fbpx Солонгос улсад 100 сая төгрөгөөр хийлгэх хагалгааг эх орондоо 40 саяар хийлгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 5 секунд

Солонгос улсад 100 сая төгрөгөөр хийлгэх хагалгааг эх орондоо 40 саяар хийлгэжээ

Б.БАЯРЖАВХЛАН

Б.Ариунбүүвэй

Б.Ариунбүүвэй 30 настай. Тэрээр төрөлхийн хоёр талын түнхний мултралтай. Гурван настайдаа оношлуулж, хэдэн хэдэн мэс засалд орж байсан амжилттай болоогүй бөгөөд түнхний хазайлт нь улам нэмэгдэж хөдөлгөөн нь хязгаарлагдаж, маш их өвдөх болжээ. Тиймээс гадаадад мэс засал хийлгэхээр болж энэ төрлийн чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг судалж эхэлжээ. Ийнхүү судалж байхдаа БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг монголд үйл ажиллагаа явуулж байгаа тухай олж мэдээд Монгол Хьюндай эмнэлэгт мэс засал хийлгээд байгаа юм байна. Энэ тухайгаа тэрээр “Миний хоёр түнх нэг нь архаг дутагдалтай, нөгөөх нь буруу ургалттай буюу тогооноосоо гарч аарцаг руугаа тулсан, үе хоорондын шингэнгүй болсон байсан. Булчин, шөрмөс агшилттай, хөдөлгөөний хувьд асар хязгаарлагдмал болж алхаж, гүйж чаддаггүй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хазайлт нь улам нэмэгдэж, сүүлдээ маш ихээр өвдөх болсон. Тиймээс хаана эмчилгээ хийлгэвэл хамгийн үр дүнтэй болох талаар судалж байхдаа Солонгос улс руу явах нь зүйтэй юм байна гэж шийдээд мөнгө бэлдсэн. Зөвхөн мэс заслын зардалд 100 орчим сая төгрөг зарцуулахаар байсан. Мэдээж үүн дээр очоод байрлах буудал, мэс заслын өмнөх болон дараах шинжилгээ, эмчилгээ, хоол хүнс, виз, тийз, хамт явах асран хамгаалагчийн зардал гээд нэмэлт төлбөрүүд гарахаар байсан. Эмчилгээ хийлгэх улсаа сонгочихсон болохоор аль эмнэлэгт мэс заслаа хийлгэх үү гэдгээ сонгохоор хайж байхдаа Солонгосын гэмтлийн эмнэлэг болох Хьюндай нэгдсэн эмнэлгийн салбар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа талаар олж мэдсэн. Ингээд Монгол Хьюндай эмнэлэг дээрээ ирж уулзаад, 14 хоногийн зайтай баруун, зүүн түнхний хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Өмнө нь автобусны шат руу ч гарч чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, хөл маань тийм хэмжээнд хөдөлгөөн хязгаарлагдмал байсан гэсэн үг. Одоо бол хөлөө дэлгээд суухад ч өвдөх өвдөлтгүй сайхан байна. Эмчилгээ дуусаж, эдгэх үед хэвийн хүн шиг болох итгэл найдвар төрж байна. Гадаадад 100 гаруй сая төгрөгөөр хийлгэх байсан хоёр ч хүнд мэс заслыг эх орондоо ээж, аавынхаа хажууд 40 орчим сая төгрөгөөр хийлгээд, эрүүл саруул болж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Түүний мэс заслыг Монгол Улсад хүүхэд болон насанд хүрэгсдийн үе мөчний гэмтэл согог, доод мөчдийн төрөлхийн согогийн мэс заслуудаараа хэдийн танигдсан БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлгийн захирал, гэмтэл согогийн эмч, доктор, профессор Ким Бү Соб эмч Монгол Хьюндай эмнэлгийн эмч нартайгаа хамтран хийсэн аж. Тэд түнхний мэс засалдаа дэлхийн тэргүүлэх зэргийн чанартай Италийн протез ашигладаг бол өвдөгний үе солих мэс засалдаа 25-30 жилийн насжилттай АНУ-ын хамгийн чанартай протез ашигладаг байна. Тус эмнэлгийн давуу тал нь олон жилийн туршлагатай Солонгос, Монгол эмч нар хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг ашиглан түнхний, өвдөгний үе солих болон бүх төрлийн гэмтэл, согогийн мэс засал, ясны идээт үрэвсэл, спортын гэмтлийн төрлийн мэс заслуудыг хийж байгаа юм. Түүний нэг нь Б.Ариунбүүвэйгийн мэс засал юм.

