fbpx Овоолгыг баялаг болгосон П.Цагааныг цагаатгаж, шан татсан гавьяаг нь шагнавал таарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 13 секунд

Овоолгыг баялаг болгосон П.Цагааныг цагаатгаж, шан татсан гавьяаг нь шагнавал таарна

Чингисийн байгуулсан Монгол яагаад өнөөдөр жижигхэн Монгол болж 1 үлдсэн бэ. Хоорондоо хэрэлдсэн. Өшөө хорсолдоо автаж эв түнжингээ хагалсан. Тэмцэлдсэн. Талцсан. Тэрнээсээ болоод гурван зууны туршид бусдын эрхшээлд амь зуусан. Тусгаар тогтнолоо буцаан олж аваад удаагүй байна. Тэр маань ердөө хүний нэгэн насны л түүхтэй. Тиймийн атал өнөөдөр өнөө л бие биеэ үгүйсгэн харлуулж, тамын тогоондоо буцалсаар байх ажээ.

2025 оны эхний өдөр Монгол Улсын иргэн П.Цагаан хилийн чанадад саатуулагдлаа гэх мэдээ олны хүртээл боллоо. П.Цагааныг Эрдэнэтийн овоолгоос зэс үйлдвэрлэн гаргадаг бизнесээс нь болж ийнхүү ээрч хоргоожээ.

Энэ мэдээг дуулсан олонх нь алга ташиж харагдав. Цагаан яагаад Эрдэнэтийн 30, 40 жил хаягдал болтол овоолсон хүдрийг бизнес болгосон түүхийг хэдэн жилийн өмнө сонсож байлаа, тэр санаанд буув. Тэрээр Эрдэнэтийн овоолгоос зэсийг зүгээр түүгээд авчихаагүй. Ямар ч бизнест зүгээр олддог ашиг гэж байдаггүй. П.Цагаан нар Эрдэнэт үйлдвэрийн балансын бус овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй Английн компанийн хүмүүстэй 2000-аад оны эхээр ажил төрөлгүй явахдаа танилцаж байжээ. Тэгж хамтарч ажиллах зам нь гарсан гэдэг. Тэднийг одоо Элчин сайдын алба хашиж байгаа хүн танилцуулсан гэдэг. Наашаа цаашаа гэж ярьж хөөрч явсаар БНМАУ, ЗСБНХУ болон Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу бие даасан дүрмээр үйл ажиллагаа явуулж байсан Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн шийдвэрийн дагуу 2 дугаар овоолгыг Ашиглах гэрээ байгуулж, өндөр эрсдэлтэй үүрэг авч, бүрэн биелүүлжээ. Тухайн үед үйлдвэрийн төсөл амжилттай болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Хөрөнгө оруулах хүсэлт тавихад Хөгжлийн банк, том бизнесменүүд бүгд нүүр буруулж байжээ. Иймд П.Цагаан нар банкнаас арилжааны өндөр хүүтэй зээл, гадаадын олон улсын худалдааны компаниас хатуу нөхцөлтэй санхүүжилт авч, 60 сая ам.долларын өртгөөр энэ үйлдвэрийг бүтээн босгож, нэмэлт хөрөнгө оруулж, 300 гаруй хүний ажлын байр шинээр бий болгожээ. Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулах гэж олон сорилттой учирч, зүдэрсэн боловч ард нь гарсан байна. Эхний дөрвөн жил Австрали, АНУ, Хятад, Канадын мэргэжилтнүүд, компанийг урьж ажиллуулж байсан. Харин өнөөдөр 100 хувь үндэсний инженер, техникийн ажилтнууд энэ үйлдвэрийг ажиллуулдаг болжээ. Өнгөрсөн хугацаанд тэд Эрдэнэт үйлдвэртэй хамгийн сайн түншийн харилцаатай, хамтарч ажиллаж иржээ.

Хувьцааны 34 хувийг эзэмшүүлэх саналаа аль 2013 онд, дараа нь үйлдвэр туршилтаар ажиллаж эхэлмэгц 2014 оны 8 дугаар сард Эрдэнэт үйлдвэрт бичгээр хүргүүлж, ТУЗ-д ажиллах хүмүүсээ томилохыг хүссэн байна. Гэтэл П.Цагааны саналыг хүлээж аваагүй байдаг.

Эрдэнэтийн олон хүнтэй судалгааны ажлын хэсэг нь "Ачит Ихт"-ийн үйлдвэрийг үйл ажиллагааны хувьд ч, технологийн тал дээр ч, санхүүгийн талаасаа ч өндөр эрсдэлтэй, “маш муу” төсөл гэж дүгнэснийг нь тэд сүүлд мэджээ. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаас Гэрээ байгуулах ажлын хэсгийг хамтарсан үйлдвэрийн нэгдүгээр орлогч В.И. Рой гэдэг орос захирал ахалж байсан. Тухайн үед орос захирал “Та нар яагаад үйлдвэрийнхээ хувьцааны гуравны нэгийг өгөх гээд байгаа юм бэ? Хувьцаа эзэмшинэ гэдэг тэр хэмжээгээрээ танай авсан зээлийн эргэн төлөлтийг хамт хариуцна гэсэн үг биз дээ? Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унах төлөвтэй байна. Арай 1998 оных шиг унахгүй л байтаасай.

