fbpx “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой захиргааны маргаануудыг шүүх хэрхэн шийдсэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 18 секунд

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой захиргааны маргаануудыг шүүх хэрхэн шийдсэн бэ?

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн маргаан 2018 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 329 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгджээ. Тус маргааны талаар Шүүхийн академиас дэлгэрэнгүй мэдээлэл гаргасан байна.

сонин mn

Засгийн газар, ТӨБЗГ, УБЕГ-т холбогдуулан 13 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 06 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжуудыг тус тус зөрчиж байна хэмээн үзсэн байдаг. Улмаар УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоолоор Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Засгийн газар холбогдох үйл ажиллагаа явуулж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлэн, дүрмийн зарим заалтын өөрчлөлт болон захирлыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан байдаг.

Гэвч “Монголиан Коппер Корпорейшн” ХХК нь УИХ-ын 23 дугаар тогтоолоор тус компанид шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ёстой хэмээн үзсэн байдаг. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой захиргааны акт буюу Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан 13 шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж гаргасан байдаг.

Дээд шүүх: “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байна

Улсын дээд шүүх нь 2017 оны аравдугаар сарын 09-ны өдрийн 358 дугаар тогтоолоор “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны баримт тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Ингээд тус маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэгдэж, УДШ-ийн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 329 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нэхэмжлэгч “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, тэдний тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулалгүй, хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулаагүй нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, түүний эрхийг зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзсэн байна. Мөн Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дараах шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэж үзсэн.

Дүрэм, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэснийг илтэд хууль бус хэмээн үзжээ

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал,
  • Засгийн газрын 2018 оны нэг дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд,
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд,
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн, 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг илтэд хууль бус болохыг тогтоожээ.

Зарим нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ

Харин 2017 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлагыг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн ЗГХЭГ-ын 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүчингүй болгосон байдаг. Ингэснээр Шүүх компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан буюу 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгсөн байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Түншлэлийн сайн жишээ муу болох үед...
Түншлэлийн сайн жишээ муу болох үед...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​