автомат буунаас өөр үйлдвэрлэж чадах юм нэг ч байхгүй гэжээ. Тэр ч байтугай “автомат Калашников” бол Оросын үндэсний шившиг гэж нэрлэжээ. Бодвол Украин дахь бүтэлгүйтлийг нь тэгж нэрлэсэн хэрэг байх.

Украин дахь цэргийн бүтэлгүйтлийг нь оросын өөрийнх нь цэргийн мэргэжилтнүүд элдвээр өөлсөн шүүмжилсэн мэдээлэл ч сошиалд олон байна. Орчин үеийн дайны амжилтын үндэс нь хөдөлгөөнт (мобильный) байдал, холбоо харилцааг зохицуулах арга. Гэтэл Орост тэр нь дутуу дулимаг. Курск мужид нь украины цэрэг ороод ихээхэн нутгийг нь эзэлж өөрсдийн хяналтадаа 4 сар байлгаж байна. Ойролцоогоор 40 мянган украин цэрэг байгаа гэж америкийн дайн судлалын хүрээлэн тааварлан бичиж байна. Тэр 40 мянгын эсрэг ОХУ нь 300 мянган цэрэг энэ бүс нутагтаа хуралдуулсан. Хойд Солонгосын олон мянган цэрэг нэмж аваачсан. Энэ чиглэлд гурван армийн бүлэг эмхэтгэж байгаагаа ч зарласан. “Белгород”, “Брянск”, “Курск” гэх нэртэй армийн бүлгүүд. Гэтэл яагаад яруу алдарт оросын армийн шилэгдмэл анги нэгтгэлүүд украины цэргийг хөөн гаргаж чадахгүй махан таташ болгож, сүйрч байна вэ гэдэгт цэргийн шинжээчид нэгдсэн гэмээр дүгнэлт хийжээ. Нэгдсэн удирдлагаар хангагддаг хөдөлж ядсан нүсэр анги нэгтгэлүүдээ хуучин байлдааны арга тактикаар тулалдуулдаг. Гэвч эсрэг талд нь хөнгөн хуягт, мотоцикль, квадратцикльтэй, найдвартай холбооны хэрэгсэл бүхий бие даасан шийдвэр гаргах эрхтэй хөдөлгөөнт жижиг бүлгүүд байлдаж байна. Тэдний байршил нь тодорхойгүй, арга зорилго нь тодорхойгүй, хэн ч мэдэхгүй, гэнэт хаа нэгтэйгээс хэсэг бүлгээрээ гарч ирж цохилт өгчихөөд алга болчихдог. Тэд партизануудтай нягт харилцан ажиллаж, оросын армийн ложистик-хангамжийн бүхий л дэд бүтцүүдийг нь устгаж, шаардлагатай үед артиллерийн галын төвлөрлийг өөр дээрээ дуудах маягаар илэрсэн артиллерийн цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлж Украины Сума муж дахь гүн ар талыг мэдээллээр хангаж, Хаймарсын нарийвчлалтай цохилт өгүүлдэг гэхчлэн бичсэн байх аж.

Оросын “Сармат”-ын сүүлийн туршилтын харвалт шахтандаа дэлбэрч дууссан. Оросын зэвсгийн хөгжүүлэлтийг энэ бүтэлгүйтэл илтгэн харуулсан ба шалтгаан нь хээл хахуульд автсан Путины чадваргүй командирууд нь зэвсгийн эд ангиас авахуулаад төсөвлөсөн бүх мөнгө цаасыг хуу цөлмөсөн, Украины Днипро хот руу харвасан Орешник нь Зөвлөлтийн “РСД-10 Пионер” буюу “Устиновын сэлэм” гэгддэг пуужингийн системийг ашиглаж хийсэн нь тодорхой болж байна. Цоо шинэ юм биш. Оросын энэ үйлдлийн хариуд НАТО “Першинг-3” пуужингаа Польшид байрлуулна. Турк бүр хатуу тоглоомоор Оросыг доромжилж байна. “С-400” гэх пуужингийн довтолгооноос хамгаалах том системээ Орос итгээд Туркэд өгснийг нь Эрдоган НАТО-гийнхаа шугамаар АНУ руу илгээж судалгаанд өгчээ. Америкчууд дотроос нь судалж үзээд Украинд зааварчилгаа өгчээ. Турк хариуд нь “F-35” онгоцны хөтөлбөрт хамрагдахаар болсон хэмээн оросын телеграммд бичсэн байх юм.

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

Судлаач Ганаа: “Мега бус“ төсөл ба “тоо хэмжээгүй“ ажиллах хүч
Судлаач Ганаа: “Мега бус“ төсөл ба “тоо хэмжээгүй“ ажиллах хүч
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​