Шим Ү Жонг

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлж чадсан тус эмнэлгийн тухайд гэмтэл, дотор, мэдрэл, чих хамар хоолой, хүүхэд, нүд, гоо сайхан, ерөнхий мэс засал гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Аливаа эмнэлгийн чанартай эмчилгээ үйлчилгээний эх үүсвэр нь туршлагатай сайн эмч, стандартад нийцсэн тоног төхөөрөмж, чанартай эмчилгээ, үйлчилгээ байдаг. Тэгвэл Монгол Хьюндай эмнэлэг үйлчлүүлэгчдэдээ америк тоног төхөөрөмжөөр чанартай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэхээс гадна Солонгос улсдаа олон жил ажилласан чадварлаг мэргэшсэн долоон доктор, профессор эмчээр тогтмол үзлэг, оношилгоо, мэс засал хийлгэдэг гэдгээрээ онцлогтой. Биднийг очих үеэр Хьюндай нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, анагаах ухааны доктор Шим Ү Жонг эмч Монгол Хьюндай эмнэлэг дээр үзлэг, оношилгоо хийж байхтай таарсан юм. Тэрээр “Би Ерөнхий мэс заслын эмч болоод 25 жил ажиллаж байна. Хөх болон бамбай булчирхайн хавдар, хоол боловсруулах замын эрхтэн, хөлийн судасны бүдүүрэл, цөс, олгойн дурангийн мэс засал болон бусад хэвлийн дурангийн мэс заслуудыг хийдэг. Гэхдээ бамбайгаар нарийссан учир бамбайн болон хэвлийн дурангийн мэс заслыг түлхүү хийдэг. Би 2011 оноос хойш Монгол Улсад ирж үзлэг, оношилгоо, мэс засал хийж байна. Монгол Хьюндай эмнэлэгтээ сард нэг удаа хоёр хоногийн хугацаатай ирж ажилладаг. Энд эмчлэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь нэлээн хүндэрсэн буюу бамбайн хавдар нь томорсон хүмүүс мэс засал хийлгэж байна. Өөрөөр хэлбэл, нэлээн хүнд мэс заслууд хийж байгаа. Бамбайн өвчлөлийн үед эрт илрүүлэх нь маш чухал. Хүндрээд ирэхээр хүний бүх биед нөлөө үзүүлж улмаар ухаан санаанд ч нөлөөлж эхэлдэг. Тиймээс хэт огцом таргалсан, турсан болон зүрхний дутагдал орсон бол бамбайн үйл ажиллагаагаа заавал шалгуулж байх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа.

Сүүлийн үед тус эмнэлгээр ясны идээт үрэвсэлтэй, түнхний мултралтай хүүхдүүд болон мэс засалд орсон ч амжилтгүй болсон хүмүүс их үйлчлүүлэх болжээ. Тэдний нэг бол Б.Пагмасүрэн юм. Тэрээр “Би өмнө нь өөр эмнэлэгт үений мэс засал хийлгэсэн боловч амжилтгүй болсон. Тиймээс сайн гэсэн олон эмнэлгээр хоёр жил гаруй явсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Аргаа бараад байх үед Монгол Хьюндай эмнэлгийн талаар мэдээлэл авч, зорин ирсэн. Ирээд хуучин тавиулсан зүйлээ авхуулж, идээт үрэвсэл дарах эмчилгээ хийлгээд байна. Эмнэлгээ олж ирсэндээ баяртай байгаа. Мэс засал хийлгээд 12 хонож байна. Өмнө нь өвдөгний үе маань маш их өвддөг байсан бол одоо өвдөлтгүй сайхан болсон. Удахгүй өөрт тохирсон үе суулгуулна. Итгэл найдвар төрүүлсэн зүйл нь солонгос эмч нь өөрөө үзэж, мэс засал хийж байсан. Мөн зөвхөн надад тохирсон хамгийн сайн чанарын өвдөгний үений протезыг авч ирж суулгахаар болсон. Удахгүй сайхан болох байх” гэсэн юм.

Монгол Хьюндай эмнэлгийн хамт олон зөвхөн тухайн өвчтөнд зориулсан сайн чанарын протезыг захиалан авч ирдэг гэдгээрээ онцлогтой. Зарим тохиолдолд олон улсад ч ховор тохиолдох онцлог протезыг хайх хэрэг ч гардаг байна. Тухайлбал, саяхан тухайн эмнэлэгт мэс засал хийлгэсэн нас биед хүрсэн эмчлүүлэгчдээ хоёр настай хүүхдийнх шиг жижиг тойг эрж, хайж олоод мэс засал хийсэн байна. Энэ талаар Монгол Хьюндай эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Б.Батсайхан “Манай эмнэлэгт эмчлэгдэж байгаа тохиолдлуудаас нэлээд их хувийг эзэлдэг мэс заслын нэг нь төрөлхийн түнхний согог байдаг. Энэ төрлийн мэс засал хийлгэж байгаа хүмүүст стандарт түнхний үений протез тэр болгон таардаггүй. Тиймээс бид тусгай захиалгаар авчирдаг. Мэдээж стандарт протез биш учир олох гэж үйлдвэрүүдээс нь нэлээн хайж, эрэл сурал болж олдог. Төрөлхийн согог гэдэг бол ер нь их хүнд өвчин. Уг нь эрт буюу бага байхад нь оношлоод эмчилгээгээ тууштай хийж чадвал ихэнх тохиолдол нь мэс засал хийлгэхгүйгээр эдгэрэх боломжтой байдаг. Манай эмнэлгийн эрхэм зорилгод сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлнэ гэсэн байдаг. Бид энэ хүрээндээ ерөнхий мэс засал болон гэмтэл, согогийн мэс засалд шинэ технологийг нэвтрүүлж, Монгол Улсын мэс заслын хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байгаа” гэсэн юм.

Б.Батсайхан

Б.Пагмасүрэн

ФОТО СУРВАЛЖИЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 62 (7559)

Ховор элементийн төлөө хошуурах нь...
Ховор элементийн төлөө хошуурах нь...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​