fbpx Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдөлнө” гэлээ, бүгд ингэвэл төрийн шийдвэр хэрэгждэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 51 секунд

Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдөлнө” гэлээ, бүгд ингэвэл төрийн шийдвэр хэрэгждэг болно

Б.ГАРЬД

Монголын төрийн дээд түвшинд бодлого болж гарсан шийдвэрүүд дундаа, доороо очоод замхардаг. Түүнд монголчууд дасчихсан. Харааж муулаад л аргыг нь олох гээд үзчихдэг. Үүнээс болоод наад зах нь авлигын асуудал үүсдэг. Харин Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гадныханд эргэлзээ үүсдэг. Ингээд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтууд гацдаг. Тэгсээр, том төслүүд гацна.

Ялангуяа уул уурхайтай холбоотой төрийн элдэв шийдвэрүүд орон нутагт хэрэгжихгүй гацах нь хэтэрхий их байгаа юм. Гэтэл Монгол Улсын цорын ганц орлого энэ салбараас орж ирдэг. Энэ нь явсаар Монголын хөгжлийн хамгийн бат бөх чөдөр болчихсон.

Ер нь бол, уул уурхайн төслүүд гацахад аймаг, орон нутгийн удирдлагуудын “эс үйлдэхүй” ихээхэн нэмэр тус болдог. Уг нь төслийг хэрэгжүүлэгч гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийн хүрээнд бүхий л тусгай зөвшөөрлөө авч, баримт сэлтээ бүрдүүлээд очдог. Хамгийн гол нь асар их хөрөнгө зарчихсан байдаг. Гэтэл аймаг, орон нутгийн дарга нар нутгийнхнаас нь нэг л хэл ам гарвал амаа хамхиад, гараа хумхиад суучихдаг. Ингээд тэр төсөл хугацаагүйгээр гацаанд ордог.

Үүний нэг жишээ нь Ховдод өнгөрсөн намар “гацсан” газрын ховор элементийн төсөл байна. Үнэнийг хэлэхэд, тэнд том төслүүдийг гацааж ирсэн технологи ил цагаан хэрэгжсэн. Тэгж өнгөрсөн намар гацаасан. Гэхдээ Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа саяхан “Өдрийн сонин”-д “…Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон “Халзан бүрэгтэй” орд явах ёстой” гэж ярьжээ. Ингэхдээ “…“Ард түмнийхээ эрүүл мэндийг хохироочихъё”, “…Мал сүргээ өвчлүүлчихье”, “…Хүрээлэн байгаа орчныг хордуулчихъя” гэдэг сэтгэлгээтэй Засаг дарга битгий хэл, нэг ширхэг монгол хүн ч байхгүй болов уу. Аймгийн Засаг даргын хувьд ард иргэдээ үнэн зөв мэдээлэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг хүлээн авч нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх ёстой байх аа. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр попорсон нөхдүүдийн үгээр үг хийгээд яваад байж болохгүй. “…“Халзан бүрэгтэй”-гээс цэвэр уран олборлох гэж байна”, “…Уран гаргаад бүгдийг нь хордуулах гэж байна” гэдэг цуурхал бол монголчуудын эсрэг явуулж байгаа, зөвийг буруу болгож, энэ ядарсан амьдралаас шим шүүсийг нь хүртдэг хоосон сэтгэлтнүүдийн хортой үйлдэл шүү. Нөгөө талдаа, хуулиараа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилд саад учруулах, зогсоох эрх сумын Засаг дарга ИТХ-ын даргад болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт байхгүй шүү. Тиймээс цаашид хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох боломж байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. “Халзан бүрэгтэй” асуудал зарчмаараа явагдаж байгаа. Ийм орд газруудаа том төслүүдээ хөдөлгөж байж сум орон нутаг улс орон хөгждөг. Бид бүхэн хуулийн дор амьдардаг. Энэ утгаараа, Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон энэхүү “Халзан бүрэгтэй” орд явах ёстой шүү гэдгийг аймгийн Засаг даргын хувьд ард түмэндээ хариуцлагатай хэлж байна” гэжээ.

Ховдын М.Амарсанаа даргынх шиг ийм үг ойрд аймгийн Засаг дарга нарын амнаас гараагүй л болов уу. Нээрэн л, бид хуулийн дор амьдардаг. Тэр утгаараа, Монгол Улсын Засгийн газрын бодлогод нэгэнт орчихсон ямар ч төсөл явах л ёстой юм. Тиймээс аймгийн дарга удирдлагууд Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдлөх ёстой” гэсэн шиг шулуухан, шийдэмгүй байр суурьтай байвал төрийн шийдвэр хэрэгждэг болно, том төслүүд гацахаа болино. Үүний үр дүнг нь бүгдээрээ л хүртэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 62 (7559)

Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (1)
Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (1)
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​