fbpx Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
17 минут 57 секунд

Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал

Чулуунхүү БЯМБАХАЖИД

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн багш, доктор, профессор Цэрэнчимэдийн Саранцацралыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцлон, түүний амьдралын баялаг агаад бахархам түүхийг хуваалцлаа.

Тэрээр Монгол Улсын хэл бичгийн шинжлэх ухааны анхны эмэгтэй доктор, М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Хүндэт профессор цолыг Монголоос хүртсэн анхны эрдэмтэн гээд анхны гэсэн олон тодотголын эзэн билээ.

Ц.Саранцацрал доктортой түүний төрсөн өдрөөр найзуудтайгаа баяраа тэмдэглэж байхад нь уулзаж таарсан юм. Түүнээс “Та хэд хүрч байгаа вэ” гэхэд “70+” гээд сэтгэл дүүрэн тас тас инээсээр бидэнтэй уулзсан юм. Нас бол тоо гэдэг л энэ байх гэх сэтгэгдэл төрүүлж байлаа.

ХӨДӨӨ НУТГИЙГ РОМАНТИКААР ТӨСӨӨЛДӨГ ХОТЫН ОХИН

Тэрээр 1954 онд Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд айлын ууган охин болон мэндэлжээ. Улаанбаатарын унаган охин Саранцацрал эцэг эхээс наймуулаа. Дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй.

Тэрсхэн олон хүүхэдтэй айлын том охин дүү нартаа эгч, ээж, асрагч, багш гээд олон үүрэгтэй. Өөрийг нь анх эгч болгосон дүү нь түүнээс ердөө ой гаруйхан насны зөрүүтэй учраас тэр хоёр ихэр аятай л ойр дотно өсөж. Хоёр эрэгтэй дүүтэй болсны дараа анхны охин дүү нь төрөхөд маш их баярлаж өөрийн хүүхэд шигээ л хардаг байсан гэдэг.

Бага нас нь хотын төвд, цэцэрлэг, сургууль, гэр гээд тоглох зав багатай л өнгөрсөн. Аав нь физик математикийн багш, ээж нь орос хэлний багш. Гэр бүлээрээ боловсролын салбарт түүчээлэн зүтгэсэн юм билээ. Түүний амьдралын чухал хүний нэг эмээ нь гадуур дагуулж явна, гэрийн ажил, хоол унд хийхэд зааж сургана. Хоёулаа хааяа “булагнана”. Хамгийн дуртай циркийн тоглолтыг алгасалгүй үздэг байсан гэнэ.

Түүнийг долоодугаар ангид орох жил аавыг нь Төв аймагт ажиллуулахаар болсон тул гэр бүлээрээ Зуунмод руу нүүжээ. Хотоос холдож үзээгүй, хөдөөг зуслангаас илүүгээр төсөөлж мэдэхгүй шахам байсан тэрээр анх хөдөө нүүнэ гэж аавыгаа хэлэхэд хөдөөг “Хязгааргүй уудам талд хонь мал бэлчээд л, гол горхи хоржигнон урсах үзэсгэлэнтэй байгаль нүдэнд дүрслэгдээд тун романтик төсөөлөгддөг байж билээ” хэмээн ярьсан юм.

1968 онд Төв аймгийн Зуунмодод очсон түүнд бодсоноос нь өөр, суурин газар учир барилга байшин олонтой, байх л нэг суурин газар угтаж. Хамгийн таалагдсан нь сургууль. Тэр үед “хөдөлмөр хүнийг бий болгоно” гэсэн том уриатайгаар хүүхдүүдийг дунд ангиас нь эхлээд ногоо тарих, хашаа барих гээд янз бүрийн ажилд сургадаг байж. “Зуны амралтаараа хөдөлмөр зусланд ангиараа очиж ногоо тарина, зэрлэг зулгаана. Есдүгээр ангидаа хөдөө малчныд очиж малын хоёр ч хашаа барьж байлаа” хэмээн дурсана.

Сурлага сайтай, аравдугаар ангиа онц төгссөн учраас тэр жилийн төгсөгчдөөс хамгийн түрүүнд дээд сургуулийн хуваариа сонгох эрхтэй байж. Тэр үед сургууль бүрээс элсүүлэх хүүхдийн тоогоор хуваарь өгдөг байж. Инженерийн мэргэжлээр гадаадад сурах хуваарь олон ирдэг байсан учраас инженер л болох байх даа гэж бодож байжээ. Тэгээд ирсэн хуваариудыг танилцуулахад төмөр зам холбооны инженер, зам гүүрний инженер, усны инженер гэх мэт ямар ч ойлголтгүй чиглэлийн мэргэжлүүд байсан тухай ярихдаа “Магадгүй тэр үед барилгын инженер гэдэг юм уу миний мэдэхээр мэргэжлийн анги таарсан бол би сонгох байсан байх. Тэгтэл орос хэл, уран зохиолын анги байгаа гэсэн нь миний хувьд аз болсон. Элсэлтийн комиссын хүн “Чиний сонгосон мэргэжлээр М.Горькийн нэрэмжит Орос хэл, утга зохиолын сургуульд сурах юм” гэхэд яг үнэндээ сайн мэдэхгүй ч гэртээ ирээд хэлэхэд ээж тун их баярлаж “Энд чинь их мундаг, зохиолч, яруу найрагч хүмүүс л сурдаг, нэр хүндтэй сургууль” гэхэд нь итгэж өгөхгүй байсан сан” хэмээсэн. Ингэж орос хэл, уран зохиолын багш болох замаа сонгосон гэдэг.

