fbpx 214 тэрбумын өртэй суралцагчид “ичиг, ичиг”!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 19 секунд

214 тэрбумын өртэй суралцагчид “ичиг, ичиг”!

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг хулгайн замаар авч, олон хүн гадаадад суралцсан гэх мэдээлэл гараад даруй дөрвөн он дамнажээ. 2023 онд энэ сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар салбарын сайд асан Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Тухайн үед гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон. Нийгэмд дуулиан болж, олон нийтийн дунд ардын хүүхэд биш авахаалжтай аав, ээжийн хүүхэд л тус сангаас зээл гэх нэрийдлээр мөнгө авч гадаадад боловсрол эзэмшдэг гэдэг яриа хүртэл гарсан. Одоо ч энэ яриа, цуурхал нийгмээс арчигдаагүй. Учир нь ардын олон хүүхдийн сурах боломжийг хязгаарладаг гол зүйл нь мөнгө. Гэтэл тус сангийн хөрөнгөөр суралцаж, төгсөөд хэдийнэ эх орондоо ирсэн хэрнээ өр төлбөрөө барагдуулдаггүй өчнөөн хүн байгаа нь харамсалтай. Эргэх холбоо, эзэмшсэн мэдлэг боловсролоо бодсон ч авсан зээлээ төлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах дараагийн суралцагчдадаа үүд нээж өгөх нь энэ сангаас зээл авч сурсан хэн бүхний үүрэг. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаас хамааралтай боломж авсан эсэхээс үл хамаарч энэ сангийн зээлээ эргэн төлөх шаардлагатай гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар, БЗС-гаас зээл авч гадаадад сурсан 1121 иргэний 200 тэрбум, дотоодод сурсан 13 мянга орчим иргэний 14 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхийн тулд Монголбанкы мэдээллийн санд нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

Зээлдэгчдийн мэдээллийг энэ сардаа багтааж төв банканд нийлүүлнэ гэдгийг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа мэдээлсэн. Угтаа бол боломж хүртэж, зээлийн сангийн мөнгөөр суралцагчид ийм мэдэгдэл гаргахад хүргэсэн нь увайгүй үйлдэл. Олон улсын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцаж ирсэн атлаа хуулийн байгууллагад, нэмээд Монголбанкны зээлийн мэдээллийн санд хуваарьт төлбөрөө төлөөгүй этгээдээр бичигдэх нь ёс зүйн хувьд ичмээр үйлдэл.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГӨӨД Ч НЭМЭРГҮЙ ХҮМҮҮСТ ДАХИН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1998-2016 онд дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн зээлийн барьцаанд диплом нь хадгалагдаж байгаа, зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Гэвч зээл авч сурсан төлбөрөө иргэд төлөхгүй байгаа учир зээлийн мэдээллийн сан руу шилжүүлж буй.

Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь шилжихээс өмнө төлөлтөө хийсэн тохиолдолд мэдээллийг шилжүүлэхгүй гэсэн байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч дээр заасан хугацаанд суралцсан ч гэсэн дараах нөхцөлд зээл чөлөөлөгдөх аж. Үүнд:

  • 2004-2007 онд дипломын болон бакалаврын боловсрол эзэмшиж Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолын шалгуур Диплом олголт-Боловсролын зээлийн сан (https://elf.gov.mn/диплом-олголт) хангасан бол зээлээс чөлөөлөгдөх боломжтой аж.

Зээлээс чөлөөлөгдөх шалгуур хангасан бол баримт материалыг бүрдүүлэн ирж диплом авах, зээлийн мэдээллээ регистрийн дугаараараа Боловсролын зээлийн сангийн цахим хуудасны дипломын лавлагаа хэсгээс мөн харах боломжтой байна. Харин цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хууль ёсны хариуцлагаа ухамсарлахгүй байгаа этгээдийг төв банкны зээлийн мэдээллийн санд оруулаад зогсохгүй дахин нэг ч төрлийн зээл авах боломжгүй болгох нь зүйтэй гэдгийг иргэд хэлж байна.

News.mn

Судлаач Ганаа: Манай шашны шинэ зөрчил ба Монгол
Судлаач Ганаа: Манай шашны шинэ зөрчил ба Монгол
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​