fbpx Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
4 минут 39 секунд

Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?

Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн томоохон газрын маргааны талаар шуугиан дэгдэж байв. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээс улбаатай тэр газрын асуудал босож ирсэн байдаг. “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гэсэн уг захирамжид “…Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 25-ны өдрийн захирамж болоод ИНЕГ-т холбогдох хэсэг, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошео Эко Энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв” гэжээ.

Тодруулбал, Засгийн газраас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал барих зориулалтаар 1200 га газрыг ИНЕГ-т эзэмшүүлэхээр шийджээ. Гэтэл Сэргэлэн сумын Засаг дарга дээрх 1200 га-гийн 200-г нь ИНЕГ-т давхцуулан олгожээ.

Тэр газар нь “Жуулчин Монгол наадам” ХХК-ийн “Тахилтын Энгэр”-т 400 га газартай давхцсан талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Хамгийн гол нь ИНЕГ Олон улсын нисэх буудал барих зориулалтаар эзэмшиж байсан газраасаа 120 га-г нь хувийн компанид дур мэдэн шилжүүлчихжээ. Энэ талаарх маргааныг Тав аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байгаа юм. Шүүхээс “…Нэхэмжлэгч болоод хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй юм гэж үзлээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийджээ. Мөн “…Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бусадтай нэгэн адил биелүүлэхийг дурдсугай” гэжээ.

Ингээд Олон улсын нисэх буудал барих газрыг газрыг давхардуулж удаа дараа олгосон Сэргэлэн сумын Засаг дарга ч, төрийн өмчийг дур мэдэн хувийн компанид өгсөн ИНЕГ ч аль аль нь буруугүй болж үлдсэн юм.

Гэхдээ үүний дараа ИНЕГ-ын газраас хүртсэн “Мошео Эко Энержи” ХХК-ийн талаар хэвлэлүүд удаа дараа мэдээлсэн. Тухайн үед хэвлэлүүдээр “…Морьтны хишиг хүртэнэ гэгчээр “Моше Эко Энержи” гэдэг компани завшсан үйлдэл шүүхийн шийдвэрээс харагдав. Тэгэхээр “Мошео Эко Энержи” гэдэг компанийн талд ямар хүч үйлчлэв гэсэн асуулт анхаарал татав. Энэ тухай лавлан сураглабал уг компани нь Дааданхүүгийн Батбаатар гэгчийн хувийн компани аж” гэж бичиж байжээ. МХЕГ-ын дарга, МАН-ын Хяналтын хорооны дарга байсан Д.Батбаатар тухайн үед ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоод байв. Д.Батбаатар одоо Узбекистан улсад Элчин сайдаар сууж байгаа билээ. Хэвлэлүүд цааш нь “…АН засгийн эрх барьж байх үед тэрхүү 120 га газрыг ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа, “Моше Эко Энержи” ХХК-д олгож. Үүнийг Г.Нямдаваагийн чармайлт юм уу гэтэл яг тийм биш юмаа. Харин Д.Батбаатарын төрсөн дүү Д.Батчулуун гэгч ИНЕГ-ын тэргүүн дэд дарга буюу “Г.Нямдаваагийн орлогч” байж л дээ. Мань нөхөр ахдаа газар бэлэглэсэн болж таарав. Энэ мэтээр л төрөөр, намаар ах дүүс, танил талаараа бусдад нөлөөлдөг эрх мэдэлтнүүд өөр нэгнийг хохироож өөрсдөө ашиг хүртэж суудаг болжээ” гэсэн нь хэвлэлүүдийн хуудаснаа үлджээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн Ерөнхийлөгч танаас дахинтаа хүсэж байна
УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн Ерөнхийлөгч танаас дахинтаа хүсэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​