fbpx “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 28 секунд

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, гэвш зурхайч Ж.Гончигсүрэн: Төр засаг ард иргэдээ дэмжин тэтгэж эгэл ардын амьдрал дээшилнэ

-Элэг нэгт их Монголын ахан дүүс та бүхэндээ морилон ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн цагаан сарын шинийн мэндийг айлтган мэндчилье. Өнгөрөн одож буй “Хилэнт эх” хэмээх хөх луу жил Монгол оронд маань Бурхан багшийн сургаал Гаанжуурын лүн болон Дүйнхорын ван, Жэ ринбүүчийн богдын Ламрим номын лүн вангийн хур бууж лам хуврагууд, сүсэгтэн олны магнай тэнийсэн он цаг байлаа. Ингэж сайхан бүхний шалтгааныг тарьсан болохоор, үндсэн нь эм бол жимс нь эм байдаг хуулиар дараа жил сайн сайхан бүхэн дэгжин дэлгэрэх нь дамжиггүй. Гэхдээ ганц шалтгаанаар бүхнийг бүтээх гайхамшигт хүч хаа ч байхгүй гэсэн Буддын гүн ухааны зүрхэн ойлголтоор хэн бүхэн дор бүрнээ буян номд шамдаж настныг хүндэлж , нялхсыг асран Маани, Мэгзэмээ тасралтгүй урин уншихыг хичээнгүйлэн хүсье.

XVII жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн шороон үхрийн зурлагын тухайд хэлье. Шороон үхрийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл, үхэр нь улаан биетэй, ногоон толгойтой, эвэр, чих, сүүл болон дөрвөн шийр нь улаан, хөх омруутай, улаан ходоодтой, амаа хумхисан, мяндсан бурантагтай, сүүлээ баруундаа шарвасан байдал бүхий үхэр байна.

Үхэр хариулагч нь улаан бие, царайтай, хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, хоёроор сүлжсэн гэзэгнийхээ нэгийг баруун чихнийхээ араар, нөгөөг зүүн чихнийхээ урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан идэрхэн залуу үхрийнхээ хажууд бурантгийг нь барьсан байдалтай алгуурхан алхаж явна.

Шороон үхрийн зураглалаар жилийн ерөнхий байцыг дүгнэвэл, залууст сайн, нялхаст дунд, хөгшдөд маш ширүүн, төр засаг ард иргэдээ дэмжин тэтгэж эгэл ардын амьдрал дээшилнэ. Уналга ачилга, үр төл арвин бус, үрт ургамал, тариа жимс ногооны өвчин гарах, үр тариа боловсрох авч гэнэтийн хяруу мөндөр аянга буух, хижиг өвчин дэлгэрэх, нутаг орон нэлэнхүйдээ гандах боловч хаврын гурван сар болон улирал бүрийн эхэн сард өвс ногоо ургана.

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат: Гахай жилтэй хүний их харш жил орно

-Энэ жил “Элдэв эрдэнэт” хэмээх нэртэй модон могой жил орж байна. Элдэв эрдэнэт гэдэг нь ёгт нэр. Үүнийг тайлбарлавал хэрүүл тэмцэлгүй, өвс ногоог хорхой иднэ, доройтуулна гэсэн нэртэй.

Хэрүүл тэмцэлгүй гэдгийн цаад утга нь хүн зон маш амгалан тайван жил гарч байгаа гэсэн үг. Үр тариа нь хорхой иднэ, доройтуулна гэдэг нь идээ ундаагаа ялангуяа өвлийн улиралд базааж аваарай гэсэн утгыг илэрхийлж байна.

Тухайн жилийн өнгийг хэд хэдэн янзаар тодорхойлдог. Энэ жилийн хувьд шороон үхрийн зурлагаар тодорхойлсон. Шороон үхрийн шинжээр жил, сар , улирал бүрийн эхэн үед салхи шуурга, шамрагтай жилийн өнгө гарч байгаа.

Залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд энхрийлүүштэй жил гарч байна. Залуус ээлтэй гэдэг нь төрийн дунд албан тушаалтан, ард иргэдэд ээлтэй, нялхаст дунд зэрэг гэдэг нь эгэл ардад дунд зэрэг, өвгөдөд ширүүвтэр гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнуудад ажил төрөлд анхаарууштай гэсэн өнгөтэй жил гарч байгаа.

