fbpx “Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 9 секунд

“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өнөөдөр “Галзуурч байна” гэмээр болжээ. Энд тэндгүй эх захгүй үг, үйлдлүүд хөвөрч байна. “Яагаад энэ хүнийг сонгосон юм бол” гэмээр түшээд ч байна. Тэд хэд хэдээрээ олон нийтийн сүлжээний од болов. Эх орны минь улс төрийн “салбар” нэг иймэрхүү... Улс төрийн эдгээр үйл явдлын цөм нь Засгийн газар, Ерөнхий сайдад ирж буй цохилт болов. Гэхдээ өнгөрсөн оны сүүлчээс эхлээд ийм байгаа л даа.

Төсөв унагаж, жагсаал хийгээд, одоо огцруулах саналыг өргөн барихаар болжээ. Өрнөж буй үйл явдлын цаг хугацаа, дарааллаар нь хөөвөл “Стратегийн ордуудын хувийг авна” гэсэнтэй нь л холбогдчихоод байна.

Тэр дундаа, Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээний хэлэлцээр Хятадын Шанхайд болсонтой илүү тодорхой уягдаж байгаа юм. Энэ талаар Монгол, Хятадын Засгийн газар хэлэлцэж явсаар дөрөв хоногийн дараа буюу 2025 оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурахаар болсон. Ойртох тусам улс төр улам хурцдаж байх шиг байна. Тэгэхээр, хэлэлцээрийг хэн, яагаад эсэргүүцээд байгаа вэ. Ийм асуулт гарч ирнэ. Энэхүү Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээг Тавантолгойн ордын олборлолт, тээвэрлэлт дагалдана. Манай төлбөр тэр. Тодорхой хугацаанд тохирох үнээр нүүрсээ олборлуулж төлбөрийг хаахаар гэрээнд тусгаж буй аж. Энэ яригдаад удсан. Бүр эрт, 10 жилийн өмнөх гэрээгээр ч ийм. Үүнээс бүр дор тохироо яригдаж байсан юм. Монгол, Хятадын компаниудын хамтарсан консорциум Тавантолгой ордыг 51:49 хувиар нь хуваахаар тохироод байсан тухай эх сурвалж, баримтууд байдаг.

Гэхдээ асуудлын гол нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27 дугаар тогтоол баталсан. Жилийн дараа, 2008 оны гуравдугаар сарын 21-нд Үйлдвэр худалдааны сайд болон “Энержи ресурс” компанийн захирлууд “Ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулжээ.

Түүгээр “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан Тавантолгой ордын зургаан лицензийн тавыг нь Засгийн газарт шилжүүлж, Ухаахудагийн хэсгийг тус компанид үлдээсэн байдаг. Чухамдаа, бүх асуудал үүнээс эхтэй болж таараад байгаа юм. Тодруулбал, тус гэрээний 1.2 -т “Тавантолгой нүүрсний орд газар нь улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тул Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т зааснаар түүнийг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглахад төрийн оролцооны хувь хэмжээг 86 хувиар тогтоох Хөрөнгө оруулалт болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилсон ажлын хэсэг, ашиглалтын лиценз эзэмшигч “Энержи ресурс” ХХК хоёр 2007 оны зургаадугаар сард харилцан тохиролцсон” гэжээ. Улмаар 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “Энержи ресурс” ХХК нь нийт 68523 гектар талбай буюу Тавантолгой нэртэй 11943А тоот ашиглалтын лицензтэй 2037 гектар талбай, Тавантолгой нэртэй 11956А тоот лицензтэй 5603 гектар талбай, Бор толгой нэртэй 11953А тоот ашиглалтын лицензтэй 12890 гектар талбай, бор тээг-1 нэртэй 11954А тоот ашиглалтын лицензтэй 23461 гектар талбай, Шар тээг нэртэй 11955А тоот ашиглалтын лицензтэй 24532 гектар талбайг тус тус Засгийн газраас нэр заасан хуулийн этгээдэд нэг төгрөгөөр үнэлэн шилжүүлэн өгөх үүргийг хүлээхээр тусгажээ.

Мөн уг гэрээнд Засгийн газрын хүлээх үүргийг 2.2.1-т “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалыг ашиглах 11952А тоот лиценз бүхий Ухаахудагийн орд газрын талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож баталгаажуулах”, 2.2.2-т “Энэ гэрээний 2.2.1-т заасан 2959 гектар талбайг гэрээ хүчинтэй хугацаанд Ашигт малтмалын хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар нөөцөд авах, уг орд газарт төрийн хувь оролцоог тогтоох зорилгоор ашиглалтын лицензэд өөрчлөлт оруулахгүй буюу цуцлахгүй байх баталгаа гаргах”, 2.2.3-т “Энэ гэрээний 2.2.2.-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан ашиглалтын таван лицензийг “Энержи ресурс” ХХК-д буцаан олгох” гэж заажээ. Үүгээр “Ухаахудагийг цуцлахгүй байх, цуцалбал өгсөн таван лицензээ буцааж авна” гэсэн байгаа юм. Түүнчлэн гэрээний 2.2.6-д “...“Энержи ресурс” ХХК-иас шилжүүлэн авсан ашиглалтын таван лиценз бүхий ашигт малтмалын талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй, эсхүл түүний хувь оролцоо бүхий этгээдтэй хамтран эзэмшихээр шийдвэрлэвэл “Энержи ресурс” ХХК-д тэргүүн ээлжид санал болгох, Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д зааснаар Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах лиценз бүхий этгээдийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалахад энэхүү заалт үл хамаарна” гэсэн байна. Энэ нь тэдний хувьд нэлээд бодож хийсэн заалт байх магадлалтай. Тавантолгойд эзэн суух цаад санаа, сэдэл нь эндээс цухуйж байгаа юм. “Орчуулга”-гүйгээр ойлгогдох тул олон зүйл нурших нь илүүц юм. Гэсэн хэдий ч 2008 оны гуравдугаар сарын 21-ний энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд тун хэцүү аж. Учир нь, ийм гэрээ байгуулах УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэр гараагүй байна.

Зөвхөн Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний тэмдэглэлээр Тавантолгойн орд газрын лицензийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай гэрээ зурахыг Үйлдвэр, худалдааны сайдад даалгажээ.

Ер нь бол, 2007 оны арванхоёрдугаар сард байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг гэрээ зурах хүртэл “Энержи ресурс” ХХК-ийнхантай есөн удаа уулзсан байна. “Энержи ресурс” ХХК-ийнхан “86:14 хувилбарыг баримтлах, эсхүл 90:10 хувилбарыг хэлэлцэх саналыг гаргасан. Харин ажлын хэсэг лицензүүдийг шилжүүлэн авах байр суурьтай байсаар тохиролцоонд хүрчээ. Ингэхдээ Ухаахудагийн талбайн солбилцлыг “Энержи ресурс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн тогтоохоор тохирчээ. Ер нь бол энэ дагуу л “УИХ, Засгийн газрын шийдвэргүй, зөвхөн Үйлдвэр худалдааны сайд гарын үсэг зураад л Ухаахудагийг өгчихсөн” гэх логик гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны сүүлчээс эхлээд өнөөг хүртэл үргэлжилж буй “галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир зангилаа нь энд байх магадлал өндөр байна.

сонин mn

сонин mn

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Энхтүвшин Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурах эсэхээ шийдээгүй гэжээ
Д.Энхтүвшин Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурах эсэхээ шийдээгүй гэжээ
 
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

Монголын реализм

Монголын реализм

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​