fbpx ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРБУМТАН ЗАХИРЛУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
7 минут 52 секунд

ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРБУМТАН ЗАХИРЛУУД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай тэмцэх тухай ярьж эхэлсний дөрвөн жилийн ой тун удахгүй тохионо. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, Эрдэнэс тавантолгой тэргүүтэй төрийн хэдхэн компанийн дарга, даамлуудыг хорихыг нь хорьж, хил давуулж алдахыг нь алдаж “бужигнуулснаас” биш, бусад салбарт авлига, хулгай байсаар л буй. Ялангуяа авлига, хулгай хамгийн их гаарсан, ашиг сонирхлын зөрчил нэвт ханхалдаг эрүүл мэндийн салбар яг л янзаараа. Энэ салбарт Засгийн газрын шүгэл нь сонсогдоогүй, шүүр нь хүрээгүй.

Иймд бид төрийн өмчит эмнэлгүүдийг захирлуудыг, тэр тусмаа хувьдаа эмнэлэгтэй, хөрөнгөөрөө тэргүүлдэг, хувь, хувьсгалын ажлаа хутгачихсан захирлуудыг цувралаар танилцуулж буй. Бид өмнөх дугаарууддаа, “Тэнгис” кино театртай хаяа залгаа байрлах “RMC” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг эзэмшдэг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Одмаа, “Юби онкомед” хавдрын эмнэлгийг эзэмшдэг ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэг нарыг танилцуулсан.

Тэгвэл энэ удаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг нарыг танилцуулж байна.

________________________________________

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Батсуурийн Бямбадорж

Улсын нэгдүгээр төвийн эмнэлэгийн Ерөнхий захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гээд эрүүл мэндийн салбарын өндөр сэнтий бүрд тухалсан намтартай Б.Бямбадорж энэ оны нэгдүгээр сараас Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлаар залран ажиллаж буй.

Тэгвэл насаараа төрд ажилласан Б.Бямбадорж өдгөө 362 сая төгрөгийн орлоготой, 3.2 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, нэг зуслангийн хаус, үйлчилгээний нэг барилга, оффисын нэг барилгатай, 232 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200 загварын жийптэй, 185 сая төгрөгийн долоон газартай, 163 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 79 сая төгрөгийн хадгаламжтай, 132 сая төгрөгийн авлагатай. Төрийн эмнэлгүүдийн захирлуудаас хамгийн хөрөнгөлөг нь гэж хэлж болно.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж нь Бөхийн өргөөний баруун урд талд байрлах “Шиномед” эмнэлгийг эзэмшдэг. “Шиномед” эмнэлгийнх нь захирлаар Б.Бямбадоржийн эхнэр Ц.Алтанзагас ажиллаж буй. Б.Бямбадоржийн “Шиномед” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хамгийн их санхүүжилт авдаг хувийн 10 эмнэлгийн жагсаалтад тогтмол багтдаг. Тухайлбал, “Шиномед” эмнэлэг 2021 онд 3.5 тэрбум, 2022 онд 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Түүнчлэн, Б.Бямбадорж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ковид-19” цар тахлын халдвартай өвчтнүүдийг “Шиномед” эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлэх нэрээр төсөв “шамшигдуулсан” хэл аманд өртөж, энэ асуудлаараа албан тушаалаа өгч байв.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ширчинжавын Алтантуяа

2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, харин Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд томилогдож байв. Ингээд Эрүүл мэндийн сайд С.Энхболд удалгүй эхнэрийнхээ найзыг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилсон нь Ш.Алтантуяа байсан. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн таагүй асуудлууд олон сонсогдсон ч албан тушаалаа хашсаар буй.

