ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэжээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг ирэх хаврын чуулганаар бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа талаараа мэдээлсэн. Тэрбээр "1XBET зэрэг МУ-д бүртгэлгүй, татвар төлдөггүй үйл ажиллагааг хориглох, хязгаарлах хуулийн төслийг боловсруулж байна. Мөн арилжаа дампуурлын хуулиудыг боловсруулж ажиллая гэсэн бодолтой байна. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан иргэний хууль тогтоомжийг сайжруулах, Үндсэн хуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг ажлын хэсгүүдийнхээ ажилд төвлөрч ажиллана" гэв.