fbpx “Баян Базараа“ биш “Өрний тулам Базараа“ байсан юм биш үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 3 секунд

“Баян Базараа“ биш “Өрний тулам Базараа“ байсан юм биш үү?

“Баян Базараа” гэх хүний тухай мэдээлэл хэдэн жилийн өмнөөс хэвлэлийн хуудсаар гарах болсон. Тэрээр шинээр мисс болсон охид бүсгүйчүүдтэй нэр холбогддог байв. Түүнийг Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Алтайн хүдэр” ХХК-ийг байгуулж, Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлож баяжсан гэдэг.

Гэвч түүний компани элдвийн хууль бус үйлдэл гаргах болсон ба “Эко Алтан Заамар” гэх охин компанийнх нь ил уурхайд осол гарч, дөрвөн хүний амь эрсэдсэн хэрэг ч гарч байв.

Мөн түүнийг 3.3 сая ам.доллар буюу 10 тэрбумын үнэтэй хувийн нисдэг тэрэг, 400 гаруй ам.доллар буюу 1 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг автомашин хөлөглөдөг гэсэн мэдээлэл бий. Гэвч “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн "Баян" Р.Базарааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд цагдаагийн байгууллагаас баривчилсан юм. Тухайн үед түүнийг цагдаагийн байгууллагаас сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлсэн болон мөнгө угаасан, мөрийтэй тоглоомд бусдаар бооцоо тавиулж, түүнийг нь алдсан болон бусдыг зодож, хорьсон зэрэг хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлж байв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Р.Базараа гэх хүн Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Үүний 13.3 тэрбумыг барагдуулж, үлдсэн 65 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа" гэсэн нь бий.

Түүнчлэн “Баян Базараа”-г маш олон газарт өртэй гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. Тухайлбал тэрээр улс, банк, нийгмийн даатгалд нийтдээ 200-300 тэрбумын өртэй бөгөөд мөн нийгмийн даатгалд 25.4, Хөгжлийн банканд 78 тэрбумын өртэй гэнэ. Мөн түүний үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс 25.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаах шийдвэр гарсан байдаг. Бүхэлдээ түүнийг 300 орчим тэрбумын өртэй бөгөөд энэ бүх өрөө өнөөг хүртэл төлж барагдуулаагүй гэх мэдээлэл бий.

Ямартай ч эдгээр мэдээллүүдээс дүгнэж үзэхэд олноо “Баян Базараа” гэж нэрлэгдэх энэ эрхэм асар баян хүн гэхээсээ асар их өр ширтэй хүн болж таарч байна. Өдгөө түүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа.

Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 2 тэрбум төгрөгийн барьцаа төлөн суллагдаж, улмаар Сингапур улс руу оргон зайлсан гэх.Сонирхолтой нь иргэн Р.Базарааг Хятад хүн гэх мэдээллийг зарим хэвлэлүүд бичсэн байдаг. Тодруулбал түүний өвөө БНХАУ-ын харьяат Лү Виесон гэгч Монгол Улсын иргэн Д.Паламсүрэнтэй гэр бүл болж Базараагийн аав Раднаабазар мэндэлж байсан гэж бичиж байсан нь бий. Гэхдээ “Баян Базараа” Монгол хүн байна уу, Хятад хүн байна уу? гэдэг нь чухал биш. Гол нь өнөөдөр манай улсад мөнгө, бэл бэнчинтэй хэн нэгэн мөнгө төлөн торны цаанаас сэмхэн суллагдаж, гадаад руу оргон зайлдаг жишиг бий болсоор удаж байна. Ер нь “Баян Базараа” гэх энэ хүн анхнаасаа хэзээ ч хэмжээ хязгааргүй баян хүн байгаагүй, зүгээр л өрний тулам байсан юм биш үү?

С.Сарнай

Ухаа худгийн асуудлыг С.Баяр хэрхэн “гэрчлэв“: 50 хувийг 96 болгож ахиулсан нь харин ч ЗГ-ын амжилт

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​