fbpx П.Анужин хоёр дахь нөхрөөсөө салсанаа хүлээн зөвшөөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
13 минут 58 секунд

П.Анужин хоёр дахь нөхрөөсөө салсанаа хүлээн зөвшөөрчээ

Э.Нандинзүрхийн амьдралыг бусниулагч Ж.Уянга гэж хэн бэ? гэсэн гарчигтай, УИХ-ын гишүүн асан П.Анужин хоёр дахь Э.Нандинзүрхээсээ салсан, үүний буруутан нь Э.Нандинзүрхийн нууц амраг Ж.Уянга гэх агуулгатай мэдээлэл нэр бүхий хэвлэлүүд дээр гарсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх П.Анужин үүнийг хүлээн зөвшөөрч, өөрийн цахим хуудастаа: "Хэт хаалттай байхуйд худал байндаа тусаж, хорвоог хэд ороож, үнэн харин надтай л үлдчихдэг юм байна.

Маргааш отгон хүүгийн минь мэндэлсэн өдөр тохиох тул ээж нь хүүдээ та нарын зайлшгүй мэдэж байх ёстой үнэнийг дэлгэж байна. Хүү минь чи ээждээ хорвоогийн нүцгэн үнэнийг таниулж, үнэн гэдгийг ярж харуулсан гавъяатай нандин хүү юм шүү! Үүний чинь төлөө ээж нь цэх явна! Чамайг хөлд ортол, хөл дээрээ бат зостол чинь Зүтгэнэ!

Нэр төр гэдэг алдахаас хамгийн их айх ёстой ёстой зүйл. Тэр тусмаа эх хүний үнэн үрдээ шууд тусаж байдаг учир. Нэр хугарахаар яс хугар гэж монголчууд бид илүү дутуугүй томъёолдог.

Энэ тухай 9 жилийн дараа дуугарч байна. Тогтож бодож уншина биз ээ. Ахин энэ талаар гүтгэж, санаатай эвлүүлгийг нийтэд түгээвэл цагдаа шүүхээр нотлогдсон юм түүгээрээ явах болно гэдгийг хэлж сануулъя! Бах тавыг чинь хүслээр нь хангалаа, юм хэмжээтэй, үйл мөртэй!

2016 оны яг сонгуулийн өмнө садар самуун гэх нэгэн бичлэг цацагдаж, би завхай, найруулагч Баатар ор дэрээ бичдэг увайгүй нэгэн болж үлдсэн юм. Энэ талаар тухайн үед би дуугараагүй учир нь амаржих тун дөхсөн байсан тул ийм зүйл хөөцөлдөхөөс жийрхэж жигшсэн хэрэг. Үнэн нь нэгэнт тогтоогдсон хойно хэлэхэд оройтохгүй гэж бодсон.

Цаг хугацаа улирч, амьдрал ажлынхаа араас борви богсхийхгүй зүтгэсэн он жилүүд байлаа миний хувьд. Найруулагч Баатарыг уран бүтээлч, найруулагчынх нь хувьд би их сайн гадарлана. Бидний хамтдаа бүтээж туурвисан он цаг бол цэвэр уран бүтээлийн, “цагаан” он цаг байсан юм. Ирмүүн хэдэн “хүүхдийн” төсөлд улс төр шургалсан тэр цагийг мэдэрч би албан ёсоор төслөөсөө гарсан. Би Монголын эв эеийг сэтгэж “Монгол Тулгатны 100 эрхэмийн” нэгэн эс нь болж, хөрөнгө мөнгө, цаг хугацагаа зарсаан.