ОРОСТ ӨНГӨРҮҮЛСЭН ОЮУТАН НАС

1987 Дэд доктор буюу одоогийнхоор Ph. D хамгаалсаны дараа.

Эрхүүд орос хэлний бэлтгэлд сураад 1972 онд дэлхийд алдартай М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн оюутан болжээ. Түүнтэй хамт хоёр монгол оюутан Москвагийн их сургуульд тэнцжээ. Анх удаа Москвад очиж галт тэрэгний буудалд буухад Эрхүүгээс тэс өөр, өндөр өндөр барилгуудтай, гудамжаар нь цэцэг алагласан гайхалтай гоё хот угтсан анхны сэтгэгдэл нь өнөө ч мартагддаггүй.

Оюутан ахуй насаа дурсахдаа “Эрхүүгийн бэлтгэлд орос багш нар ерөнхий эрдмийн хичээл заахаас гадна бидэнд их тусалж, өөрсдийн хүүхдүүд шигээ л ханддаг байсан. Хааяа гэртээ урина, хамтдаа үзвэр үзнэ гээд их сайхан дурсамжит цаг хугацаа тэнд өнгөрсөн” хэмээсэн юм. Харин Москвад үндсэн ангийн оюутан болоод очихдоо Орос орон, оросуудын талаар чамгүй их зүйл мэддэг болчихсон, аль хэдийн дасчихсан юм шиг л санагдаж, сандрах зүйлгүй болсон байж.

Оюутан насны дурсамжийг бий болгодог газар бол яах аргагүй оюутны байр. Ц.Саранцацралын хувьд ч мөн адил дотуур байрны амьдрал нь дурсамж арвинтай өнгөрчээ. “Москвагийн их сургуульд Чили, Иран, Афганистан, Финланд, Польш гээд олон орны оюутнууд суралцдаг байсан. Мэдээж эхний жилд хичээл хүнд байсан. Хэл шинжлэл учраас илүү прагматик талаас нь судалдаг. Оросын уран зохиолыг эртний үеэс эхлээд орчин үе хүртэл нь үзнэ. Мөн дундад Ази, Казахстан, Киргизийн уран зохиол гээд л нэлээд нарийвчлалтай хичээлүүд орно. Манай сургууль биднийг сурч байх үед арван хэдэн факультеттай байсан бол одоо 44 болж өргөжин сургаж буй мэргэжлүүд нэмэгдэж, илүү нарийн болсон байна билээ. Мөн 40 орчим эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Хамгийн ойрын жишээ нь сансар судлалын салбар сургуультай болсон. Москвагийн их сургуулийн эргэн тойрон их гоё. Алимын мод ургана, цэцэрлэгт хүрээлэн, өвлийн мөсөн катоктой. Манай сургууль Лениний уулан дээр байдаг учир өвөл цанаар их гулгана” хэмээн оюутан насаа дурссан.

Тэрээр ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг тоглодог, сургуулийнхаа тэмцээнүүдэд оролцдог идэвхтэй оюутан байж. Тэр үед оюутнууд жилд нэг удаа Хар далай буюу Сочид амрах эрхтэй байсан гэнэ. Энэ тухай “Бид дөрөвдүгээр курсээ төгсөөд Хар далай явж яг далайн эрэг дээрх зочид буудалд буун, үзэсгэлэнт байгалийг тольдон, Кавказын алдартай уул, Лермонтовын байсан газар гэх мэт газруудаар аялсан. Мөн тухайн үед оюутнуудыг намар ургац хураалтад дайчилдаг байсан. Нэг жил манай ангийнхан улаан лоолийн талбайд ажилласан. Хураах үедээ идсээр байгаад сүүлдээ харж чадахгүй болтол пологтоод ирсэн сэн” гэхчлэн дурсамж хязгааргүй үргэлжилнэ.

