fbpx Монголоос гадна байгаа монголчууддаа байнгын үнэмлэх олгодог болъё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 15 секунд

Монголоос гадна байгаа монголчууддаа байнгын үнэмлэх олгодог болъё

Монгол Улс 3.6 сая хүн амтайг бүгд мэднэ. Харин дэлхийн монголчууд яг хэд вэ гэдгийг бид төдийлөн цээжээр хэлж чадахгүй. Дэлхийн монголчууд гээд ярихаар 860 жилийн тэртээх, бүр цаашилбал Хүннү гүрнээс эхтэй өвөг дээдсээс үлдсэн үндэс угсааны тухай агуулга бий болно.

Тэгвэл хамгийн ойрын он цагийг үзвэл дэлхий даяар монгол хэлээр ярьдаг 50 гаруй сая хүн бий гэсэн сонирхолтой тоо бий. Харин монгол үндэстэн гэж үзвэл 10 сая давсан гэсэн олон улсын мэдээлэл ч байдаг.

Тэгвэл энэ цөөхөн биш олон монголчууд Монгол Улсдаа байнгын оршин суух үнэмлэхтэй байж яагаад болохгүй гэж гэсэн санал санаачилга үе үе гардаг. Казахстан улс 2023 онд “Өвөг дээдсийн зам” гэж орчуулж болох байнгын оршин суух үнэмлэхийг бий болгож байгаагаа албан ёсоор зарласан. Дэлхий даяар тархан суугаа казах хүмүүстээ Казахстанд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сонгууль өгөх эрхгүй ч бизнес эрхлэх зэргээр Казахстаны иргэнтэй ижил эрх эдлүүлэх болсон нь эргээд хүн амаа өсгөх, казах үндэстнээ нэгтгэх, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой талаар ч онцлон танилцуулж байсан.

Манай Баян-Өлгий дахь казахууд ч Казахстан руу байнгын оршин суух үнэмлэхээрээ саадгүй удаан хугацаагаар ирж очдог гэдэг.

1990-ээд оноос хойш ардчилал гарч, хил нээгдсэнээр монголчууд олон улс руу чөлөөтэй зорчдог болсноор манай улсын иргэд гадаадад ажиллаж амьдарч, нутагшиж эхэлсэн. ГХЯ-наас авсан мэдээллээр манай улсын 210 мянга гаруй иргэн гадаадын 90 гаруй оронд ажиллаж амьдарч байна. Харийг зорьсон энэ нүүдэл 1990-ээд оноос эхтэй гэж үзвэл түүнээс хойш хоёр үе өнгөрч, гурав дахь үе рүүгээ орж байна. Америкт л 2000 оны эхэнд очиж суурьшсан монголчууд эхнээсээ өвөө, эмээ болоод тэнд төрж өссөн хүүхдүүд нь аав ээж болоод эхэлсэн. Зарим нь гадаад орны паспорт авчихсан ч яах аргагүй монгол "identity" гэдэг зүйлийг үгүйсгэж боломгүй.

Тэдний хувьд харийн оронд амьдарч байгаа ч эх хэлээрээ ярьж, эх соёлоо өвлөн үр хүүхдүүддээ үлдээж байгаа монгол хүмүүс. Сан Франциско, Вашингтон, Лос Анжелес гээд мужид монгол хэл соёлоо зааж сургадаг монгол сургуулиуд ч ажиллаж байна.

