fbpx “Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй“ гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 50 секунд

“Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй“ гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэнэ

МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа "Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл"-ийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцсэн ч гишүүд эсэргүүцсэн учир баталж чадалгүй хойшлуулсан.

-ЗАСГИЙН ГАЗАР, БҮЛГИЙН ШИЙДВЭРИЙНХЭЭ ЭСРЭГ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЖ, САНАЛ ӨГСӨН ГИШҮҮДИЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХГҮЙ ГЭЖ ЖУРАМД ТУСГАСАН БАЙНА -

Тэгвэл МАН-ын бүлэг дээрх журмын төслийг өнөөдрийн /2025.03.31/ хуралдаанаараа дахин хэлэлцэх аж.

Бүлгийн гишүүдийг үнэлэх үнэлгээний журмын төсөл нь Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх агуулгатай юм. Цаашлаад журмын төслийг зөрчиж удаа дараа Засгийн газар, бүлгийн шийдвэрийнхээ эсрэг байр суурь илэрхийлж, санал өгсөн гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй байх зохицуулалтыг тусгасан байна. Мөн бүлэг дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтад оролцоогүй гишүүдээс ч оноо хасахаар төсөлд тусгасан байгаа юм. Тодруулбал,Журмын төслийн 6.2-т нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 10 гишүүнтэй бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж анхааруулга өгнө, 6.3-т анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно зэргээр зааж өгчээ.

Социализмын үеийн нэг үзэл сурталд тааруулж оноот уралдаанаар дүгнэдэг үнэлгээний журмын төслийг МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар боловсруулсан бөгөөд бүлгийн хурлаар хэлэлцэх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамт байжээ.

Гэвч МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тус журмын төслийг эрс эсэргүүцэж, "УИХ-ын гишүүний ажилд сонгогчид нь үнэлгээ өгдөг болохоос журам гаргаад үнэлчихдэггүй юм, Нам дотроос олон янзын ургалч үзэл гарах ёстой. Бүх асуудлыг бүлгээр шийдээд, бүлгээс үүрэг чиглэл өгөөд бүгд ороод кнопдоод яваад байвал парламентад салбар салбарын төлөөлөл байгаа үр дүн гарахгүй. Нэг үзэл санаатай байх гээд байгаа бол Засгийн газрын гишүүдээ л нэг үзэл санаатай байлгана биз. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байгаа явдал мөн. Яав ч хүлээн зөвшөөрөхгүй" зэргээр намын удирдлагуудтайгаа ширүүн маргасан байгаа юм.

-ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРД "ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРАА ШҮҮМЖИЛЖ" БОЛОХГҮЙ ГЭХ ЖУРМЫГ МӨН БАТЛУУЛСАН БИЛЭЭ-

Сануулахад,өнгөрсөн нэгдүгээр сард Ёс зүйн дэгийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы үйл ажиллагаанд оролцох журам батлах тухай асуудлыг хэлэлцэж батласан. Журамд "Засгийн газрынхаа эсрэг удаа дараа байр суурь илэрхийлсэн сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Засгийн газрын гишүүн нь өвчтэй, чөлөөтэй, томилолттойгоос бусад тохиолдолд Байнгын хороо болон дэд хорооны хуралд оролцоно. Хэрэв дээрх хороодын хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид өмнөх өдөр нь мэдэгдэж чөлөө авна. Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд асуулт асууж, санал илэрхийлэхгүй" зэргээр зохицуулалтыг тусгасан байв. Дээрх журмыг УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд боловсруулж, батлуулсан.

Хоёрхон сарын өмнө дээрх журмыг баталсан атал үргэлжлүүлээд дахин УИХ-ын гишүүний үг, хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхэнд халдсан үйлдлийг эрх баригч намаас ийнхүү гаргав. Энэ бүхэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-т дахь "Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхтэй" гэх заалтыг мөн хуулийн 3.1-т заасан "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсан заалтыг зөрчиж байх магадлалтай.

Баабар: Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ
Баабар: Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​