Тэрээр Москвад 1972-1977 онд хэл бичгийн мэргэжилтэн, орос хэл уран зохиолын багш гэсэн мэргэжлээр таван жил суралцаж төгссөн. Дипломыг нь сургуулийнх нь ректор тусгайлан гардуулж өгсөн гэдэг. Сургуулиа амжилттай төгсөж анхны ажлын гараагаа эхлэхээр амьдралын их далай руу орсон гэдэг.

2010.11.12 М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Хүндэт профессор болсон нь. Ректор В.А.Садовничий, декан М.Л.Ремнёва нарын хамт.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗОРИУЛСАН 47 ЖИЛ

Анхны ажлын гараагаа одоогийн ХААИС-иас эхэлж байжээ. Тэнд хоёр жил ажиллаад 1979 оноос МУИС-ийн Европ судлалын тэнхимд багшилж эхэлсэн байна. “МУИС-д багшилж байх үед Орос хэлний дээд сургууль гэж байгуулахаар болж МУИС-ийн Орос хэлний тэнхим, МУБИС-ийн Орос хэлний тэнхимийг нэгтгэн МУИС-ийн харьяа Орос хэлний дээд сургуулийг нээсэн. Тэр сургууль 2002 онд менежментийн хувьчлалаар одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль бий болсон юм. Тэр үеэс дахин МУИС-даа багшилж эхэлснээр өнөөдрийг хүртэл амьдралынхаа 47 жилийг боловсролд, боловсролын салбарт зориулж явна даа” хэмээсэн Ц.Саранцацрал багш өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зохион байгуулдаг дэлхийн улс орнуудад Оросын хэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны ололтыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог “Оросын боловсрол, шинжлэх ухааны элч” цолыг хүртсэн.

Хоёр дахь жилдээ олгосон эрхэм хүндтэй энэ цолыг 2024 онд Монгол, Энэтхэг, Индонез, Вьетнам, Египет, Гвиней зэрэг улсын 13 хүн хүртсэний нэг нь болсон юм.

Өнгөрсөн сард М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн 270 жилийн ой тохиожээ. Тэрээр энэ баяр “VIP” зочноор уригдсан тухай түүний найзууд хэлж байлаа. Багшлах хугацааныхаа дийлэнхийг МУИС-тай холбосон Ц.Саранцацрал доктор олон улсын харилцаа, тэр дундаа дипломат орчуулгын чиглэлээр олон шавь бэлтгэсэн төдийгүй хэл шинжлэлийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсан судалгааны олон ном бүтээлийг туурвисан эрдэмтэн юм.

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн 270 жилийн ойн баяраар ректор В.А.Садовничийн хамт 2025.1.25

1987 онд Москвагийн Улсын их сургуульд “Үгийн үйлдүүлэх утгын ялгааг орос хэлэнд илэрхийлэх арга замууд” сэдвээр дэд доктор, 1993 онд өгүүлбэрийн утга зүйгээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хэл бичгийн ухааны Монголын анхны эмэгтэй доктор юм. Тэрээр багшлах, эрдэм судлалын ажлынхаа зэрэгцээ МУИС, Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын холбоо /МАПРЯЛ/, “Русский мир” сан, Оросын шинжлэх ухаан, соёлын төв зэрэг байгууллагуудтай хамтран орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, орос хэлний багш нарын мэдлэг, чадварыг сайжруулах, эрдэмтэн багш нарын туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг амжилттай хийж, хэрэгжүүлж яваа нийгмийн зүтгэлтэн гэдгийг олон хүн батална.

Эзэмшсэн мэргэжил, эрдэм судлалын болон нийгэм, соёл, гадаад харилцааны салбарт үр дүнтэй өргөн далайцтай ажилласан зүтгэлээрээ эх орныхоо нэрийг гаргаж яваа түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, амжилтыг энд дурдаад дуусашгүй арвин.

“НЭГ ХҮҮХЭД, ХОЁР ДИССЕРТАЦИ ТӨРҮҮЛСЭН”

С.Элбэгдоржийн уран бүтээлийн үзэсгэлэн дээр хүү, бэр, ач охидын хамт. 2002 он.
Хүү Э.Билгүүн, бэр Б.Хишигболор, ач охид Б.Ужинбилиг, Б.Сэцэнбилиг.

