fbpx Трампын тангараг өргөх ёслолын эргэн тойронд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 22 секунд

Трампын тангараг өргөх ёслолын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа Д.Трампын тангараг өргөх ёслол ирэх даваа гарагт тус улсын нийслэл Вашингтон хотноо болно. 2021 онд Ж.Байденд халаагаа өгч, түүний тангараг өргөх ёслолд ч оролцолгүй Цагаан ордныг орхисон эрхэм дөрвөн жилийн дараа эргэн ирэх гэж байна.

Тангараг өргөх ёслол гэж юу вэ?

сонин mn

АНУ-д ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болдог тогтсон өдөр бий. Сонгуулийн дараах нэгдүгээр сарын 20-нд Тангараг өргөх өдөр хэмээн товлодог бөгөөд энэ нь ням гаригт таарвал дараагийн ажлын өдөр болгон хойшлуулдаг, бусад тохиолдолд өөрчлөгддөггүй байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Мартин Лютер Кингийн өдөртэй давхцаж байна. АНУ-д жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагт хүний эрхийн тэмцэгч Мартин Лютер Кингийн дурсгалыг хүндэтгэх өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1997 онд Билл Клинтоны тангараг өргөх ёслол мөн энэ өдөртэй давхцаж байсан бөгөөд энэ жилийнх хоёр дахь тохиолдол болж байна.

“Inauguration” гэх үгийг анх 1567 онд тангараг өргөх ёслол гэсэн утгаар хэрэглэж эхэлснээс хойш энэ төрлийн ёслолыг ийн нэрлэж хэвшжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь нэг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний дараагийн засаг захиргаа албан ёсоор эхэлж байгааг баталгаажуулах ёслол юм.

Конгрессын нээлтийн ёслолын нэгдсэн хорооноос албан ёсоор зохион байгуулдаг энэхүү ёслол үеэр баярын жагсаал, цэргийн парад, урлагийн үзүүлбэр гээд олон арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Д.Трамп энэ удаад 47 дахь ерөнхийлөгчийн хувиар, бол түүний дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс анх удаа тангараг өргөнө.

Төрийн тэргүүн ард түмнийхээ өмнө Ариун Библи дээр гараа тавин: "Би АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг үнэнчээр гүйцэтгэж, өөрийн чадах бүхнээ зориулж, Үндсэн хуулийн зүйл заалтыг сахин хамгаалахын төлөө чадах бүхнээ зориулах болно гэдгээ тангараглаж байна” хэмээн ард түмнийхээ өмнө амлалт өгдөг. Энэхүү гол ёслолын дараа ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөж байгаа мөрийн хөтөлбөрөө танилцуулан, ард түмэндээ болон дэлхий нийтэд хандан хэлэх үг нь олны анхаарлыг татах томоохон сэдэв болдог. Д.Трамп тангараг өргөснийхөө дараа Сенатын танхимын ойролцоох Ерөнхийлөгчийн өргөөнд орж, чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд үүний дараа Конгрессийн ордоноос Цагаан ордон хүртэлх парад болно.

Нээлтийг 200 мянган хүн үзнэ

Тангараг өргөх ёслолыг ойроос үзэхэд үнэ төлбөргүй боловч заавал тасалбар авсан байх шаардлагатай. Энэхүү тасалбар багагүй эрэлттэй байдаг. Конгрессын гишүүд ёслолын ажиллагаанд оролцох тодорхой тооны тасалбар авдаг бөгөөд түүнийг сонгогчиддоо тарааж болно. Харин алсын зайнаас үзэхэд заавал тасалбар шаардахгүй бөгөөд Вашингтон хотын хамгийн үзэсгэлэнт өндөрлөг болох Линкольнийн хөшөөнөөс Monument хөшөө хүртэлх өргөн талбай тангараг өргөх ёслолыг сонирхохоор ирсэн олны хөлд дарагддаг уламжлалтай. Энэ жилийн ёслолыг ойролцоогоор 200 мянга орчим хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тоо гарчээ. Мэдээж олон телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулан үзүүлдэг.

