fbpx Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (1)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 22 секунд

Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (1)

-Уншигчдад танил бус нэр томъёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд “Кортизо́л” гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчууд “Кортизо́л” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинд үлэмж нэрвэгдчихсэн, тэр нь ямар шалтгаантай тухай дор өгүүлнэ!

-Хэрүүлч хараалч, хараал урсгагч нөхдөд: Наад стрессээ тайлтал, нийгмийн бухимдлаа марттал сайн харааж авцгаа! Хараал доромжлол гэдэг чинь Та нарын хувьд нэг төрлийн эм шүү дээ! Хөөрхий стрессийн гормон-кортизолоо гадагшлуулж байх хэрэгтэй шүү дээ Та нар!

Монголын хэрүүлч хараалчдыг Баабар их оновчтой гоёор оношилжээ:–Нийгмийн сүлжээ бол сэтгүүл зүй биш. Энэ бол хэн дуртай нь орж үгээ хэлж болдог универсал индэр. Сонсох дургүй хүнээ блоклон хасч болно. Сэтгэгдэл, маргаан, доромжлол, миалах, алиалах, шоолох, уурлах, баярлах, цэцэрхэх, тэнэгтэх, талархах, солиорох гээд хүний араншингийн бүх хэлбэр илэрдэг. Ихэнхийг нь ноцтой тусгаж авах хэрэггүй. Инфлюсэр гэдэг нь ямар нэг онцлогоороо сонирхол татагч болохоос сэтгүүл зүйтэй өрсөлдөгч биш, өөрснөө эндүүрээд байгаачлан сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн сэтгүүлчдийн дунд хорлон сүтгэгчид бас байдаг нь тусдаа асуудал гэжээ.

сонин mn

Хэрүүлч хараалч нөхөд тэрхэн үедээ таашаал авч, сэтгэл онгойж, уур уцаараа гадагшлуулаад нэг л сайхан мэдрэмж төрдөг бол цаагуураа эрүүл мэндээ ёстой нэг хорлож дуусч байгаа юм. Хөөрхий, яг тийм, тархи нервэн дэх хорслын гормон чинь чиний таван цул руу явж очдог. Хоол хүнсний хордлогоос биш уур уцаараасaa болж ходоод чинь шархалдаг, цусны даралт, толгой өвдөх, нүүр амаар чинь яр шавах, хатгинд бариулах, адаглаад хомхой долоох чинь Таны уур уцаар, хараал зүхэл, атаархал, мунхаглалын чинь шууд үр дүн болой. Үйлийн чинь үр! Ингэж эрүүл мэндээрээ хохирох гол шалтгаан нь биен дэх кортизол (гидрокортизон) хэмээх даавар юм. Та тийм даавартайгаа мэддэг үү, үгүй юү? “Cortisol” бол стрессийн гормон, эсвэл хорслын гормон гэе! Хүн болгонд бий. Хэт ялгаруулбал хор болж биед тархах тухай дээр дурдчихлаа.

Монголчууд өөрсдөө мэдэхгүй яваа болохоос эрүүл мэндийн байгууллагууд нь зөв ухуулж ойлгуулахгүй бол оройтно шүү. Шилжилтийн гэгдэх орнууд дотроо Монгол бол стресс-хорслын гормон–кортизолоор нэн өндөр үзүүлэлттэй оронд тооцогддог. Сошиал дахь хараал доромжлол бол нийгмийн зовлонгийн тусгал.

Тэр хараал зүхэл нь эргээд өөрт нь стрессийн асар их гормон–кортизол ялгаруулаад явж явж өөрийгөө хордуулах (!), бусдыг хордуулах (?) хэмжээнд оччихсон тухай л би үглээд байгаа хэрэг. Комент (comment) гэж нээлттэй сайхан талбарыг шинжвээс хэт атаархах, хорон санаа хэт өвөрлөх, хэт биеэ оторлох, мөнгө олохыг хэт шунах нь кортизолоо ямагт оргилуулж, тэр нь хэзээ ч биелэхгүй, түүнээсээ болж боож үхэх шахна, эргэж биедээ хор болж шингэнэ гээд зөвлөөд байна. ТВ-үүдээр харуулах элдэв болж бүтэхгүй нэвтрүүлэг, кортизол дүүрсэн улс төрийн элдэв мэдээлэл нь Монголд доозоо хэтрүүлсэн. Тэгтэл түүний эсрэг талд буюу эерэг сайн талын сайн гормон-эндорфин (Endorphin буюу баяслын гормон) нь монгол хүний биед нөгөөхдөө дарлуулаад юун сэргэх сэхэх! Яагаад ийм өндөр кортизол-той болчихсон юм бэ? Бас л өмнө бичдэгүүдээ давтая.

Нийгэм нь тэгшрээгүй, авилга, албан тушаалын гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйтэл, архидалт, монголчууд өөрсдийгөө тамлаж амьдардаг(!), улс төр нь популизмээр дүүрэн байгаа энэ улсад насанд хүрсэн хүн бүр толгой дараалан уур уцаартай, хэрүүлч, хорлогч, өсөрхүү, атаархуу, шазруун яваа нь хүн болгоны бие дэх кортизол нь оргилж буцалж явдгийг нь илтгэнэ.