Тэрээр 1977 онд ханьтайгаа танилцсан гэдэг. Түүний нөхөр хөрөг зургийн мастер, зураач С.Элбэгдорж агсан юм. Ц.Саранцацрал доктор ханийнхаа тухай “Миний нөхөр авьяас төгөлдөр зураач төдийгүй хүмүүсийн хэлдгээр Халхын сайхан эр байсан. Анх би өөртэй нь биш үзэсгэлэнд тавьсан бүтээлтэй нь танилцаж билээ. Дажгүй сайхан зурдаг хүн байна гэж бодоод л өнгөрсөн” гэж байв. Тэд танилцаад жил хэртэй болж байхад нөхөр нь Ц.Дамдинсүрэн гуайн хөргийг зуржээ. Тэр үед бүтээлийнхээ тухай нэрт эрдэмтэн, зохиолч Дамдинсүрэн гуайн тухай энгийн атлаа ойлгомжтой тайлбарлаж, Монголын соёлын хөгжилд гавьяа байгуулсан эрхэм хүн гэсэн утгаар их сайхан тайлбар бичсэнд нь бахархаж, түүнийг арай өөр нүдээр харах болжээ. Ингээд тэд нэг гэрт орж, эхлээд хадам ах Идэрхангай зураачийн нэг өрөөнд амьдардаг байжээ. Дараа нь “Зуун айл”-д нийтийн байрны нэг жижиг өрөөнд нүүж орсон гэдэг. Тэрээр “Тэр өрөө бидний гэр бас нөхрийн минь урлан ч болдог байлаа. Гэрээр нэг тосон будаг ханхлаад эхэндээ хэцүү ч сүүлдээ мэдрэхээ больчихдог юм билээ”.

Тэд нэг хүүтэй ба хүмүүс хэдэн хүүхэдтэйг асуухаар нэг хүүхэд, хоёр диссертаци төрүүлсэн гэж хэлдэг гэсэн. Түүний нөхөр их зөөлөн зантай, бусадтай нээлттэй харилцдаг, найрсаг хүн байсан гэдэг. Тэрээр ханийнхаа бүтээлүүдийг хадгалж, хоёр ч удаа уран бүтээлийн үзэсгэлэнг нь гаргасан. Хамгийн сүүлд 2022 онд “Репиний академийн шадар гурав” үзэсгэлэнг зохион байгуулсан нь тухайн үедээ уран зургийн ертөнцөд дуулиан болж байв.

ЭРДЭМД ШАМДАХААС ХЭЗЭЭ Ч БУЦААГҮЙ

Тэрээр хүүгээ хоёр сартай байхад ээж дээрээ орхиод докторантурт суралцахаар Орос орныг дахин зорьжээ. Тухайн үед докторын шалгалтад тэнцэж зэрэг авна гэдэг маш чанга бөгөөд том даваа байж. Ц.Саранцацрал хичээсээр докторын уралдаант шалгалтдаа тэнцэхэд хамгийн ихээр баярласан хүн ээж нь. Гэвч хэсэг хугацааны дараа ээжийнх нь бие муудаж, Монгол руу буцахаас аргагүйд хүрэв. Тэндээс дураараа явж болохгүй заавал визтэй явах хатуу журамтай үе. “Манай сургуулийн гадаад хэлтсээс хичээж байгаад тавдугаар сард ирээд шалгалтаа өгөөрэй гэсэн ч би үнэхээр эргэж ирж чадахгүй гэдгээ хэлж, Элчин сайдын яамнаас буцах виз гуйсан. Ингэж Гадаад яамнаас хоёр сарын виз аваад л ирсэн. Ирээд ээжИйгээ эмнэлэгт халтихан харчхаад нялх хүүхэд рүүгээ яараад явсан. Хүү дээрээ ирээд удаагүй байтал ээжийн бие бүр хүндэрсэн гээд эмнэлгээс дуудаж очиход ээж минь нас барчихсан байсан” гэж амьдралынхаа гунигтай түүхийг хуваалцсан.

Энэ явдлын дараа визний хугацаа нь ч дуусах дөхөж явах эсэхдээ эргэлзэж байсан ч тийм том давааг давж орчхоод сургуулиа хаях хэцүү, мөн ээж нь докторт сурахаар аспирантурын шалгалтад тэнцэхэд хамгийн их баярлаж байсан учраас орхихыг хүсээгүй гээд “Явах дөхөөд хүүхдээ нөхрийнхөө эгчийнд орхих гэтэл тэр хүн маань хүүхэд өсгөж үзээгүй учир их эв дүйгүй хэцүүхэн харагдаад хүүхдээ орхиод явна гэдэг ч мөн маш хэцүү байлаа. Тэгээд эцэст нь хүүгээ аваад явахаар болж хүүгээ өсгөн, Орост мөрөөдлийнхөө төлөө шантралгүй суралцсан нэгэн аж. Ганц хүү нь эрдэм номын төлөө насан туршдаа зүтгэж яваа Ц.Саранцацрал докторыг эмээ болгож хоёр хөөрхөн ач охинтой болгосон. Бяцхан охид эмээгийнхээ мөрөөдлийг залгамжлахаар орос хэлийг шамдан сурч, зураач өвөөгийнхөө авьяасыг уламжлах урлах эрдэмд дурлаж яваа юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 26 (7522)

Дан дээлийн эрэлт өсөж, цулгуй өнгө трэнд болжээ
Дан дээлийн эрэлт өсөж, цулгуй өнгө трэнд болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​