Хэн хэн уригдсан бэ?

Энэ хүндэт ёслолд АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эрхмүүд, Конгрессийн гишүүд, засаг захиргааны зочид оролцоно. Хүндэт зочдын тэргүүн эгнээнд мэдээж шинэ ерөнхийлөгчийн болон дэд ерөнхийлөгчийн гэр бүл суудаг. Төрийн тэргүүн нараас Б.Клинтон, Ж.Буш нар гэргийн хамт, харин Б.Обама ганцаараа оролцохоор болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Жимми Картерийг оршуулах ёслолыг өнжсөн Мишель Обама Трампын хоёр дахь тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэхгүй болохыг ажлын албанаас нь мэдээлжээ. Ерөнхийлөгч нартай зэрэгцэн технологийн салбарын томоохон удирдагч нар хүндэт суудалд залрах нь тодорхой болоод байгаа.

Технологийн гурвал хэмээн сүүлийн үед нэрлэх болсон “Тесла”, “SpaceX”-ийн эзэн Илон Маск, “Мета” компанийн захирал Марк Зукерберг, “Амазон”-ы захирал Жефф Безос нар оролцоно. Эдгээр компаниуд Трампын тангараг өргөх ёслолд зориулсан тусгай санд тус бүр нэг сая ам.долларын хандив өргөжээ. Сонирхуулахад, энэ удаагийн тангараг өргөх ёслолын нийт зардал 170 сая ам.доллар болж байгаа бөгөөд Трампын дэмжигчдийнх хандив тэр дундаа технологийн салбараас ихээхэн хувь нь бүрдэж байна. Дөрвөн жилийн өмнө Байдений тангараг өргөх ёслолын зардал 62 сая ам.доллар болж байсан бол түүнээс хоёр дахин их зардлыг Трампын хоёр дахь тангараг өргөх ёслолд зарцуулж байгаа аж.

Хятадын томоохон дипломатч Трампын ёслолд оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Аргентиний ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелани, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар хүрэлцэн ирэхээ албан ёсоор мэдэгджээ. Харин Япон, Энэтхэг, Австралийн Гадаад хэргийн сайд нар оролцохоор болжээ. Их Британийн хааны гэр бүлийнхнээс Чарьлз хаан түүний хатан Камила, Уэльсийн гүн Уиллиам, түүний гэргий Кэтрин нарт Трамп урилга илгээсэн боловч Хааны гэр бүлийнхэн ирэхгүй болохыг ойрын эх сурвалжууд нь хэвлэлүүдэд мэдээлжээ. Сонирхолтой нь Их Британийн ерөнхий сайд Кир Стармерт урилга илгээгүй байна. Өнгөрсөн түүхийг үзэхэд Английн Ерөнхий сайд нараас аль нь ч АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд албан ёсоор оролцож байгаагүй аж. АНУ-ын шинэ ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жинпинд өнгөрсөн сард урилга илгээсэн байна. Гэвч Ши Жиньпин өөрийн биеэр оролцохгүй ч БНХАУ-ын дэд дарга Хань Жөн юм уу Гадаад харилцааны сайд Ван И нарын аль нэг нь Вашингтоныг зорино гэж Financial times мэдээлжээ.

Трампын урилга илгээгээгүй улс төрчдийн жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч В.Зеленский, Израйлийн ерөнхий сайд Б.Нетаньяху, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар багтаж байна.

Тангараг өргөх ёслолд урлагийн алдартнуудаас АНУ-ын төрийн дуулал, сүлд дуулал зэргийг эгшиглүүлдэг. Энэ удаад American Idol-ын ялагч Кэрри Андервүүд "America the Beautiful" тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэрээр "Би эх орондоо хайртай. Нээлтийн ёслолд дуулж энэхүү түүхэн үйл явдлын нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг юм" хэмээн мэдэгджээ. Мөн Трампын эртний найз, хамтран зүтгэгч, кантри дуучин Ли Гринвуд, дуурийн дуучин Кристофер Маккио болон “The Village People” хамтлаг уран бүтээлээсээ толилуулах юм.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?
Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​