fbpx Тэтгэвэрт гарах хүсэл, хясал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 53 секунд

Тэтгэвэрт гарах хүсэл, хясал

Тэтгэвэртээ гарахын хүслэн болсон хүмүүс байхад тэтгэвэрт гарахгүй гэж зууралдах, заргалдах хүмүүс ч бий.

Тухайлбал, шүүгчдийн төлөөлөл эрт тэтгэвэрт гарахгүй гэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Тэд өөрсдөө шууд хандаагүй ч бусад хүмүүсээр төлөөлүүлэн Цэцэд хандлаа гэж ойлгож болохоор. Иргэн О.Баясгалан, Н.Ариунболд нар Шүүхийн тухай хуулийн дараах заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Цэцэд ханджээ. 47.6.Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.

Энэхүү заалтын “Шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзжээ. Шүүгчдийн төлөөлөл гэж хэлэхийн учир нь Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэн н.Ариунболдын эхнэр нь шүүгчээр ажилладаг юм байна. Түүний эхнэр лав эрт тэтгэвэрт гарахыг хүссэнгүй. Тиймдээ ч нөхрөө Цэц рүү гүйлгэж. Хэн ч ажиллах боломж байсаар байтал өндөр цалингаасаа татгалзаж тэтгэвэртээ гарахыг хүсэхгүй. Шүүгч нар бол тусгайлан тогтоолгосон өндөр цалинтай хүмүүс.

Тэтгэвэрт гарах хүсэл, хясалЦэцэд мэдээлэл гаргасан иргэн О.Баясгалан

"Шинэчлэн найруулж баталсан шүүхийн тухай хуульд ажилласан жил, насыг нь заагаад тэтгэвэр тогтоолгоно гэж заавал биелэгдэх заалт оруулсан нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж байгаа юм. Дээр нь Үндсэн хуульд заасан тэгш эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, тэгш боломжтой байх нөхцөлийг алдагдуулж, илүү хүндрүүлсэн нөхцөл тавьж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, зөрчил үүсгэсэн байна гэж үзэн Цэцэд хандсан."

Цэц Шүүхийн тухай хуульд шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан, 55 нас хүрсэн хүнийг шууд тэтгэвэрт гаргах нь буруу, Үндсэн хууль зөрчиж байна гэж үзлээ. Ингэснээр Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан өдрөөс эхлэн уг заалтын дагуу хэнийг ч тэтгэвэрт нь гаргаж болохгүй болов. Учир нь, Цэц дүгнэлт гаргаснаар тухайн заалтын үйлчлэл түдгэлздэг. УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 15 нд эхэлнэ. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд ирүүлсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор хэлэлцэж эхэлдэг. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд хуульдаа өөрчлөлт оруулж тухайн заалтыг хасах, эсвэл өөрчлөн найруулах ёстой. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж уг асуудлыг дахин хэлэлцдэг. Их суудал нь дунд суудлынхаа хуралдаанаас гаргасан шийдвэрийг үгүйсгэсэн тохиолдол байдаггүй. Өөрөөр хэлбэл, Цэц шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан 55-аас дээш настай хүнийг тэтгэвэрт нь гаргах заалтыг хүчингүй болгоно гэсэн үг. Тэгэхээр УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээх авах эсэхээс үл хамаарч шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан 55-аас дээш настнууд тэтгэвэрт гаргачих вий гэх айдасгүйгээр 60 хүртлээ ажиллахаар болж байна. Ийнхүү зарим хүн “Үндсэн хууль зөрчиж таван жилийн өмнө ажлаас гаргах гэж байна” хэмээн эрт тэтгэвэрт гарахыг эсэргүүцэж байхад зарим нь тэтгэвэртээ гарахыг хүсээд ч гарч чадахгүй байна. Учир нь, оронд нь ажиллах мэргэжилтэн олдохгүй болохоор тэтгэврээ тогтоолгосон ч амрах сөхөөгүй ажилласаар байгаа ахмад настан олон. Ялангуяа хөдөө орон нутагт ийм тохиолдол их байна. Багшийн хомсдолд орсонтой холбоотойгоор орон нутагт ахмад багш нараа ажиллуулсаар л байна. Уг нь багш нар эсрэгээрээ эрт тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа. Олон жаахан хүүхдийн дуу шуугианд ихэнх цагаа өнгөрөөж, зогсоогоороо ажилладаг багш нар салбарынхаа сайдтай уулзахдаа “Багш нарыг эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гаргадаг болгож өгөөч” хэмээн гуйж байлаа. Гэвч 4200 орчим багшийн хомсдолтой байгаа энэ үед дээрх хүсэлт нь биелүүлэх боломжгүй хүсэлт юм. Зөвхөн боловсролын салбар төдийгүй манай улс бүх салбарт ажиллах хүчний хомсдолд орсон. Үүнийг салбар бүрд ажиллаж буй ажил олгогчид хэлдэг. Нэг хэсэг олон нийтийн дунд “Залуучууддаа зайгаа тавьж өгөхгүй ажиллаж байна” хэмээн ахимаг насны хүмүүсийг нүд үзүүрлэх хандлага гардаг байлаа. Харин одоо ийм зүйл яригдахаа больсон. Тиймээс ахмад настнууд өөрсдийнхөө болон ажил олгогчдын хүсэлтээр ажилласаар л байгаа тохиолдол олон.

Тэтгэвэрт гарах хүсэл, хясалУИХ-ын дарга Д.Амарбаясгалан

"Тэтгэвэр авч буй иргэдийн тоо 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрчээ. Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Хэдийгээр ахмадууд маань нийгмийн амьдралын бүхий л салбарт хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч тэдэнд хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байгаа. 2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203779, 60-69 насны эрэгтэй 83336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед ахмадуудын маань хувь нэмэр нэн чухал. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна."

Дөрвөн ахмад тутмын нэг нь ажиллаж байгаа ч энэ нь хангалтгүй, ажиллах хүчний хомсдол байсаар л байна. Тэтгэвэртээ гарсан ахмадуудад ажиллаж байсан байгууллага нь санал тавьж бага цагаар ч болов ажиллаж өгөхийг хүсдэг байсан бол одоо бүр нэмээд ахмадууд ажиллах ёстой гэсэн хуультай болсон. Тодруулбал, энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн Ахмад настны тухай хуульд 50 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуйн нэгж ажилчдынхаа хоёроос доошгүй хувьд нь ахмад настан авч ажиллуулахаар заасан юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

“Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй“ гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэнэ
“Бүлэг, Засгийн газрын шийдвэрээ сөрж, шүүмжилсэн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй“ гэх журмын төслөө МАН өнөөдрийн хурлаараа дахин хэлэлцэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​