Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 48 секунд

Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна. Улс төрийн хаврын синдром Төрийн ордонд илэрлээ. Үүний цаана улстөрчид өөрсдөө биш баялгийн лиценз эзэмшигчид байна. Товчхондоо, энэ хаврын улс төрийг ордын эзэд хийж байна. Үнэндээ, үүний суурь нь өнгөрсөн оны сүүлчээс тавигдсан юм. УИХ, Орон нутгийн сонгуулийн сонгуулиуд дуусаж, төр нэг юм эмхэрч ядаж байтал 2025 оны төсвөөс эхлээд гэнэтхэн болохоо байсан.

Хэдэн гишүүн гарч ирээд “...Төсөв болохоо болилоо” гэсэн. Цагтаа “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д байсан эрхэм гишүүн энэ шүгэлийг голлож үлээсэн. УИХ төсвийг батлахдаа давхар тогтоол гаргаж буруудаад, Ерөнхийлөгч хориг тавьж байж тэр алдаа засагдсан.

Хоригийн дагуу төсвийг янзлаад дахин баталсан. Ингэж ингэж 2025 оны төсвийг батлангуут Улаанбаатарын утааны асуудал залгасан. Харамсалтай нь, “...Утаагаа хэрхэх вэ” гэдэг шийдэл бус улс төрийн оочер дараалал яригдаад унасан. Улмаар Ерөнхийлөгч өрөөндөө УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж чиглэл өгсөн. Тэр дагуу Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, “Тавантолгой түлш” ХХК-д цогц шалгалт хийх ажлын хэсгийг томилсон. УИХ бас утааны сонсгол хийсэн. Улмаар Улаанбаатарын утааны асуудлаар улс төрийн шийдвэрүүд гарч эхэлсэн. Гэхдээ энэ нь удалгүй “…Утааг арилгах биш Тавантолгойн ордын төлөөх “тэмцэл” Төрийн ордонд ороод бужигнуулсан явдал” болж таарав. Ер нь бол, энэ бүхэн УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудал орохтой давхцаж, алсуураа дахиад гацаачих зорилготой нь тодорхой болсон юм.

Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын гэрээг хийж, УИХ хаврын чуулганы эхээр уг гэрээг соёрхон баталсан. Ингээд араас нь хэд хэдэн стратегийн орд, тэдгээрээс салгаж алдсан хэсгүүдийг Баялгийн санд нэгтгэх ажил залгасан. Анхаарлын төвд Тавантолгойн Ухаахудаг байгаа юм.

Энэ ордын тодорхой хувийг нийтийн эзэмшилд буюу Баялгийн санд авах эсэх талаар яригдсан. Гэсэн атлаа энэ санал өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын гарт очоогүй л байна. 40 хонолоо. Засгийн газар өгөхгүй хүлээзнээд байна уу, УИХ авахгүй зугтаад байгаа юу. Ийм асуултад хариулт өгөх хүн олдохгүй л байна. Харин ингэхтэй зэрэгцээд улс төр улам бужигнаад, улстөрчид сонин сонин байр суурь илэрхийлэх нь ихсэв. “…Хувийн өмчид халдаж, үндэсний компаниудыг дээрэмдэх гэлээ”, “…Уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдын ирээдүйд хөрөнгө оруулалтынх нь үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж төр, олон нийтийн өмчид авах айдас, болгоомжлолыг үүсгэлээ”, “…2006 оноос уул уурхайн салбарт бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн нийт уул уурхайн төслөөс Хуримтлалын санд тогтмол, ойлгомжтой, тодорхой хэмжээтэй хураамжийг авч хойч үедээ хуримтлал бий болгох хуулийн төслийг санаачилж өргөн барих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогын хоёр хувийг жил бүр Хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй” гэсэн саналууд эрхэм гишүүдээс гарч байна. Ерөнхийдөө, баялгийн эздийн “бууны ам” Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарыг онилсон байна. Засаг дотор гал тавих оролдлого ч хэд хэдэн удаа гарав.

Зарим сайдыг нь баахан нүдчихээд “…Хар даа, сайд нараа балбаад байна”, “…Нэр бүхий сайд нар огцорно” гэх жишээтэй. Ингэчихээд “…УИХ гарт, харин Засгийн газар дургүй хүргэж байна. “…УИХ асуудалгүй, тийм байхад засаг яав л гэж” гээд сууж байгааг нь сайд нар мэдчихсэн “…Энэ компани үнэхээр даам гарчээ” гэцгээж буй аж.

