fbpx Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 0 секунд

Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх шинэ нэршил бий болгож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ажиллаж асан нэр бүхий хүмүүсийг уг албан тушаалд томилсон билээ. Тэдний нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд агаад тэрбээр ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн төслийг хариуцах гэнэ.

Эл томилгоо Монголын төрийн хүсэл сонирхол уу, эсвэл Кремлийн үүрэг даалгавар уу гэдгийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Монголын төрийн ажил нь амтайгаа тас зөрдөг. Хийж байгаатай нь хэлсэн нь байнга зөрчилддөг. Нэг амаараа төрийн байгууллагын цомхотгол ярих атлаа нөгөө гараараа албан тушаалын томилгоо зурдаг. Тэр тусмаа Хамтарсан засгийн үед Хяналтын менежер, бүтээмжийн менежер, Тусгай үүрэгт Элчин сайд, Бүрэн эрхт төлөөлөгч гэх мэтчилэн шинэ, содон нэртэй бялуу хуваарилалт ил цагаандаа гарсан, албан тушаалын наймаа утгаа ч алдлаа. Юун 60 тэрбум цаашаа. Эрх мэдлийн бялуу хуваарилалт их наядаар тоологддог болсон гэх. Гэх гэдэг нь улс төрийн хүрээний “тамхины цэгийн” хов. Овоо босгосон учраас л шаазгай шагширсан биз.

ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих төсөл ач холбогдлоосоо илүү аюулгүй байдал талаасаа монголчуудын хувьд гол асуултын тэмдэг. Маш том анхааруулгыг тэмдэг ч болсон. Нэн ялангуяа Орос-Украины дайнаас хойш.

Орос газар нутгаа тэлэх хүсэлгүй гэх Х.Баттулгын үг худал байсныг дэлхий даяараа харж байна. Мөн Женко.Баттулгын хэлснээр нарийн царигтай төмөр замаар урдаас цэрэг танк биш, хойноос буу барьсан орос цэргүүд байгалийн хийн хоолойгоор Монгол руу ороод ирэх вий гэх айдас бодитойгоор нүүрлэчхээд байна.

Оросын цэргүүд Европ руу хий дамжуулдаг хоолойгоор дамжин газар нутаг руу нь дайрсан талаар Украины Жанжин штабаас энэ сарын 9-ний өдөр мэдээлсэн юм. Украины нутаг руу хийн хоолойгоор нэвтрэхийг завдсан орос цэргүүд зургаа хоног ус агааргүй байснаас олноороо метаны хийнд хордож үхсэн, мөн мэдээлэл авсан даруйдаа украинчууд кластер бөмбөгөөр бөмбөгдсөн тухай дэлхийгээр баримт, нотолгоотой цацагдсан.

Бараг 30-аад жилийн өмнөөс Монголын газар нутгаар дамжуулан ОХУ-аас Хятад руу хийн хоолой дамжуулах асуудал яригдсан, Ерөнхийлөгч болсныхоо дараа, 2018 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын Х.Баттулгын саналыг В.Путин зөвшөөрсөн талаарх албан мэдээ ч бий.

Өнгөрсөн жилүүдэд Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байсан юм. Тиймдээ ч тэрүү өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт айлчлах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин С.Амарсайханд илтэд дотно хандлага үзүүлсэн нь бичлэг, юутайгаа мөн факт болж үлдсэн байдаг.

З.Энхболдод ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн төслийг хариуцуулсны ард улс төрийн илүү том яриа, хэлэлцээ явагдаж буйг үгүйсгэхгүй.

Хийн хоолойг манай газар нутгаар дамжуулсны хариуд Бээжин, Москвагаас ШХАБ болон БРИКСт элсэх шахалтыг Монголд үзүүлж мэднэ гэсэн болгоомжлол бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа З.Энхболд “Бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй” гэсэн ярилцлага хүртэл өгч байсан. Чухамдаа цаад санаа нь ШХАБ-д Монгол Улс элсэх хэрэгтэй гэсэн утгатай байсан юм.

Гэхмэтчлилэн байгалийн хийн хоолойн төсөл хийгээд төслийг хариуцаж буй З.Энхболд Монголын үндэсний аюулгүй байдлын хувьд хоолой дээр тавьсан хутга болох вий гэх болгоомжлол байна.

Сибирийн хүч-2” хэмээх шинэ төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх зорилготой. Гээд байгалийн хийн төсөл тойрсон талцал Монголын улс төр-нийгмийн бас нэг зовлон болохгүй гэх газаргүй. Байгалийн хийн хоолойн төсөл бол их мөнгө, том эрх ашиг гэсэн үг. Их мөнгө, эрх мэдлийн үнэр авсан гадаад дотоодын бүлэглэл Монголыг тасдаж идэхээс сийхгүй биз. Хараал идсэн Тавантолгойгоо хар.

Монгол Улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг Оросоос импортлодог. Бензин, шатахууны хувьд 90 хувийг хараат. Орос цоргоо хааж, унтраалгаа дарвал Монголын эдийн засаг эвгүйднэ. Ийм байтал утааг арилгах нэрээр эрчим хүчний хамаарлаа улам нэмэгдүүлбэл улсынхаа эрх чөлөөг алдана.

Тэгээд ч худалдан авагч Хятад өнөөг хүртэл ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй байхад монголчууд “шар хүний өмнөөс хар хүн болж явах” ямар шаардлага байгаа юм бэ.

Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд Монголд хэрэгтэй!
Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд Монголд хэрэгтэй!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​