1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах зэрэг бүх үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох эрхзүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй. Тэрбээр "Түмний зовлонгоор жаргал хийгчид 500 сая доллар татчихаад бизнес нь хөндөгдөхөөр байж ядаад байх хэрэггүй. 2-5 хувийн шимтгэл аваад сууж байгаа агент нэртэй зуучлагчид одоо болсоон. Ази Номхон далайн бүс нутгийн 46 улсаас 21 улс хориглоод, 18 улс нь хязгаарлаж зохицуулаад болоод байна. Манайх шиг цөөн хүн амтай улсад тохирохгүй энэ цахим мөрийтэй тоглоомоо хорих нь үндэсний язгуур эрх ашиг шүү" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!