Унгар улсад олон жил амьдарч байгаа танил минь бий. 1990-ээд онд хил нээгдэхэд л тэнд очиж ажиллаж амьдрах болсон түүний хүүхдүүд Унгарт өссөн ч монгол хүмүүс. Монгол хэлээрээ жаахан аялгатай ярьдаг ч маш сайн ойлголцож чаддаг тэдний хүүхдүүд зуныхаа амралтаар эх орондоо ирэхдээ нэгэнт Унгар паспорттой, тэндхийн иргэншилтэй болсон учир заавал виз мэдүүлж, богино хугацаанд ирээд буцдаг. Хамгийн ойрын бас нэг жишээ. Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал гэхэд Япон улсын иргэн болсон ч Монголд төрж өссөн, монгол хүн. Гэр бүлдээ ирэхийн тулд бас л виз мэдүүлж Монголдоо ирнэ. Гэхдээ хэн ч Монголихоо нэрийг сумогийн ертөнцөд тамгалж чадсан Хакухо аваргыг монгол хүн биш гэж хэлэхгүй. Тэгвэл ийм хувь заяа, ажил амьдралын тохиолоор эх орноосоо хол байгаа монголчууддаа байнгын оршин суух үндэстний үнэмлэх гэдгийг яагаад гаргаж болохгүй гэж.

Мэдээж манай улс давхар иргэншлийг хуулиар хориглосон улс. Тиймээс байнгын оршин суух үнэмлэхийн асуудлыг ярихад давхар иргэншилтэй болгох гэсэн санаархал, үндэсний аюулгүй байдалд харшлах асуудал гээд олон зүйл яригддаг.

Гэхдээ байнгын оршин суух үнэмлэх гэдэг давхар иргэншил олгох асуудал биш юм. Тухайн улсынхаа иргэн шиг өдөр тутамдаа чөлөөтэй ажиллаж амьдрах нөхцөлийг нь хялбарчилж байгаагаас биш сонгуульд санал өгөх эрхгүй болон бусад хязгаарласан заалтуудыг хуулиар зохицуулах боломжтой. Дэлхийн бусад орнуудад ч угсаа гарал нэгтэй үндэстэндээ ээлтэй байх, эх орондоо амьдрахад иргэдээсээ дутахгүй нөхцөлийг бий болгохыг дэмжсэн үндэстний үнэмлэх гэж бий. Казахын "Өвөг дээдсийн зам", "ягаан карт" ч гэж нэрлэдэг оршин суух үнэмлэх 10 жилийн турш хүчинтэй. АНУ-ын "ногоон карт" гэхэд бас л 10 жилийн хугацаатай олгодог байнгын оршин суух үнэмлэх. Унгар, Литва, Израил зэрэг хэд хэдэн улсад үндэстний үнэмлэх буюу өөр улсын харьяалалтай ч үндэс угсаа нэг хүмүүстээ тухайн улсад байнга орших суух эрх зүйн боломжийг хангасан үндэстний картуудыг гаргасан байна. Хамгийн наад зах нь энэ үнэмлэхтэй бол монгол хүнтэй суусан гадаад иргэдийн асуудал ч давхар шийдэгдэх боломжтой.

Одоогийн эрх зүйн зохицуулалтаар монгол хүнтэй суусан гадаад иргэд хоёр жил хүртэлх хугацаагаар Монголд оршин суух боломжтой бөгөөд хоёр жил тутамд энэ үнэмлэхээ сунгуулж баахан бичиг цаас болдог.

АНУ-д төрсөн монгол хүүхдүүд ч ялгаагүй. Хамгийн ихдээ таван жил хүртэлх хугацаагаар Монголд оршин суух үнэмлэх өгдөг. Тэгвэл дээрх улсууд шиг 10 жилийн хугацаатай байнгын үнэмлэх өгдөг болвол Монголд байгаа хүмүүс гэлтгүй дэлхий даяар тархсан монголчууд маань ч хүссэн цагтаа Монголдоо ирж "элгээ дэвтээх", ажил амьдралын шаардлагаар Монголд амьдардаг гадны иргэдэд визээ сунгах, бичиг цаас бүрдүүлэх гээд ажил болохгүй хялбараар шийдэх боломжтой. Нэгэнт д монгол хүнээс төрсөн нь үнэн, судсаар нь монгол цус гүйж яваа алаг үрсдээ гадаадад амьдарч байгаа гэдэг шалтгаанаар визийн нөхцөл тавьж, орж гарах эрхийг нь хязгаарлахгүй байвал зүгээрсэн.

Б.Нандин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Баасанхүү & Ута Абэ
Б.Баасанхүү & Ута Абэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​