fbpx Ховор элементийн төлөө хошуурах нь...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 17 секунд

Ховор элементийн төлөө хошуурах нь...

Б.НЯМСҮРЭН

Технологийн шинэ эрин зуунд тэргүүлэх байр сууриа алдахгүйн төлөөх өрсөлдөөн улс орнуудыг газрын ховор элементийн төлөөх уралдаан руу асар хурдтай аваачсан нь өнөө цагийн геополитикийн нөхцөл байдлаас шууд харагдах болов. Товчхондоо бол хэн хүчтэй нь бус хэн ховор элементийг ашиглах боломжтой байгаа нь илүүрхэж тэр хэрээр технологи, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт тэр байтугай улс үндэстний аюулгүй байдлаа бодитоор хамгаалах гээд дэлхийд ноёрхлоо тогтоох цаг иржээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд АНУ Орос Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг байгуулах гол тоглогч болж байгаагийнхаа хариуд Украинтай газрын ховор элементийн гэрээ байгуулах ашиг сонирхлоо илэрхийлээд байгаа. Хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа энэ хэлэлцээрийн үр дүнд АНУ гурван жил үргэлжилсэн дайныг зогсоосныхоо төлбөрт Украины байгалийн баялгийг ашиглах болзол тавьж байгааг бид мэднэ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Гринландыг авах тухай онцгойлон анхаарах болсны шалтгаан ч үнэндээ энэ арал улсад байгаа асар их баялаг нөөцтэй холбоотой. Тэгвэл АНУ-д ховор элементийн ашиг сонирхол яагаад ийм гүнзгий нэмэгдэх болов гэдэг асуулт яалт ч үгүй гарч ирнэ. Тэгвэл тус улсын Аспен институтийн гаргасан” АНУ-ын газрын ховор элементийн өнөөгийн бодлого, Конгрессээс хүлээх хүчин зүйлс” илтгэлд “Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаагийн хэрээр АНУ-д газрын ховор элементийн хүртээмжийг хариуцлагатай, тогтвортойгоор нэмэгдүүлэх стратегийн зорилго илүү тулгарах болов” хэмээн бичсэн байна.

Сүүлийн олон арваны турш технологийн хүчээр дэлхийд тэргүүлж эдийн засгаар ч, улс төрийн манлайллаар ч дэлхийн зохицуулагчийн байр сууриа хадгалж ирсэн АНУ-ын гол өрсөлдөгч БНХАУ технологийн салбарт цойлон гарч ирсэн нь маргаангүй. Ганцхан энгийн жишээ гэхэд Apple, Tesla-аар гайхашруулдаг байсан АНУ-ын өөдөөс БНХАУ-ын Huawei, BYD гээд техологиор дутахааргүй том өрсөлдөгчид болон өндийж чадав. Энэ бол зөвхөн технологийн салбар дахь жижигхээн өрсөлдөөний зах зух нь. Үүнээс цаашлахад өдөр тутамд шинэчлэгдэж байгаа үнэт цаасны арилжааны өөрчлөлт, хөрөнгийн биржийн мэдээлэл зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний эрэлт зэргээс харахад БНХАУ сүүлийн үед илт илүүрхэж эхэллээ.

Үүний нууцыг ховор элементийг эзэмшиж байгаагийн хүч гэж тодорхойлж буй. Дэлхий дээрх газрын ховор элементийн 40 хувь нь Хятад улсад тогтоогдсон. Дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг тэд дангаараа хангадаг. Мөн нийт үйлдвэрлэлийн 60 орчим хувийг мөн Хятад улс ашигладаг байна. Харин БНХАУ-ын хувьд Засгийн газар олон жижиг үйлдвэрүүдийг хааж, Газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого гаргасан. Урд хөрш экспортын татварын хөнгөлөлт үзүүлэх замаар шинээр бий болж байгаа ГХЭ-ийн үйлдвэрлэлээ дэмжих алхам хийсэн нь Хятадын уул уурхайн компаниудын зардлыг бууруулж, дэлхийн зах зээлд байр сууриа эзлэх боломж олгосон гэгддэг.

Тиймээс ч Худалдааны дайны гол өрсөлдөгч БНХАУ-тай технологиор ч тэр цаашлаад батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа бэхжүүлэхэд ч ховор металлын салбарыг өөрсдийн болгох нь юу юунаас хэрэгцээтэй томоохон алхам байх нь зайлшгүй болов.

