fbpx Б.Баасанхүү & Ута Абэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 20 секунд

Б.Баасанхүү & Ута Абэ

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа гавьяат тамирчин Б.Баасанхүү, Япон улсын тамирчин жүдоч Ута Абэ нарыг онцоллоо.

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү

сонин mn

Тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулж яваа жүдоч Бавуудоржийн Баасанхүү 1999 онд Хөвсгөл аймагт төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин. Тэрээр найзуудынхаа хамтаар Мөрөнд байх жүдогийн дугуйланд очсноор анх их спортод хөл тавьсан байна.

Жүдо гэж ямар спорт байдгийг мэдэхгүй жаахан охинд нэг өдөр дасгалжуулагч нь гадаадаас үл таних зочин ирж яваа гэдгийг дуулгажээ. Энэ үед л үл таних зочноос анхныхаа жүдогийн өмсгөлийг авч байсан түүхтэй.

Ийнхүү жүдо бөхөөр тууштай хичээллэж өсвөрийн УАШТ-д оролцож анхны хүрэл медалиа зүүж, амжилтын түүчээгээ эхлүүлжээ. Жүдо бол түүний амьдралаас ялгж салгахын аргагүй том орон зай. Их спортод зүрх сэтгэлээ зориулж яваа түүнд олон бахархам амжилт бий. Үүн дотроос Б.Баасанхүүгийн хурд, хүч бүх зүйл нь бүрдсэн цаг хугацаа нь 2024 он байв. 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорсон юм. Мөн Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн.

Түүний дэлхийн аваргын барилдаан цаг хугацаатай өрсөлдсөн тун ч сонирхолтой болсон. Сүүлийн долоон секунд үлдэх торгон агшинд тэрээр Италийн Ассунта Скуттог вазари үнэлгээгээр ялж дэлхийн аварга болж байв.

Ингэснээр Монгол Улсын жүдо бөхийн дэлхийн аварга болсон зургаа дахь тамирчин болсон. Тэрээр энэ үедээ “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ. Энэ амжилтад хүрэхэд хоёргүй сэтгэлээр үргэлж тусалж дэмжсэн хүмүүсдээ маш их баярлалаа.Энэ медаль маань булган сүүлтэй байг ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Үнэхээр булган сүүлтэй байж 24 насандаа “Парис-2024” зуны олимпын мөнгөн медалийн тавцанд эх орныхоо далбааг мандуулж, монгол түмнээ огшоож, баярлуулсан.

Б.Баасанхүү Олимпын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж, ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан болсон.

Ингэснээр олимпын мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд тав дахь мөнгө медалийг хүртсэн. Мөн олимпын мөнгөн медальтай хоёр дахь эмэгтэй жүдоч болсон юм. Тив дэлхийн дэвжээнээ бахархсан, омогшсон, баяр гунигийн нулимстой зогссон бахархам түүхийг бүтээж яваа түүний өмнө олон амжилт хүлээж байгаа нь гарцаагүй ээ.

Бахархам амжилтын эзэн Ута Абэ

сонин mn

Жүдо бөхийн энэ цагийн түүхийг эзэгнэж яваа дэлхийн аваргууд бол ах дүү Абэ нар. Энэ удаагийн нийтлэлдээ дүү Ута Абэг онцолж байна. Тэрээр 2000 оны долдугаар сарын 14-нд Японы Хёго мужийн Хобе хотод төрсөн. Түүний биеийн өндөр 158 см. Ута жүдогийн барилдааныг харсан анхны өдрөөсөө спортод дурласан гэж ах нь нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Ута Абе 16 настайдаа олон улсын жүдо бөхийн холбооны гранприд түрүүлсэн хамгийн залуу жүдоч болсон юм. Энэ тэмцээн нь 2017 оны хоёрдугаар сард болсон Дюссельдорфын Гранпри байсан.

Мөн 2018, 2019, 2022, 2023 онд жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жингийн төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд Ута Абэ нь дэлхийн дөрвөн удаагийн аварга юм. Түүнчлэн 2020 оны зуны олимпын наадамд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд алтан медаль, 2020, 2024 оны зуны олимпын наадамд жүдогийн холимог багийн төрөлд Японы багийн бүрэлдэхүүнд дараалан хоёр мөнгөн медаль хүртсэн байдаг. 2018 оны Азербайжан улсын Баку хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 18 настайдаа анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гурав дахь залуу жүдоч болсон түүхтэй. 2019 оноос хойш IJF-ийн тэмцээнүүдэд ялагдал хүлээгээгүй тэрээр 2023 онд дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Дохад болсон ДАШТ-нд түрүүлснээр тэрээр дөрөв дэх удаагаа аварга цолыг хүртсэн бахархам амжилтын эзэн.

Мөн дэлхий дахиныг шуугиулсан үйл явдал ах дүү Абэгийн олимпын наадмаас нэг жил алтан медаль хүртсэн цаг хугацаа байсан. Энэ бол “Токио-2020” олимпын наадам. Энэ үеэр тэрээр “Би бүтэн дөрвөн жилийн турш олимпын аварга болохын тулд бэлтгэлээ хийж байсан.

Энэ бүхний эцэст олимпын аварга болох зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. “Токио-2020” олимпын наадмын алтан медаль зөвхөн минийх бус миний ах Абэ Хифүми, манай гэр бүл, бид бүгдийнх юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Харин “Парис -2024” олимп нэлээд дуулиан шуугиантайгаар эхэлсэн Ута Абэгийн ялагдал байлаа. Ах дүү хоёр Абэ мөн л олимпын алтан медаль авах өндөр магадлалтай тамирчдын тоонд багтаж байв. Гэсэн ч дэлхийн дөрвөн удаагийн аварга, “Токио-2020” олимпын аварга Ута Абэ Парисын татами дээрх хоёр дахь барилдаандаа Узбекистаны тамирчин Диора Келдиёровад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

100.000 гаруй төвдүүд, лам нар Энэтхэгээс Монголд шилжин орогнох уу
100.000 гаруй төвдүүд, лам нар Энэтхэгээс Монголд шилжин орогнох уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​