Өнгөрөгч хугацаанд Баатар болон намайг улс төрийн өнцгөөр буруутган гутаах гол хэрэгсэл нь мөнөөх бичлэг болж, 9 жилийн турш ашиглагдсаар ирлээ. Эмэгтэйгээ янхан, эрэгтэйгээ хужаа болгож гутаан дэвсэлдэг байдалдаа бид дөжирсөн. Харин уулзсан учирсанаа бичдэг гэдэг гүтгэлэг бол эр хүний хувьд дааж явмаар эд биш байх. Дашрамд дурьдахад Баатартай гэгдэх тэр үе, Ундралтай уулзсан мөн тэр цаг үед Ундрал өөрийн гэр бүлтэй, Баатар найз бүсгүйтэй, би Нандинзүрхийн хүүг тээж явсан юм. Олон жилийн гүтгэлэг, өвдөлт, төөрөгдлөө тайлах гэж давхар биетэй би Ундралтай уулзсан нь хүний нөхрийг авах гэсэн гарчигтай мөн л сэвэгдсэн нь улс төрийн зорилготой байсан. Уг бичлэг ч нэмэлт хачир, монтажтай цацагдсан. Ундрал ч Баатар ч би ч хувь хувийн мөрийг хөөж, нийлж наргиад байхгүй ч мэнд устай, бие биедээ хүндэтгэлтэй явдаг. Ундрал бид хоорондоо дайсан болж яваагүй юм. Түс тас үгтэй, амьдралын төлөө үнэнтэй бүсгүй. Ундралыг сайн ханьтай, үйлс бүтээл нь дэлгэр яваад баярлаж явдаг.

2016 онд би ялагдсан намаас нэр дэвшиж байв. Танил талгүй над мэтэд хууль хүч яаж ч үйлчилж болох байсан ч миний гомдлын дагуу шалган шинжилж, үнэлэлт дүгнэлтийг үнэн шударгаар гаргаж Эвлүүлэг болохыг тогтоосон цагдаагийн бие бүрэлдэхүүнд би иргэн хүний хувиар талархдаг юм. Яг нэгэн цаг үед, 60 тэр бумын хэрэг гарч мөн л хууль шүүхээр явахад Эвлүүлэг биш гэдгийг тогтоон ялгаж байлаа. Яадгаа алдсан цагдаа сэргийлэх биш, төр цааз хуультай гэдгийг тэр үед өөрийн биеэр мэдэрсэн. Ам нээвэл гэдэг шиг олон жил хадгалсан нэгэн баримтыг ил гаргаж, нижгээд зүйлийн үнэнийг бичиж байна.

2011 оны үеэс хоёр охинтой бүтэн амьдралд минь сэтгүүл сонины гүтгэлэг завсаргүй шургалж, манайхыг мөнгө ологч “ хэвлэлийн бодон” гээч болгосныг хожим сэтгүүлч найзаасаа дуулж байсан. Нөхөр бид хоёр ч омголон өөр өөрийг өмөөрч, түс тас үзсээр хоёр талд гарсан. Уг нь 10 жилийн нэг ангийн хоёр юм шүү дээ. Авгайг нь өдрийн нэг эртэй холбож улс орон даяар цуурч байхад яаж найз нөхдийнхөө нүүрийг харахав дээ гэж ч би дотроо өмөрсөн, өрөвдсөн. Сайхан хүмүүсийн түүх бичих гэсэн энэ жаахан мөрөөдөл минь ийм том золиотой байж гэж залгисан. Шүүхээр албан ёсоор салахдаа өөрөөсөө унагасан хоёр үрээ л өөртөө авъя, бусдыг эцэг хүний сэтгэл мэдэх биз ээ, өөр авах юмгүй ээ гээд уйлаад гарч байлаа. Шүүхийн тэмдэглэлд энэ хэвээр үлдсэн байналээ. Хангалуун тэнхлүүн өссөн хоёр үрийнхээ нүдэнд хор суулгахгүй гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсээн. Цаг наргүй ажилласан. Анхны ханийн минь ажил үйлс ч олигтой явахгүй болж, бидэнд туслах манатай болсон. Гэхдээ Эцэг хүний үрээ гэсэн сэтгэл нь үргэлж 2 охиноо ээж, 2 охин хамт өсөөгүй ч хамтаас өөрцгүй элэг бүтэн амьдарч байна. Гүн талархдаг шүү. Амьдралыг ганцаар үүрэх амаргүй үед их сургуулийн маань нэгэн курсын залуу гарч ирсэн. Харж бодож явдаг байсан юм гэсэн. Ар амьдрал нь бүтэхээ байж тарсан, архи тамхинаас биеэ татаж дийлэхээ байсан залуу энэ үед минь татаад авбал бүтэн амьдрал бүтээе ээ гэсэн. Итгэсэн. Итгэхээсээ өмнө өмнөх амьдралаа нийлүүлэх гээд хичээх хэрэгтэй, хамгийн үнэ цэнэтэй юм тэр байдаг юм шүү гэж хэлээд саналыг нь хүлээж аваагүй буцааж байсан. Жил илүү эргэж харьцаагүй. Нөхөр маань амьдарсан он жилийнхээ турш надад өөрөөсөө илүү итгэдэгээ, мөн ямар их хайртайгаа үргэлж хэлдэг байсан. Тийм ч сэтгэл зүрхнийхээ угаас 2 сайхан хүү мэндэлсэн.

