fbpx Э.Жононбаярыг дэлхийн хэвлэлүүд бичдэг, Э.Жононбаяр Монголын хэвлэлүүдэд “гомддог”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 44 секунд

Э.Жононбаярыг дэлхийн хэвлэлүүд бичдэг, Э.Жононбаяр Монголын хэвлэлүүдэд “гомддог”

“…“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна” гэсэн мэдээллийг 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Олон улсын санхүүгийн мэдээллийн томоохон агентлагуудын нэг “Ройтерс” цацаж байв.

Жаахан дэлгэрүүлбэл, “…“Трафигура” компанийн алдсан 1.1 тэрбум долларын 600 саяыг авснаа “Лекс ойл” зөвшөөрсөн. Тиймээс тус групп Монголд шатахууны луйврын хэргээр алга болсон 500 сая ам.долларыг хайж байна” гэж олон улсад мэдээлсэн.

Тэгвэл “Ройтерс” агентлаг уржигдар дээрхтэй холбоотой ноцтой мэдээллийг дахин түгээжээ. Тэд “…“Трафигура”-гийн Монгол дахь захирал Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид давуу эрх олгож, 500 гаруй сая ам.долларыг шилжүүлжээ” гэж мэдээлсэн байна. Энэ талаарх нийтлэлд бичихдээ, “Трафигура” компанийг Монгол дахь салбар нь 1.1 тэрбум ам.долларын алдагдалд оруулж, тэндэх захирал Э.Жононбаярыг ажлаас нь түдгэлзүүлээд байсан юм. Гэтэл тэрээр уг мөнгөнөөс 500 гаруй сая ам.долларыг нагац эгчийнхээ компанид шилжүүлжээ. “Лекс ойл” нэртэй тус компани нь “Трафигура”-гийн түнш байсан. Эх сурвалжийн мэдээллээр, эдгээр нь баримтаар нотлогдсон. Энэ нь дэлхийд томоохон тоглогч болсон “Трафигура”-гийн хяналт сул байдаг гэх эргэлзээ төрүүлж болзошгүй болоод байна. Мөн түншүүд нь ийм луйврын хохирлын хэмжээ өсөх вий гэж болгоомжилж байгааг дурджээ.

Болсон үйл явдлын талаар тодруулахыг оролдож хандсан тус агентлагт Э.Жононбаяр, “Лекс ойл” компани болон хуульчид нь ямар нэг хариу өгөөгүй байгаа талаар мэдээлжээ.

Ер нь бол, 2024 оны аравдугаар сарын сүүлчээс эхлээд дэлхийд нэртэй, санхүүгийн, эрэн сурвалжлах мэдээллийн агентлагууд “…Монгол дахь салбарынхаа луйврын хэргийн улмаас “Трафигура” компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсахаар боллоо” гэсэн мэдээллийг цацаад эхэлсэн. “Трафигура” компанийн Сингапур дахь төвөөс ч өөрийн албан ёсны цахим хуудсаар ч “…“Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнесийн тухай” гэж байгаад мэдэгдэл гаргаж байв. Түүндээ “…Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна” гэж байв. Мөн энэ талаар тухайн үед “Трацигура”-гийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Үүнээс сар орчмын дараа “…“Лекс ойл” компани нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд мэдээллээ” хэмээн дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудад мэдээлсэн байдаг.

“Ройтерс” агентлагийнхан энэ асуудлын талаар тодруулахаар Монгол Улсын Засгийн газар, “Лекс ойл” компанид хандсан боловч аль аль нь ямар нэг хариу өгөөгүй юм байна. Ийм байдлаар “Трафигура” компани Монголд 1.1 тэрбум алдсан тухай бараг хагас жилийн турш дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ талаарх мэдээллийг дамжуулж, мөн зарим задлан шинжилгээтэйгээр нийтэлж мэдээлсэн. Тэгвэл энэхүү 1.1 тэрбм ам.долларыг “алга болгосон” гэх Э.Жононбаяр нь ийм мэдээлэл бэлтгэж хүргэсэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “гомдож”, шүүх цагдаад өгчээ. Түүний энэ үйлдэл ойлгомжгүй бөгөөд Монгол Улсын хуулиудын хаагуур нь гарч, өөрийнхөө гомдлыг хуулиар хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Э.Жононбаярыг дэлхийн хэвлэлүүд бичдэг, Э.Жононбаяр Монголын хэвлэлүүдэд “гомддог” байдал бий болоод байна. Тэгээд ч Э.Жононбаярыг монголчууд дэлхийн мэдээллийн том агентлагууд хийгээд “Трафигура” компаниас 2024 оны аравдугаар сард мэдэгдэл хийхээс хамаагүй өмнө мэддэг болчихсон байв. Э.Жононбаяр нь 2012 оноос хойш “Трафигура”-гийн Монгол дахь захирлаар ажилласан гэдэг. Гэхдээ 2018 оноос Монголд хүч, нөлөөтэй болж байгаа талаарх яриа, мэдээ өргөжиж эхэлсэн. Тэр хэрээр хууль бус үйлдлүүд, тэр дундаа Монгол Улсын хуулиар хориотой оффшортой ч холбогдоод амжсан. Өнгөрсөн хугацаанд энэ талаар маш олон баримт мэдээллүүд хэвлэлүүдээр нийтлэгдсэн дээ.

Хамгийн гол нь, Э.Жононбаярын “…“Трафигура”-даа 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулж, түүнийхээ 500 гаруй саяыг нагац эгчийнхээ компани руу шилжүүлсэн” гэх энэ асуудал нь Монгол Улсад асар хортой тусахаар байгаа юм.

Дэлхийн геополитик, эдийн засгийн савлагаатай байгаа энэ цаг үед улс орон бүр “...Савуулчихалгүй, яаж тэсэж гарах вэ” гэдгээ бодоцгоож байна. Хэдэн жилийн өмнөөс ковид, тэгээд Орос Украйны дайны сүүдэрт бид багагүй жихүүцсэн. Одоо Трампын тарифын бодлогоос үүдэлтэй хүндрэлтэй эхнээсээ тулаад байна. Нүүрсний экспортоос эхлээд цаашид манай зах зээл цохилт авах эрсдэл нэлээд бий. Тиймээс “...Гадаадын хөрөнгө оруулалтыг салбар бүр дээр “солонгоруулан” татах бодлогыг төр, засгийн зүгээс барьж байна” гэж ойлгогдсон. Ийм нөхцөлд Монголд хийсэн хөрөнгө оруулалтаас 1.1 тэрбум ам.доллар нь сураггүй алга болсон. Эцэстээ, хариуцсан ажилтан нь тэр мөнгөний талыг эгчийнхээ компани руу шилжүүллээ” гэхээр яаж аятайхан сонсогдох билээ дээ. Монголыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид ирэх биш зугтана биз дээ. Дээрээс нь, ийм асуудал үүсээд байхад Монголын төр засаг өнөөдрийг хүртэл ам ангайхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн
Ц.Чинбат: Лу.Гантөмөр “Улныхны саналыг авахын тулд Женко хэрэгтэй“ гэсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​