fbpx З.Дашдаваа: Авлигын том хэргүүд шийдэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
5 минут 6 секунд

З.Дашдаваа: Авлигын том хэргүүд шийдэгдсэн

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга З.Дашдаваа өнөөдөр /2025.03.02/ сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Таныг АТГ-ын даргаар улираан томилох саналыг Ерөнхий сайд гаргаад байна. АТГ нь өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын хэрэгтэй хэр тэмцсэн бэ?

-Тодорхой төрлийн том хэргүүдийг шийдсэн. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн 49 -ийн хэрэг, нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэргүүдийг нэрлэж болно. Хөгжлийн банкны хэрэг дээр сэтгүүлчид, олон нийт хамтдаа тэмцсэнээр дампуурлаас нь аварч, өнөөдөр 500 сая орчим ам.доллар, 30 сая иенийг Хөгжлийн банкинд төлж дуусгасан байна. Үүнд манай байгууллагын оролцоо их байсан. Авлигын том хэргүүд шийдэгдсэнийг иргэд олон нийтээрээ л ярьж байна.

-Авлигын хэрэгт холбогдсон улстөрчдийн хэрэг шийдэгдэхгүй л байна шүү дээ. Тухайлбал, нүүрсний хэргээр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ шалгаж байна л гэсэн, одоог болтол хэрэг нь шийдэгдсэнгүй?

-Авлигын гэмт хэрэгт цаг хугацаа шаарддаг, олон жил ажиллах шаардлагатай болдог. Шууд хүний гэм буруугийн асуудлыг Онцгой комисс биш өнөөдөр мөрдөж эхлээд маргааш шийдэж болохгүй. Хоёр талаасаа маргалдаж, мэтгэлцэж, нотолж байж шийдэх ёстой. Нийгмийг доргиосон нүүрсний хэрэг гурван шатны шүүхээр ороод шийдэгдлээ. Шүүхийн процесс гэдэг өөрөө тодорхой хуультай. Гадаад руу явсан хүмүүсийн асуудал яригдана. Тодорхой процессын дагуу явж байж, шийдэгдэнэ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга таны нэрийг АТГ-ын даргад санал болгож, УИХ-аас томилсон билүү?

-Тийм.

-Засгийн газрын авлигатай тэмцэх 5 Ш ажиллагаа хэр хэрэгжсэн гэж та дүгнэх вэ?

-5Ш-ийн хөтөлбөр сайн хэрэгжсэн. Дандаа муу юмаа яриаас илүү болж бүтэж байыгаага ярих хэрэгтэй. Таван жилийн өмнө төрийн албанд төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүс ажилладаг байсан бол өнөөдөр Монгол Улсад төрийн албанд сонгон шалгаруулалт өгөөгүй, тэнцээгүй хүн ажиллаха больсон. Энэ бол дэвшил шүү дээ.

-Авлигын гэмт хэрэгт холбогдсон улстөрчид төрийн өмчит компани, аль эсвэл төрийн томоохон албан тушаалд томилогддог болчихлоо?

-Шүүхээр эцэслэн гэм бурууг нь тогтосны дараа нийтийн албанд ажиллах эрх нь хасагдаж байгаа. Иргэд болон олон нийт гомдол мэдээлэл гаргадаг. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, прокурорын хяналтад очоод прокуророос шүүхэд очоод, гурван шатны шүүхээр гэм буруугийн асуудал эцэслэгдэж байж, энэ хүн нийтийн албанд ажиллахгүй юм байна гэдэг нь тодорхой болно шүү дээ.

-Авлига бүх салбарт байна. Иргэн бүр авлигын асуудалтай тулгарч байна. Авлига буурах уу?

-Авлига буурна, би бол өөдрөг төсөөлөлтэй байгаа. Авлигын төсөөллийн индексээр манай улсад 5-6 зөвлөмж өгөгдсөн. Энэ зөвлөмжийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шингээгээд УИХ-аар 2023 онд батлуулсан. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газраар УИХ-д өргөн бариулаад батлуулсан. Ирэх жилээс авлига буурсан байх болно.

Хөгжиж байгаа орон учраас нийгмийн салбарын ажлыг хийхээс аргагүй. Хөгжиж байгаа орны хувьд зовлон байна. Авлигын төсөөллийн индекс сүүлийн 12 жилд 101 орон дээр хөдлөөгүй байдаг.Авлигын индекс хөдлөөд байгаа оронд манай улсаас гадна хөгжиж байгаа орнууд ордог.

-Гаалийнхантай холбоотой асуудал танайд шалгагдаж байгаа юу. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал яригдаад байгаа?

-Гаалийн ерөнхий газрын найман ажилтны асуудлыг тавьсан Манайхаар шалгагдаад заримынх нь дууссан байх.

-АТГ нь чиглэл авч ажиллаад байна уу гэж харагдаад байгаа. Бүх хэрэг дээр биш ч тодорхой нэг хэрэг дээр ажиллаж сенсаци болгочихоод яаж шийдэгдсэн нь мэдэгдэхгүй таг болдог ?

-Би ажил авснаас хойш тодорхой нэг хэрэг дээр мэдээлэл хийгээгүй. Тодорохй хэрэг дээр чиглэл өгөх ганц л субьект байгаа. Тэр нь прокурорын байгууллага. Мөрдөх байгууллага хэргийг тэгж шалгая, ингэж шалгая гэдэг эрх хэмжээ байхгүй шүү дээ. Ямар хугацаанд шалгах юм, нотлох баримт нь бүрдэж байгаа юм уу, дутуу байгаа юм уу гэдгийг прокурорын байгууллага шийдээд шүүхэд шилжүүлдэг.

M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл
M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​