2022 оны байдлаар АНУ-ын засгийн газар 50 ашигт малтмалыг АНУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой хэмээн онцгойлон тодорхойлсон байдаг. Тиймээс ч дэлхий дахин эрчим хүчний шинэ холимогт шилжсэнээр эрдэс баялаг ихтэй цэвэр эрчим хүчний технологи шаардлагатай болно. Ашигт малтмалын эрэлт урьд өмнө байгаагүй хурдацтай нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдол үүсгэж болзошгүй байгаа. Нөгөө талаар ховор элементийн голлох хүч БНХАУ-д зонхилж байгаа нь худалдааны дайн өрнөж байгаа өнөө цагт эдийн засаг, геополитикийн хувьд томоохон эрсдэл байх нь тодорхой. Тиймээс эдийн засгийн эрх мэдлээ бэхжүүлэх, Хятад улсад байгаа хүчийг саармагжуулах зорилгоор АНУ ховор газрын ашигт малтмалын нөөцийг баталгаажуулах сонирхлоо ч илэрхийлсээр байгаагийн гол шалтгаан ч энэ юм.

Газрын ховор элемент хэмээн ерөнхийлөн бичигдэж байгаа ч бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээнд өргөн ашиглагдаж байгаа ховор металуудын үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх нь зайлшгүй юм. Энэ хэрэглээ нь энгийн бидний мэддэг гар утас, компьютерийн литиум батерейгээр хязгаарлагдахгүй цаашид үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдлыг хангах үйлдвэрлэлд ч томоохон хэмжээний ач холбогдолтой байдаг. Тиймээс ч ховор элементийн олборлолт нь өөрөө дэлхийн эхний гуравд бичигддэг АНУ-ын эдийн засгийн өсөлт хөгжил, үндэсний аюулгүй байдлын чухал үндэс суурь юм гэдгийг дотоодын институт ч онцлон тэмдэглэж байна.

Тэгвэл манай улсын хувьд ч газрын ховор элементийг ашиглах тухай асуудлыг зөвхөн их гүрнүүдийн тоглодог тоглоом мэтээр ойлгох нь нөгөө талд өөрсдөд байгаа боломжийг үгүйсгэж байгаа нэг хэлбэр гэж үзэж болохоор. Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа 2050”-д газрын ховор элементийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай заасан байдаг. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялагийн нөөцийг арвижуулна” гэж мөн тусгасан. Олон сарын турш маргаан мэтгэлцээн дагуулж ирсэн Халзан Бүргэдэйн ордыг ашиглах тухай асуудлыг энэ өнцгөөс, улс орны ирээдүйн хувь заяанд ээлтэй нөхцөл байдлаас харвал их гүрнүүд хүртэл ашиглахын төлөө тэмцэж, бодлого боловсруулж байгаа энэ “тоглоомоор” бид ч бас өөрсдийн арга барилаар ашиглаж, оролцох нь яагаад болохгүй гэж. Халзан Бүргэдэйн хувьд дэлхийд томоохонд тооцогдох орд гэж мэргэжлийнхэн нь ч онцлон ярьдаг. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш судлаач доктор С.Жаргалан хэдэн жилийн өмнө танилцуулж байсан нэгэн илтгэлдээ “Халзан Бүргэдэй ордын бүртгэлтэй нөөц нь 1.4 сая тонн байгаа нь дэлхийн нөөцийн 1.1 хувь, хамгийн их эрэлттэй байгаа газрын ховор хүнд элементийн орд юм” гэж онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, Халзан Бүргэдэйн орд бол нөөцийн хэмжээгээр дэлхийн том ордын ангилалд орох бүрэн боломжтой орд юм.

Өнөө цагт хэн хүчтэй нь бус, хэн байгаагаа баялаг болгож үнэ цэнийг нь өсгөж чадсан нь хожиж байна. Дэлхий даяар газрын ховор элементийн эрэлт хурдан өсч байна. Энэ хэрээр үнийн хамгийн өндөр цэгтээ хүрээд байгаа. Байгалийн баялаг гэдэг хөрсөн доороо байсаар байвал ашиглагдахгүй, шороо хэвээрээ л байна. Харин ашиглах боломжийг нь бүрдүүлж, үнэ цэнийг нь өсгөсөн цагт жинхэнэ баялаг болж чаддаг. Тиймээс ч манай улсын хувьд хоёр их гүрний дунд оршдог эгзэгтэй газар зүйн тогтлоос эмээхгүйгээр, газрын баялгаа зүй зохистой хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулснаар цаашид үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах, эдийн засгийн хувьд нэг улсаас хараат бус байх, гол тоглогч биш гэхэд том тоглогч болох боломж бүрдэх гарц ч болохыг үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 62 (7559)

Допинг илэрсэн 13 БӨХИЙН НЭРСИЙГ зарлав
Допинг илэрсэн 13 БӨХИЙН НЭРСИЙГ зарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​