fbpx Нажибын Сү.Батболдод шилжүүлсэн мөнгөний талаарх албан бичгийг Б.Батцэцэг хав даржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 33 секунд

Нажибын Сү.Батболдод шилжүүлсэн мөнгөний талаарх албан бичгийг Б.Батцэцэг хав даржээ

Гурван үе дамжин Малайзын Засгийг барьсан тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак улсынхаа баялгийн сангийн мөнгийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан хэргээр өдгөө ял эдэлж буй.

Малайзын шүүх түүнд өнгөрсөн жилийн өдийн 12 жил хорих ял оноосон.

Ноцтой нь түүнийг шүүх үеэр баялгийн сангаасаа завшсан мөнгөнөөс 40 мянган ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хүү Баттүшигийн данс руу шилжүүлсэн нь ил болов.

Улмаар Малайзын шүүх тус мөнгөн гүйлгээний учрыг нэхэж, Монгол Улсын Гадаад харилцааны яам руу албан бичиг явуулсан гэх мэдээлэл байдаг. Харин яг хэзээ, юу гэсэн албан бичиг хэнээр дамжуулан явуулсан хугацаа нь тодорхойгүй.

Мөн уг асуудлыг С.Шаарийбуу хэд хэдэн удаа сануулж, хууль хяналтын байгууллагынхан шалгаж, тодруулах ёстойг хэлж буй.

Учир нь Б.Баттүшигийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх Малайзын Ерөнхий сайд асан Нажиб нь 19 жилийн өмнө Ш.Алтантуяа гэх монгол эмэгтэйг хэрцгийгээр хөнөөх үүрэг өгсөн гэх зангилаагаар уг хэрэгт холбогддог нэгэн.

Харин Ш.Алтантуяагийн аав нь С.Шаарийбуу.

Тэрбээр өнгөрсөн 19 жилийн хугацаанд охиныхоо хэргийг илрүүлэхээр уйгагүй зүтгэсний эцэст Нажибын тушаалаар охиныг нь хөнөөсөн гэх Малайзын цагдаагийн албаны хоёр хүнд ял үүрүүлж чадсан ч ял бүрэн хэрэгжээгүй. Ял хэрэгжихгүй байх хууль зүйн орчныг нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Болд тавьсан байдаг.

Хэргийн дэлгэрэнгүй процессыг ЭНД дарж харна уу.

Үүнээс гадна Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нь хууль бусаар хувьдаа завшсан мөнгөнөөс Монголын Ерөнхий сайд байсан Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн данс руу илгээсэн учрыг нь тайлбарлана уу гэх албан бичгийг Малайзын шүүх С.Шаарийбуугийн тус улс дахь өмгөөлөгчөөр дамжуулан Монгол руу явуулжээ.

Түүнчлэн уг шилжүүлэг нь явсаар Ш.Алтантуяагийн аллагын хэргийн мөрдлөгт 19 жилийн турш Монгол Улс нэг ч удаа дэмжлэг үзүүлж байгаагүйн нэг шалтгаан байх магадлал ч бий. Учир нь Монголын талаас Ш.Алтантуяагийн хэргийн захиалагчаар шүүгдэж байсан Нажибын зөвлөх “Багинда гэх хүнд битгий хэрэг үүсгээрэй” гэх бичгийг Малайзын шүүхэд илгээсэн байдаг.

Тиймээс С.Шаарийбуу Сү.Батболд гэдэг хүн Нажибид ямар тус хүргэснийхээ төлөө их хэмжээний мөнгө авав гэдэг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад сануулсаар байж болох талтай.

Мөн уг асуудлыг Сү.Батболд болон түүний хүү няцааж, албан ёсны хариулт өгөөгүй. Цаашлаад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам гээд аль аль шалгаагүй дүр зурагтай байна.

Эдгээрээс гадна Малайзын шүүхээс ирсэн гэх дээр дурдагдсан албан бичиг хэн сайдын үед Гадаад харилцааны яаманд ирж, хэн хав дарав гэдэг асуудал анхаарал татаж байна.

Иймд Малайзын шүүхээс тайлбар нэхэмжилж Монгол руу явуулсан тус албан бичгийн он цагийг хөөж үзэв.

Албан бичиг сонгуулийн өмнө буюу өнгөрсөн 2024 оны тавдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны яаманд цахим шуудангаар иржээ.

Бичигт “2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Малайзын Ерөнхий сайд одоо хэрэгтэн болоод байгаа Нажиб Разакаас агуулга зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсныг Малайзын шүүх тогтоогоод байна. Энэ нь Нажибын шоронд хоригдох шалгаан болоод буй "Малайзын баялаг"-ийн санг хоосолсон хэрэгт хамтарсан үйлдэл болсон гэмээр. Эл шилжүүлэг цаг хугацаа хамтарсан үйлдлээрээ уг хэрэгтэй давхцаж байна гэж Малайзын шүүх сэжиглэж байна. Тиймээс энэ шилжүүлгийн талаар тайлбар илүүлнэ үү” гэсэн байжээ.

Харин яамны сайдаар Б.Батцэцэг ажиллаж байсан байна. Улмаар тус албан бичгийн нэг хувь С.Шаарийбууд үлдсэн бол эх хувь нь Гадаад харилцааны яаманд үлдсэн байна. Гэвч уг албан бичиг яамнаас гаралгүй хав дарагдаад 10 сар болжээ.

Уг нь гадаадад монгол иргэдээ хамгаалах, туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй Гадаад харилцааны яам өдгөө хэрцгийгээр алуулсан эгэл ардын хэргийг дарахдаа сайн ажиллаж, эрх мэдэлтнээс хариуцлага шаардсан албан бичигт хариулахдаа чимээгүй алга болдог газар болж хувирсан баримт бүхий жишээ энэ.

Энэ бүхнээс дүгнэхэд бид яамны ажлаа зөвхөн айлчлал гэж андуурсан сайдтай. Гаднын улсад иргэнээ хамгаалдаггүй Гадаад харилцааны яамтай улс болжээ.

Д.ЖАРГАЛМАА

https://eguur.mn/575395/

214 тэрбумын өртэй суралцагчид “ичиг, ичиг”!
214 тэрбумын өртэй суралцагчид “ичиг, ичиг”!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​