fbpx “Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 32 секунд

“Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа“

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. Энэхүү сонсголоос олон нийт утаанаас салах гарц шийдэл хүлээж байгаа ч үр дүн ерөнхийдөө сулхан болов. Утааны сонсголын хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээс тоймлон хүргэж байна.

Сонсголд шинжээч агаарын бохирдлыг бууруулах төсвийг зориулалтын бусаар зарцуулсан жишээг түүвэрлэн танилцуулав.

Шинжээчийн дүгнэлтэд, "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/371, 2019 оны А/246 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөгийг шилжүүлсэн, агаарын бохирдлыг бууруулахтай холбоогүй 36 айлын хашааны хаалгыг сайжруулах, жигдрүүлэх, барилгын зураг төсөл зэрэг ажилд 116 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний "Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах тухай" А/1332 дугаар захирамжийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлын 210 сая төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж, хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байна” гэлээ.

Агаарын бохирдолд зарцуулсан төсвийг нэгтгэсэн тоо хэмжээ байгаагүй. Тухайн төсөв захирагчид нь өөрсдийн хэмжээнд танилцуулж байсан. Ямар нэгэн босго тоотой байхгүй бол дүгнэлт хийж, ирээдүйг төлөвлөх боломжгүй байсан гэдгийг шинжээчид онцлов.

Шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд, Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Илэрсэн зөрчил нийт дүнгээр 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан байна. Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбумын зургаан асуудал, зөрчил арилгуулах таслан зогсоох 143.6 тэрбум төгрөгийг 55 албан шаардлага, ажлын үр нөлөө үр ашгийг сайжруулах, арилгах 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байна.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хяналт хангалтгүй, салбар хоорондын уялдаагүй, эзэн хариуцагчгүй байгааг шинжээчид танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Бид хэлэлцсэний хүчинд хэдэн хүн нас барсан тоог гаргаж чадлаа. Үүнтэй адил бүх асуудлыг эргэлзээгүй болгох ёстой. Хариуцлага гэхээр хэн нэгнийг шоронд хийх талаар бодож байна. Эхлээд хэн хаана ямар алдаа хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Манай яам, нийслэл ийм алдаа гаргаснаа зөвшөөрөх хэрэгтэй. Эрчим хүчний яам эх үүсвэргүй байж айлуудыг цахилгаанаар хангана гэж дэмжсэн гэдгээ зөвшөөрснөөр хариуцлага эхэлнэ. Бүх байгууллага 15 жил алдаа хийсэн нь үнэн. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн түлш, нийт төсөв, ажилтны тоо хэмжээг хэлж өгөөч. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль гэж байдаг. Энэ мөнгийг хаашаа зарцуулсан бэ?

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл:

-"Тавантолгой түлш" ХХК 2018 оноос хойш нийт 2.7 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Зургаан жилийн хугацаанд 18 мянган хүн ажилласан. Нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс 320 тэрбум төгрөгөөр түлш борлуулсан, ЭТТ компаниас 1.3 их наядын татаас татсан. Агаар орчны үндэсний хорооноос 67 тэрбум төгрөг, нийслэлээс 38 тэрбум төгрөг авсан.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Бид хоёр сарын хугацаанд их ажил хийх гэж зорилоо. Богино хугацаатай байлаа. Утаа дуусахаас өмнө хийх шаардлагатай гэж зарим иргэд шахаж байлаа. Бид түүхий нүүрснээс татгалзсан нь том дэвшил шүү. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол энэ их өвчлөл, хорт хавдрын тоо нэмэгдэх байсан. Авлигын утаа боллоо. "Тавантолгой түлш" ХХК-ийн хоёр үйлдвэр дээр технологийн алдаа гарч, барьцалдуулагчаа сольсон. Чийгшил давсан бол буцааж хатаадаг байсан бол өнөөдөр ямар болсон байна вэ. Зүүн бүсийн түлшний үйлдвэрт гэхэд дулаан оронд ашигладаг утаагаар халаах технологи ашиглаж, ямар их нунтаг болсон түлшийг үйлдвэрлэж байна вэ. Энд өөр зүйл ярих ямар ч утга байхгүй. Стандартыг технологитой тааруулж хийдэг зөрчил илэрлээ. Үйлдвэрлэлийн технологийн дэвшлүүдийг хэрэгжүүлмээр байна. Таван газартай байсныг хоёр газар болгож цомхотгосон байна лээ. Баахан дарга нарыг суулгадаг болсон байна лээ. Нийслэлээс том ахиц дэвшлийг хүлээж байна. Энэ бүгдийг хийх ёстой. Эрчим хүчний бие даасан тогтолцоог бүрдүүлэх ёстой. Дэлхийн банкнаас 2017-2019 онд хоёр сая ам.долларын зээл авч, Багануурын нүүрсийг шингэн газ болгох ажлыг хийсэн. ТЭЗҮ-г хийж, байгаль орчны үнэлгээг нь хийж, бүх төслийг дуусгаж Засгийн газарт хүлээлгэж өгсөн байхад мартсан сууж байна. Бүхэл бүтэн 2 сая ам.доллараа мартаад сууж байна.

Шинжээч нарыг бие даан ажиллахад хичээн ажилласан. Бид шинэ форматыг гаргаж, дэд дөрвөн хэлэлцүүлэгт 250 иргэн оролцож үг хэлэх боломжийг олголоо. Ерөнхий хяналтын сонсголын гол зорилго бол энэ гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Оношлогдож буй хүмүүсийн дийлэнх нь ходоодны хавдартай байна“
“Оношлогдож буй хүмүүсийн дийлэнх нь ходоодны хавдартай байна“
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​