13, 25, 37, 49 , 61, 85, 73 гэсэн могой жилтэй хүмүүс жил орсон жилийнхээ заслыг хийлгэнэ. Мөн гахай жилтэй хүний их харш жил орж байгаа учраас заслаа хийлгэх хэрэгтэй. Энэ жил хоёр хар мэнгэтэй жил гарч байгаа. Хоёр хар мэнгэтэй жил гарахад гарц гарах талын зүйл анзаарагддаг учраас айл болгон жаса тахиулж, таслалгүй хийлгэх хэрэгтэй.

Бакула Ринбүүчийн Бэтүв Данжай Чойнхорлин хийдийн зурхайч Д.Дооцэрэн: Цагаан сарын шинийн нэгэн тасрах бол зөрүү байхгүй

-Модон могой жилийн ерөнхий нуруу бол сайн. Улирлуудын эхээр шуургатай, зуны улирлын эхээр гантай байж магадгүй. Хаврын улиралд бага зэрэг салхи шуургатай, гахай, могой жилтэнгүүд засал ихтэй байна. Тусгай заслыг жилийнхээ заслыг сар шинээ өнгөрөөгөөд хийлгэх нь илүү оновчтой. Ерөнхий жилийнхээ нурууны номыг жилээ угтуулаад уншуулах нь зүгээр байдаг. Урган гарч буй модон могой жилийн мод гэдэг нь хий гэсэн утгатай. Мод ууршдаг, ургадаг, төлждөг. Мод нь үржиж төлждөг учраас нийтийн үйлд бол гайгүй. Модон могой жил настангуудад ээл багатай байх магадлалтай. Хүүхэд залуучуудад бол гайгүй. Харин идэр залуучуудад гэнэтийн зүйл тохиох магадлал байгаа учраас анхаарах хэрэгтэй. Гэнэтийн гэдэг нь насанд цавчаатай жил байх магадлалтай. Цаг бусаар насан өөд болохыг насны цавчаа хэмээдэг. Цагаан сарын шинийн нэгэн тасрах бол зөрүү байхгүй. Шинийн хоёрны өглөө золголтоо хийж, зүгээ гаргаж шинийн нэгэнд хийдэг бүх л үйлээ хийгээд явна гэсэн үг.

Шар зурхай, төгс буянтын зурхай зөрөөд байгаа учир бол манайх шар зурхайг Бээжинд нийслэлтэй байсан үедээ барьж байсан. Урд хөрштэй нийлээд байдгийн учир нь тэр. Түүнээс хойш буюу Улаанбаатарт нийслэлтэй болсноос хойш төгс буянтын зурхайгаар зурж байгаа учраас зөрүү гараад байдаг. Тэгэхээр Ханбогдын ард буй хатан Туулынхаа өвөрт зурж байгаа зурлага бол төгс буянтын зурхай. Жил бүр маргаан гараад байгаа. Үүнд маргаад байх зүйл биш.

Жанчивдэчинлин хийдийн Хамба лам Ж.Шинэндэнцэл: Нялхаст ээлтэй жил гарна

-Энэ жилийн тухайд идэр залууст болон нялхаст ээлтэй сайхан жил гарна гэж үзэж байна. Буддын шашны олон салбар ухааны нэг зурхайн ухаан тухайн жилийн өнгө төрх болон хүмүүст ямраар нөлөөлөх тухай нарийн тооцоолон гаргасаар ирсэн. Мэдээж жил, мэнгэнээсээ шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй байх нь зүйн хэрэг. Гэхдээ бид бүгдийн төрсөн жил, мэнгэнээс хамааран мөн од эрхэсийн ямар байрлалтай байгаагаас шалтгаалан бид зарим жил эрчим энергийн хувьд хүчирхэгжиж байдаг. Зарим жил эрчим энергийн хувьд доройтон буурдаг жилүүд гардаг байна. Үүнийг зурхайн ухааны уламжлалт хэллэгээр бол “жил орох, суудал өнцөгдөх, харш жил гарах, мэнгэ голлох, мөчлөгүүд таарах” зэргээр тодорхойлсон байдаг. Энэ нь бидэнд эрчим энергийн хуульд доройтох жилүүдийг анхааруулж байдаг бол мөн тухайн хүний сайн жилүүдийг ч бас ивээл жил зэргээр тодорхойлсон байдаг. Тиймээс цагаан сарын дараа уламжлал ёсоор монголчууд засал номоо хийлгэж хийморь сүлдээ өргөн, эрчим энергээ доройтохоос сэргийлж, ертөнцийн зүй тогтол энергийн хуулийг амьдрал ахуй, ирээдүйн ажил үйлсээ үргэлжид сайн сайхан байлгахын тухайд хэрэгжүүлсээр ирсэн нь маш нарийн арга ухааныг судлан хэрэгжүүлж байсны томоохон илэрхийлэл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 33 (7529)

Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл
Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​