Танай гидрометал Лургийн үйлдвэрийн технологийг бид мэдэхгүй, тоног төхөөрөмжийг сонгоход оролцоогүй, халуун оронд л их байдаг. Эрдэнэттэй хамтарсан төслүүд үйлдвэрт ашиг биш, алдагдал л авчирдаг. Одоо гэхэд л молебдиний үйлдвэр бас л толгойн өвчин үүсгээд байна.

Овоолгуудаас ногоон ус гарч, уусан мал амьтан үхэж байна гэснээс болоод хашиж, хамгаалах гэж нэмэлт зардал гаргаж байна. Одоо та нар 2 дугаар отвалыг хашиж хамгаална. Ер нь үйлдвэр барих, ажиллуулах хоёр их ялгаатай шүү. Танай үйлдвэр тасралтгүй, хэвийн ажиллахыг хүсэн ерөөе" гэжээ. Ингээд дахин хэлэлцээр хийж, "Ачит Ихт" компани ашиг, алдагдалтай байгаа эсэхээсээ үл хамаарч гарсан бүтээгдэхүүн бүрийнхээ орлогоос шатлалтайгаар 2 хувийг Эрдэнэт үйлдвэрт төлж байхаар тохирч 2015 онд шинэ гэрээ байгуулсан байна. Ийм байдлаар П.Цагаан нар 34 хувийн хувьцаагаа эзэмшүүлэхэд бэлэн байгаагаа олон удаа илэрхийлж, уулзалт хийжээ. Хуулийн хүрээнд бие даагаад шийдчих боломжтой байтал Үйлдвэрийн захирал нь ТӨХ, аль эсвэл яамаараа, тэд нь Засгийн газраар, Засгийн газар нь УИХ-аар шийдүүлэх гээд, өөрөөр хэлбэл “сүүлд буруудахаас” болгоомжилж шийдэхгүй явсаар хугацаа алдсан. Тэгж байтал аль нэг байгууллагын удирдлага нь солигдоно. Шинэ хүй нь өмнөхөөсөө тэс ондоо зүйл ярих гэх мэт олон шалтгаанаар өнөөдрийг хүрсэн. Харин эцэстээ буруутан нь тэд биш, П.Цагаан болж хувирав. Ингэж болохгүй л дээ.

Эрдэнэтийн овоолго олон жилийн туршид хураагдсан хүдэр. Овоолоод л байвал хаягдал, ашиглаж чадвал баялаг гэдгийг л П.Цагаан харуулсан. Гэтэл түүнийг буруутгаж, шүүхийн баривчлах тогтоол хүртэл гаргуулсан нь сая ил боллоо... Тэр тогтоолыг хүчингүй болголоо гээд шүүхийг, шүүгээд эхлэв.

Гэтэл мөрдөгч нь хүчингүй болгох санал гаргаж прокурор нь, бас тийм хүсэлт тавьсан байна. Түүнийг л шүүх шийджээ. Шийдвэр гарсан шүүгч Олзод тайлбартаа П.Цагаан нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна. Шүүх мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 17-ны 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай "Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэснээ хэлсэн байна.

Ингэж л мөрдөгч санал, прокурор хүсэлт гаргасныг дан ганц шүүх рүү чихэж, овоолго ашиглаж баялаг болгосныг П.Цагаан хулгай хийсэн мэт буруутгаж буй нь Монголын Ардчилал арай л буруу, бусармаг замаар орсныг л харуулж байх шиг байна. Жинхэнэ Ардчилсан нийгэмд П.Цагаан ингэж ад шоо болж явахгүй.

Адаглаад олон жил овоолсон хүдрээкатодынзэс гаргалаа гээд шагшуулж явах ёстой юм. Тэгэхлээр П.Цагааныг цагаатгах, тэр байтугай шан татсан гавьяаг нь шагнах ёстой юм. Тийм учраас нэг зүйл уриалмаар байна. Хийж байгаагаа хэмлэх биш, урамшуулдаг болъё. Үнэлдэг байя. Улс төрийн өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө өрсөлдөгчөө харлуулах сөргөлдөөнөөс болж энэ мэт том эхлэлд цэг тавиад баймааргүй байна. Тэгж байж энэ улс хөгжинө. Зуугаадхан жилийн өмнө арай сийрэг хэдийгээ, хэлмэгдүүлж, олныг нь харийн шоронд алуулсан шорвог түүхийг улмаар дахин амсмааргүй л байна.

Ажиглагч, А.БАТБОЛД

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой захиргааны маргаануудыг шүүх хэрхэн шийдсэн бэ?
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой захиргааны маргаануудыг шүүх хэрхэн шийдсэн бэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​