Шазруун гэдэг нь хөгжлийн төлөө шазруун гэсэн үг биш шүү, хэрүүл хараал тэмцлийн төлөө шазруун гэж тодотгож буй хэрэг. Mонголчууд өөрсдийгөө тамлаж амьдардаг (!) гэдгийг би мөн ч олон удаа бичсэн дээ. XXI зууны хөгжлийн хурдны эрин үед аль XIX, магадгүй XVIII, эсвэл ХХ зууны феодализмаараа амьдарч буй (хэдийгээр хувийн машин хөлөглөж, гар утас барьдаг ч!) иргэд дэндүү олон байна. Хийж бүтээдгээсээ хэрэглэж үрэн таран болгодог иргэд нь хэт олон байна гэж бичсэн дээ. Дахиад л давтая. Ажваас монголчуудын үлэмж олон нь хагас эрэмдэг амьдралтай, ерөөсөө хайр найргүй амьдардаг. Баяр цэнгэл, гуниг гутрал, хэрүүл тэмцэл, үр хүүхдээ өсгөж байгаа, хүмүүжил боловсрол нь тэр чигтээ, зүгээр аж төрж байгаа нь ч хүртэл хайр найргүй. Дан хэтрүүлэг. Өөрт нь ба гэр бүлд нь, үрсэд нь эрсдэлтэй, халгаатай.

сонин mn

Маш олон монгол хүний өмнө нэг л асуулт байх шиг. Амьдрал яагаад ийм нарийн түвэгтэй, гачлантай болчихсон юм бэ? Хүн болгон нэгэн адил хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй, эерэг сайхан сэтгэлтэй байхгүй, бие биедээ тусалдаггүй, яачихсан хорвоо вэ? Үнэний тухай тунхагласан ухаант мэргэд хүн төрөлхтөнд олноороо заяагдсан байтал яагаад тэдний уриа дуудлага энэ цагийн монголчуудад ирж наалдсангүй вэ?

Тэдний уриа цууриа сураг алга, харин үзэн ядах, хорсох, нэг үгээр бол үргэлжийн тэмцэл ноёрхсон эрэмдэг дутуу амьдралаар бид амьдарсан хэвээрээ байгаа нь юуных вэ гэхчлэн олон асуулт Монголын нийгмээр хэрэн тэнэн яваа. Гэхдээ энэ асуултаа өөртөө тавьж, өөрийгөө буруутгаж, өөрийгөө засч сайжруулах гэсэн монгол хүн цөөн.

Буруутныг 30 гаруй жил Саарал ордноос хайлаа, өмнөд хөршөөсөө хайлаа, улс төрчдөөрөө (+хэдэн олигархи) туг тахих, адаглаад тэдний өмч хөрөнгө мөнгийг дээрэмдэн авах сэтгэхүйд бат шигдсэн. Тавин нас хүрээгүй боловч ядарсан буурал эмгэн шиг, эсвэл зөнөсөн ууртай өвгөн шиг болчихсон хүмүүс олон байдаг даа. Амьдралдаа (идэж уух, хоногийн хэрэглээний мөнгө энэ тэр...) түүртээд бие сэтгэлээрээ хөгшрөхийн хамт оюун ухаан муудаж, одоо баяр хөөртэй (Цагаан сар, Улсын наадмыг эс тооцвол) буюу ариун эрмэлзэл гэж үгүй шахам болсон иргэдийг би яриад байна. Сайн сайхан яваа бүх хүнийг үзэн яддаггүй юм аа гэхэд зэмлэлийн нүдээр харна. Хүн юм хойно унаж босно, уруудаж өгсөнө, өвдөнө бас зовно. Гэхдээ ноён нуруу хугарч нохойн замаар орохгүй байх хэрэгтэй. Гэтэл нохойн замаар орсон нь олон байна, манай нийгэмд. Буруутан нь улс төр, зах зээл, зэрлэг капитализм гэх боловч буруугийн 90% хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.

Гэхдээ Төрд буруу нь 10% гэдгийг сөргүүлсэн бас нэг эшлэл байнаа. “Буян”-гийн Жаргалсайхан нэг удаа ингэж хэлжээ:–Гадаад улс оронд Үндсэн хуулиндаа “ Улсын иргэн бүр хүн ёсоор амьдарч, аз жаргалд тэмүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Манай хуулинд хүн ёсоор амьдрах, аз жаргалтай амьдрах гэсэн үг байдаггүй шүү дээ.

Хүний ёсоор амьдрах эрхийг нь боож хаачихсан, эрүүл орчинд амьдрах эрхгүй–агаарын бохирдолд, эрүүл амьдрах эрхгүй–улсын эмнэлэгүүд хүрэлцээгүй, хөдөлмөрлөх эрхгүй–ажлын байр байхгүй, төрөөс хувийн хэвшлийг дарамталдаг учир бизнесээ томсгож ажлын байр нэмэгдүүлэх боломжгүй, төрийн албанд нь бөөн арын хаалганы нам дагасан чадваргүй юмнууд эзлээд суучихсан гэжээ. Нэг нутгийн хөвгүүн Жагаагийн (1-р 40 мянгатын) хэлснийг би 100% зөв гэхгүй, гэхдээ “Cortisol”- стрессийн гормон ялгардаг шалтгааныг хэлсэн байна, зөв л хэлж, энэ цаг үед, яг одоо бизнес хийж байгаа хүний зовлон мөн байх л даа. Миний сөргүүлэх үгс. Ажлын байр байхгүй биш, ажлын байр ёстой үй түмээрээ байна. Ярайж байна. Өдөр тутмын сонинуудад ажлын байрны зар хэзээ ч тасрахгүй. Мөнгө амлаад очиж ажилладаг хүн олддоггүй. Очсон ганц нэг нь ажлын байранд тэнцэх нь бүү хэл, өөрийгөө арай ядан чирч яваа юм уу гэмээр...

/үргэлжлэл бий/

сонин mn

Д.Баярхүү:

Солонгос улсад 100 сая төгрөгөөр хийлгэх хагалгааг эх орондоо 40 саяар хийлгэжээ
Солонгос улсад 100 сая төгрөгөөр хийлгэх хагалгааг эх орондоо 40 саяар хийлгэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​