fbpx Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Том онцлох
Огноо
Унших
18 минут 22 секунд

Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

МУ-ын Ардын багш, Шинжлэх ухааны доктор (ScD), ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Урианхай Лхасрангийн Тэрбиш

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

Монголчуудын байнгын хэрэглэгээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ. Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив. Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс /билгийн буюу хий насаар/

Шинийн нэгэнд мөрөө гаргах ёс /хий насаар/

Улиран ирж буй жил гарахад таны билгийн нас нэгээр нэмэгдэнэ. Дор билгийн насаар бичив.

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эр хүн, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эм хүн зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эр хүн, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эм хүн баруун зүгт гараад баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эр, эм хүмүүс баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эр хүн, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эм хүн зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа. Жич: Мөрөө гаргахдаа нар зөв тойрч явна. Хот, суурины байшинд суугчид тодорхой нэг цэгт очоод зүгээ тогтоож өөрийн суудалд хамаарах зүгт явна (цаас, элдэв зүйл хаяхгүй).

Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эр хүн, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эм хүн зүүн зүгт гараад хойноос ирнэ Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эр хүн, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эм хүн баруун хойш гараад зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эр, эм хүмүүс хойш гараад зүүн зүгээс ирнэ. Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эр хүн, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эм хүн зүүн* зүгт гараад зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

*Энэ жил огторгуйн хар нохойн ам урд зүг рүү харж буй. Жилийн амин махбод руу хар нохойн ам харвал тэр зүгт буй цог хийморийн зүгийн цээрийг гаргаж эмийн зүг рүү гардаг.

Найман суудлын (хөлөл) үр хийгээд засал

Найман суудал нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий эдгээр болно. Суудал тус бүрд дөрвөн сайн, дөрвөн муу зүг байна.

Дөрвөн сайн зүг: Эмийн зүгээс эмч залах, эм тан залах, идээ ундаа авахад эрхэм сайн. Амины зүгт бэр авах, аян замд гарваас зохистой агаад балин, цацал өргөх, аян анд мордохыг цээрлэнэ. Цог хийморийн зүгт сан тавих, хийморь дарцаг хийсгэх, бэр авахад сайн. Буян хишгийн зүгт эд мал авах, тариа тарих зэрэгт сайн.

Дөрвөн муу зүг: Хорлолын зүгт бэр авах, эд мал авахыг тэвч. Шуламсын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ. Таван зэтгэрийн зүгт холын аянд явахыг тэвч. Бие тасрахын зүгт аливааг тэвч. Дөрвөн муу зүгт хариулга хийж, цээрийг арилгана.

Хөлөлийн жилийн үр засал

Гал хөлөлд суувал гал голомтоо ариун байлгаж, галаа тахиулж, галын сан тавиулна.

Төмөр хөлөлд сууваас зэмийн мах, хутга мэснээс болгоомжилж, Сундуй уншуулна.

Усанд сууваас газар лусаас болгоомжлон, усны үйлийг тэвчиж, Лүмбүмгарав уншуулна.

Модонд суувал мод таслах, газар шороо хөндөхийг цээрлэ. Нолсан, Нит уншуулна.

Шороо, Огторгуй, Уул, Хий хөлөлд сууваас Саейнинбын доо, Намхаанинбын доо номуудыг уншуулж засвал зохистой.

