fbpx Түрээс, орлогын зохистой харьцаа алдагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 22 секунд

Түрээс, орлогын зохистой харьцаа алдагджээ

Ипотекийн зээлийг боломжтой иргэн 3-5 удаа авч хэрэгцээнээс гадуурх байраа түрээсэлж орлого олох зарим нь түрээслээд ипотекийн зээлээ дарах зэрэг харилцаа энэ хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд бий болсон. Улаанбаатар хотод 2008 оноос хойш байр түрээслэн амьдарч буй иргэн М ярихдаа “Би 18 жил байр түрээслэн амьдарч байна. Уг нь өөрийн гэсэн орон сууцны зээлээр авсан байртай ч тэр нь хөдөөд бүртгэлтэй учраас хотод ипотекийн зээлд хамрагдах боломжгүй явсаар өдий хүрсэн. Тэгсэн хэр нь 2-3 удаа ипотекийн зээлд хамрагдсан хүмүүс миний ойр тойронд бий. Тэднээс асуухаар зарим нь хүлээж байгаад хамрагдсан гэхдээ банкныханд их, бага авлига өгсөн гэх юм билээ. Миний тухайд хүүхдээ ипотект хамруулахдаа батлан даалтаар орсон учраас надад бол боломж хомс. Мөн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд цалингаас өөр орлогогүй учраас боломжгүй. Гэхдээ түрээслээд орон сууцтай болох боломж байнга байр түрээсэлж амьдардаг иргэдэд хэрэгтэй. Тэр хөтөлбөр нь зорилтод бүлэгтээ хэрэгжихгүй байна” гэсэн юм. М нь 18 жил түрээсэнд өгсөн мөнгөөрөө дундаж орон сууц худалдан авчих боломж байсан. М шиг олон хүн түрээслээд өмчлөх орон сууцыг хүсэж байгааг СЭЗИС-ийн багш нарын хийсэн “Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам” судалгаанаас дэлгэрүүлж харж болно.

Төрөөс 130 мянган өрхийг тус бүр 200 сая төгрөгөөр дэмжсэн

Ипотекийн хөнгөлөлттэй 8-6 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжихдээ нэг иргэнд 200 сая төгрөгийн дэмжлэг буюу татаас үзүүлсээр ирсэн. Нэг ёсондоо энэ хөтөлбөр зорилтод бүлэгтээ хүрч хэрэгжээгүй. Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой, төлбөрийн чадвартай хэсэгт үйлчилсэн. Товчхондоо иргэдээ алагчилсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэн. 6-8 хувийн хүүгийн зөрүүнд төрөөс нэг орон сууцад 200 сая төгрөг татаас байдлаар өгсөн гэсэн үг гэж Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал Д.Зоригт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Уг нь энэ зээлийн цаад агуулга гэр хорооллын өрхийг орон сууцанд оруулж утаат янданг багасгах байсан бол энэ зорилго хангаагүй гэдэг. Үүний зэрэгцээ түрээсийн орон сууцны үнэ өсөх шалтгаан болсон гэдгийг тодотгосон. Хөтөлбөр хэрэгжээд 130 мянган өрх орон сууцтай болсон.Энэ хэрээр өрх бүрд 200 сая төгрөг татаас нэрээр дэмжлэг болгосон гэсэн үг” гэв.

Боломжгүй хэсэг нь түрээсэнд хэдэн зуун сая төгрөгөө өгчээ

Нэг хэсэг нь ингэж далдаар тэтгэлэг дэмжлэг авч байхад зарим иргэд түрээсэнд 18 жил цалингийнхаа тэн хагасаас илүү төгрөгийг түрээсэнд өгсөөр ирсэн нь шударга ёсонд нийцэх үү гэдэг асуудал урган гарч байна. “Тэнхлэг зууч” компани 2013 оноос хойших түрээсийн үнийн мэдээллийн медиан үзүүлэлтээр түрээслэгчдийн үнэ орлогын харилцааг тооцжээ.

Тэд орлогынхоо 34-67 хувийг түрээсийн төлбөрт зарцуулдаг гэсэн үг. 2013 онд түрээс орлогын харьцаа хамгийн өндөр 67 хувь, түрээсийн сарын медиан үнэ 719 мянган төгрөг байсан. Энэ нь нэг өрх орлогынхоо 2/3-ыг түрээсэнд зарцуулдаг гэсэн тооцоо гарч байв.

Гэхдээ энэ харьцаа 2016 онд хөтөлбөр хэрэгжсэнээр зээл олгож орон сууцны нийлүүлэлт сайжирснаар энэ харьцаа 34 хувь хүрч зохистой харьцаа руу ойртжээ. 2017 оноос түрээс орлогын харьцааны үзүүлэлт эргэн өссөн. Орлогын өсөлттэй харьцуулахад түрээсийн үнэ илүү нэмэгдсэн. Гэвч 2023 онд энэ харьцаа 62 болж түрээсийн төлбөрийн дарамт их их гэсэн ангилалд багтжээ. Уг олон улсын зохистой түвшинд хүрэхэд түрээсийн үнэ хоёр дахин буурах эсвэл өрхийн орлогыг хоёр дахин өсгөх хэрэгцээ үүсжээ. Зохистой түвшин 34 хувь. 2018 онд түрээсийн сарын медиан үнэ дунджаар 481-711 мянган гаруй төгрөгөөр нэмэгдэж 2024 оныхоор энэ дүн 40 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ нь ойролцоогоор 1-2 өрөө байрны медиан үнэ байршлаас шалтгаалан 1.3-1.5 сая төгрөг байна.

Нөгөөтээгүүр,үнэ-түрээсийн харьцаа 12.6 буюу 12 жилийн түрээсийн төлбөрөөр дундаж орон сууц худалдан авах сонголтыг хийхээр байна. Гэхдээ орон сууцны санхүүжилт болон нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас түрээсийн үнэ өндөр хэвээр байна.

Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх сургаар түрээсийн үнэ өсдөг хий хөөс байгааг үгүйсгэхгүй. Цаашид эдгээр зорилтод бүлэг рүү чиглэсэн ялгаатай хэлбэрээр ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шийдвэр нь олон тулгамдсан асуудлыг шийдэх нөхцөл бүрэлдэнэ. Түгжрэл,агаарын бохирдол, утааны асуудлыг ч үүгээр шийдэх бас нэг гарц буйг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр орлого багатай, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй, зорилтод бүлгээ төр хөсөр хаясан бодлого хэрэгжүүлжээ гэдгийг дээрх зүйл нотолж байна. Тиймээс одоо илүү ухаалгаар энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй болсон гэдгийг эдийн засагч Д.Болдбаатарын судалгаа харуулжээ.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна
Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​