fbpx Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
4 минут 36 секунд

Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг. Нутгийн зөвлөл гэж улс төрийн намуудаас ч том албан ёсны бүтэц хүртэл бий болчихсон. Өдөр нь УИХ-ын чуулган дээр “би, чи”-дээ тултал үзчихээд, орой нь Нутгийн зөвлөлийнхөө уулзалт дээр оччихсон “Найз аа, анд аа” гээд сууцгаадаг гэдэг юм. Зүгээр нэг яриа л даа. Гэхдээ болдог л явдал байгаа юм.

Тэгвэл, Баянхонгорын хэдэн бизнесмэн Монголын улс төрийг, бизнесийг байнгын хөдөлгөөнд байлгадаг болжээ. Ер нь бол сүүлийн 30 жилийн ихэнх нь тэдний нөлөөнд явж иржээ. Тэд Баянхонгорын “Женко”-гийн Х.Баттулга, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал хоёр юм. “...Нэг нутгийнх” гээд биесээ дэмждэггүй, дайсагнасаар ирсэн.

Нэг нь нөгөө рүүгээ муухай дайрна, довтолно. Хамгийн гол нь тэдний “дайны хөл”-д Монгол Улс ихийг алддаг. Ганц том жишээ л гэхэд, Гашуунсухайтын төмөр замын хилийн холболтын гацааны цаанаас “Женко”-гийн Х.Баттулга, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал хоёр гараад ирж байна. Энэ их тодорхой болсон. Өнөөдөр бас л хоёулаа Баялгийн сан, стратегийн ордуудтай холбогдов. “Женко”-гийн Х.Баттулгатай Төгрөг нуурын орд, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалтай Ухаахудаг холбоотой байна.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байтал “Женко”-гийн Х.Баттулгатай холбоотой нэг асуудал “босоод” ирэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “…Баялгийн сан чинь амилах юм уу. Баялгийн сан гэхээр нэр бүхий орд заагаад яриад байх юм. Бусад стратегийн орд чинь яригдах юм уу. Хэлэлцээр хийх юм уу, ямар байдалтай яваад байгаа юм бэ. Сайдаасаа даваад БЭТ гээд нэг нөхөр орилоод байна. Жагсана ч гэнэ үү. Хэн гэдэг сайд ахалж байгаа юм бэ” гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “…Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг би ахалдаг. “…39 ордыг стратегийн ордод бүртгэ” гэдгийг УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан. Энэ хугацаанд дээрх ордуудыг гадаадын иргэдэд зарсан, ашиг хонжоо олсон. Энэ асуудал дээр хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл, тулган шаардалт биш. Төрийн тэргүүн байсан Х.Баттулга “…Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя” гээд хөдөө орон нутгаар яриад явж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог “Төгрөг нуур”-ын ордыг бид ярих цаг ирсэн. Адилхан ярина” гэсэн юм.

Харин Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “…Бид өнгөрсөн хугацааны бурууг нэг рүүгээ чихэж болохгүй. Сая Н.Учрал сайд алдаа гаргаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч бол хөдөөгүүр яваад Баялгийн санг хэрхэн амилуулах талаар хэлэлцүүлэг хийж байгаа.

Гэтэл тэрийг улстөржүүлээд, бүгдэд хамаатай энэ тэр гээд л. Ингээд Монголыг хуваадаг, дайсагнуулдаг юмаа аль аль түвшиндээ болох хэрэгтэй” гэв. Харин “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалд Ухаахудаг яаж очсон тухай үүх түүхийг бүгд мэддэг болсон. Ямартай ч, Баялгийн санд багтах учиртай УИХ-ын 2007 оны “Зарим ордыг стратегийн ордод авах тухай” 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт дахь 15 ордын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Тавантолгойн ордын Ухаахудаг, уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 18 дахь Төгрөг нуурын ордын асуудалд “Баянхонгорын хоёр” холбогдоод байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 иргэнд 87 сая төгрөг өгөх боломжтой “Төгрөг нуурын“ ордыг Х.Баттулга Хятадын дөрвөн иргэнд зарсан гэв
1 иргэнд 87 сая төгрөг өгөх боломжтой “Төгрөг нуурын“ ордыг Х.Баттулга Хятадын дөрвөн иргэнд зарсан гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​