130 ЖИЛИЙН ЦАГААН САР ХЭДҮЙД ЭХЭЛСНИЙГ МЭДЭХ ХҮСНЭГТ

Шинийн нэгэнд аргалзах аргын он, сар, өдөр

Билгийн жилийн нэр

1896.02.14

* Гал бич

1897.02.02

Гал тахиа

1898.02.21

Шорон нохой

1899.02.11

Шороон гахай

1900.02.01

Төмөр хулгана

1901.02.20

Төмөр үхэр

1902.02.09

Усан бар

1903.01.29

Усан туулай

1904.02.17

Модон луу

1905.02.05

Модон могой

1906.02.24

Гал морь

1907.02.13

Гал хонь

1908.02.03

Шороон бич

1909.02.21

Шороон тахиа

1910.02.10

Төмөр нохой

1911.01.31

Төмөр гахай

1912.02.19

Усан хулгана

1913.02.07

Усан үхэр

1914.02.25

Модон барс

1915.02.15

Модон туулай

1916.02.04

Гал луу

1917.02.22

Гал могой

1918.02.12

Шороон морь

1919.02.01

Шороон хонь

1920.02.20

Төмөр бич

1921.02.08

Төмөр тахиа

1922.01.28

Усан нохой

1923.02.16

Усан гахай

1924.02.05

Модон хулгана

1925.02.24

Модон үхэр

1926.02.13

Гал бар

1927.02.03

** Гал туулай

1928.02.22

Шороон луу

1929.02.10

Шороон могой

1930.01.30

Төмөр морь

1931.02.18

Төмөр хонь

1932.02.07

Усан бич

1933.02.25

Усан тахиа

1934.02.14

Модон нохой

1935.02.04

Модон гахай

1936.02.23

Гал хулгана

1937.02.12

Гал үхэр

1938.02.01

Шороон барс

1939.02.20

Шороон туулай

1940.02.09

Төмөр луу

1941.01.28

Төмөр могой

1942.02.16

Усан морь

1943.02.05

Усан хонь

1944.02.25

Модон бич

1945.02.13

Модон тахиа

1946.02.03

Гал нохой

1947.02.21

Гал гахай

1948.02.10

Шороон хулгана

1949.01.29

Шороон үхэр

1950.02.17

Төмөр бар

1951.02.07

Төмөр туулай

1952.02.26

Усан луу

1953.02.15

Усан могой

1954.02.04

Модон морь

1955.02.23

Модон хонь

1956.02.12

Гал бич

1957.01.31

Гал тахиа

1958.02.19

Шороон нохой

1959.02.08

Шороон гахай

1960.02.27

Төмөр хулгана

1961.02.16

Төмөр үхэр

1962.02.05

Усан бар

1963.02.25

Усан туулай

1964.02.14

Модон луу

1965.02.02

Модон могой

1966.02.21

Гал морь

1967.02.10

Гал хонь

1968.01.30

Шороон бич

1969.02.17

Шороон тахиа

1970.02.07

Төмөр нохой

1971.02.26

Төмөр гахай

1972.02.15

Усан хулгана

1973.02.04

Усан үхэр

1974.02.23

Модон бар

1975.02.12

Модон туулай

1976.02.01

Гал луу

1977.02.19

Гал могой

1978.02.08

Шороон морь

1979.02.27

Шорон хонь

1980.02.17

Төмөр бич

1981.02.05

Төмөр тахиа

1982.02.24

Усан нохой

1983.02.13

Усан гахай

1984.02.02

Модон хулгана

1985.02.20

Модон үхэр

1986.02.09

Гал бар

1987.01.30

*** Гал туулай

1988.02.18

Шороон луу

1989.02.07

Шороон могой

1990.02.26

Төмөр морь

1991.02.15

Төмөр хонь

1992.02.04

Усан бич

1993.02.22

Усан тахиа

1994.02.11

Модон нохой

1995.01.31

Модон гахай

1996.02.19

Гал хулгана

1997.02.08

Гал үхэр

1998.02.27

Шороон бар

1999.02.17

Шороон туулай

2000.02.06

Төмөр луу

2001.02.24

Төмөр могой

2002.02.13

Усан морь

2003.02.2

Усан хонь

2004.02.21

Модон бич

2005.02.9

Модон тахиа

2006.1.30

Гал нохой

2007.2.18

Гал гахай

2008.2.08

Шороон хулгана

2009.2.25

Шороон үхэр

2010.2.14

Төмөр бар

2011.2.03

Төмөр туулай

2012.2.22

Усан луу

2013.2.11

Усан могой

2014.1.31

Модон морь

2015.2.19

Модон хонь

2016.2.09

Гал бич

2017.2.27

Гал тахиа

2018.2.16

Шороон нохой

2019.2.5

Шороон гахай

2020.2.24

Төмөр хулгана

2021.2.12

Төмөр үхэр

2022.02.02

Усан бар

2023.02.21

Усан Туулай

2024.02.10

Модон луу

2024.03.01

Модон могой

Тайлбар

*XY жарны 30-р жил

**XYI жарны эх

***XYII жарны эх

Хоёр жилийн заагаар төрсөн хүмүүс ямар жилтэй болохоо эндүүрэггүй олоход туслах зорилгоор сүүлийн 128 жилийн хаврын эхэн сар буюу цагаан сарын шинийн нэгний арга билгийн тохироог хавсаргав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 33 (7529)

О.Алтангэрэл: “Энержи ресурс“-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ
О.Алтангэрэл: “Энержи ресурс“-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​