Тэгвэл ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа жилдээ 1.3 тэрбум төгрөгийн орлоготой, 746 сая төгрөгийн гурван орон сууцтай, 220 сая төгрөгийн Lexus RX450, Toyota Prado 150 загварын хоёр жийп автомашинтай. Одоогоор төрийн эмнэлгийн захирлуудаас Ш.Алтантуяа шиг тэрбум давсан орлоготой захирал хараахан “төрөөгүй” байгаа.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн О.Алтанхундага нь Хүүхдийн паркийн зүүн талд байрлах тансаг зэрэглэлийн Континентал зочид буудал дотор “Мон-Адонис” нэртэй Эхо оношилгооны эмнэлэг ажиллуулдаг. Сонирхуулахад, Ш.Алтантуяа нөхрийнхөө “Мон-Адонис” эмнэлэгт ЭХО-ны эмчээр ажиллаж байгаад 2021 онд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон байдаг.

Түүнчлэн Ш.Алтантуяагийн нөхөр О.Алтанхундагийн “Мон-Адонис” ХХК нь эхо оношилгооны эмнэлэг ажиллуулахаас гадна, эмийн сан бүрд зарагдаж, эмнэлэг бүрд нийлүүлэгддэг тарианы спирттэй хөвөн, “Витамин-С”-гийн уусмалыг үйлдвэрлэдэг.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Цэдэн-Ишийн Уранчимэг

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялж, улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад УИХ-ын гишүүн Н.Энхболд өөрийн худ буюу Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайд болгож байлаа. Улмаар А.Цогцэцэгийн оронд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар Ц.Уранчимэг томилогдсон байдаг. Тэр цагаас хойш Ц.Уранцэцэг Арьсны өвчин судлалыг үндэсний төвийг найман жил удирдаж буй.

Тэгвэл Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг 354 сая төгрөгийн гурван орон сууцтай, Mercedes Benz G500, Toyota Land Cruiser 200, Nissan patrol загварын гурван жийптэй, 757 толгой малтай, 780 сая төгрөгийн дөрвөн газартай, 276 сая төгрөгийн хадгаламжтай. Одоогоор төрийн эмнэлгийн захирлууд дунд Ц.Уранчимэг шиг Mercedes Benz G500 хөлөглөж, гражиндаа Toyota Land Cruiser 200, Nissan patrol сойчихсон захирал цөөхөн. Товчхондоо, Ц.Уранчимэг нь төрийн эмнэлгүүдийн түрийвч зузаан захирлуудын жагсаалтад зүй ёсоор дээгүүрт бичигдэх хүн мөн.

Судалж үзвэл, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг нь Нарны зам дагуу байрлах “Med skin” гэх арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэгтэй холбогддог нэгэн ажээ. Ноцтой нь, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хамгийн туршлагатай, чадвартай гэгддэг эмч нар өдгөө Ц.Уранчимэгийн хамаарал бүхий “Med skin” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэг рүү “урвачихжээ”. Жишээ нь, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэгийн зөвлөх, гавьяат эмч А.Байгалмаа “Med skin” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгийн Их эмчээр ажилладаг. Цаашилбал, Арьсны өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байсан А.Нямдарь, С.Билгүүнцоож тэргүүтэй эмч нар ч “Med skin” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмч болцгоожээ. Ер нь хувьдаа эмнэлэгтэй улсын эмнэлгийн захирлуудын хамгийн хорлонтой үйлдэл нь энэ. Өөрөөр бол, улсын эмнэлгийн захирлууд хувьдаа эмнэлэг нээхээрээ улсын эмнэлгийнхээ туршлагатай эмч нарыг хувийн эмнэлэгтээ урвуулж авдаг, энэ нь эргээд төрийн эмнэлгүүдийн чадавхийг сулруулдаг ноцтой асуудлыг бид өмнөх нийтлэлүүддээ танилцуулсан билээ.

Эх сурвалж: ergelt.mn

Н.Учрал: Түмний зовлонгоор жаргал хийгчид бизнес нь хөндөгдөхөөр байж ядаад байх хэрэггүй. Цахим мөрийтэй тоглоомыг хорих нь үндэсний язгуур эрх ашиг шүү
Н.Учрал: Түмний зовлонгоор жаргал хийгчид бизнес нь хөндөгдөхөөр байж ядаад байх хэрэггүй. Цахим мөрийтэй тоглоомыг хорих нь үндэсний язгуур эрх ашиг шүү
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​