Үнэхээр ч “…Нэр бүхий таван гишүүн тэднээс чиглэл авч улс төрийг нь хийж өгч байгаа” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт яригдсан. Гэхдээ энэ хаврын улс төрийн синдромын үүдэл шалтгаан хоёр янзаар харагдаж байна. Нэг талаасаа, Ж.Оджаргал, Х.Баттулга хэмээх хоёр “эзэн” үзэлцээд байх шиг байна. Баялгийн санд байх ёстой ордуудтай холбоотой асуудлаараа лав энэ хоёр эрхэм “…Хоёр хар хэрээ” байгаа юм. Ухаахудагийн ордыг арай л дэндүү дээрэмдээд гэх үү, луйвардаад аваад үлдчихсэн. Өнөөдөр “…Дэлхий дээр байхгүй Монголд л байдаг стратегийн орд гэдэг ойлголтоо халъя” гэж яриулаад байна. Гэтэл Зарим ордыг стратегийн ордод авах тухай УИХ-ын тогтоол 2007 онд гарч Ухаахудагийг түүний дараа “хувьчилж” авсан байдаг шүү дээ. Тиймээс одоо “…Хэдэн хувийг нь Баялгийн санд өгөх вэ” гэдгээ бодох нь зүйтэй болов уу. Тэгэхгүйгээр, өнгөрсөн хэдэн сарын туршид зөндөө д акц хийлээ. Мөнгө бол байх шиг байна. Харин өмнөөс нь дуугардаг улстөрчдийн дуу хоолой нь суларч, өнцөг юм нь мөлийж байна шүү. Түүнчлэн Төгрөг нуурын орд ч бас үнэн. Мөн л 2007 оны Зарим ордыг стратегийн ордод авах тухай УИХ-ын тогтоолын хоёрдугаар хавсралтаар тогтоогдсон орд байгаа юм. Х.Баттулгатай холбогдоод байгаа энэ “…Стратегийн орд зарсан” гэхтэй зэрэгцээд бас нэг асуудал босож магадгүй юм байна. “…Уг ордыг зарахдаа бүрдүүлсэн материал нь бодит байдалтай нийцэхгүй буюу хуурамч байж болзошгүй” гэх асуудлыг худалдаж авсан тал нь тавьж буй бололтой. Ингэвэл бүр заваараад явж өгнө. Ер нь Х.Баттулга УИХ-ын гишүүн болоод чуулган тасалсаар байгаад шийтгэл амсахаар болсон.

Одоо Баялгийн сан яригдахаар базаахгүй баахан асуудалтай холбогдоод гарч ирж байна. Ерөнхийлөгч байсан хүн гэдгээ жаахан ухаарах хэрэгтэй байгаа юм. Маш товчоор, бидний баялагт “эзэн” энэ боссууд л хаврын улс төрийг удирдаад байх шиг байна.

Өрнөөд байгаа үйл явдлуудаас тодорхой л харагдаад байх юм. Мэдээж, тэд өөрсдөө гарч ирж үг унагахгүй л дээ. “…Нохойтой хүн өөрөө хуцдаггүй” гэдэг л дээ. Гэхдээ нөгөө талаасаа, наанаа баялгийн эзэд зодолдоод байгаа юм шиг атлаа цаахнуур нь улс төрийн хонжоо харсан “гүйдэл” бас анзаарагдаад байна. Ойрхоны улс төрийн үйл явдал гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль л бий. Гэхдээ баялгийн эзэдтэй нийлж улс төр хийгээд тэр сонгуульд хожих шаардлага хэнд байх вэ. Одоохондоо тэр тухай таамаг ч, магадлал ч алга. Хамгийн гол нь, монголчууд Ухаахудагийн ордын хувийг Баялгийн санд авах вэ. Ер нь тэд өгч, төр авч чадах уу. Үүнээс гадна, хэн, яах гэж Ордны хуйвалдаан явуулаад байна вэ. Яах гэж?!

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ГАРААШ БУУЛГАЖ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ГАРААШ БУУЛГАЖ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​