Буян Жагаагийн гүтгэсэн шиг 4 нөхрийн 4 хүүхэд надад байхгүй ээ. Хүнтэй шинээр танилцдаггүй, хуучинсаг, хаалттай надтай арван жил, их сургуулийн минь 2 залуу ханилан сууж би 4 хүүхдийн ээж болсоон. Хүний амьдрал хүслээр болох биш дээ. Үсээ годойтол сүлжиж, тас онц сурч, анги сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга хийж явсан би таг комун, анхны эр хүнтэйгээ сууна гэж бусад охидын л адил мөрөөдөж хичээж явсаан. Амьдрал тэгүүлсэнгүй.

Аминдаа л сайн ээж, сайн хань байх гэж зүтгэсэн. Оймс гутлыг нь зүлгэж, онгорхой цоорхойг нь оёж, бөөлжсийг нь цэвэрлэж, бие сэтгэлийг нь эдгээж, архи тамхинаас нь салгаж, аав ээжтэй нь эвлүүлж, дутууг нь нөхөж, урд хойдохыг нь энэрч явсан ч муу нэрийг бүгдийг нь би үүрч ирсээн. Бага хүү амаргүй өвдөж, би төрийн ажилдаа чигч зүтгэж, ганц хар дээлтэй хууль ёс гэж, ганган хөнгөнгүй хөөнги болж, дотогшоо дуугүй болоход эр хүн залхсан байх, ядарсан ч байх. Уг нь улс төрийн халуун тогоонд орох шийдвэрийг бид хамт гаргасан юм. Бидний амьдрал нийлэхэд ганц авгайгаасаа салсан гэж дуулж байснаас ахиад ард нь авгайтай нь илүү шахуу жил амрагласан хүн байна чинээ би бодоогүй. Надаас тас нууусан байсан. Мэдээд лавлатал амьдралын минь хараал болж надтай учирч, тархи бодлоо ч захирч чадахгүй болтлоо ховсдуулж, хэлсэн бүгдийг нь хийж зөвшөөрдөг нэг хүн байсаан, гэхдээ салаад бүр мөсөн гадаад явсан гэж дуугарч байсан.

Харин салахынхаа өмнө нэг хүүхэд дурсгалдаа чамаас авъя гэж байсан гэхэд нь, Хүүхэд гэдэг дурсгалын дурсан санах ямар нэгэн эд үү гэж айхтар шүүмжилж байж билээ… Тархи юмаа ховсдуулдаг тэр л хүн нь бидний амьдралд ч байсаар байсныг би огт мэдээгүй. Зүүдлээгүй. Дуулаад ч итгээгүй. Сүүлд төрийн айлчлалаар Токиод явж байхдаа халз таараад үг дуугарч чадахгүй, нулимс дүүрээд уйлчих гээд үр хүүхэд гэр бүл чинь хүлээж байгаа шүү гэж хэлчихээд, тэр эмэгтэйд нь хөгшин бүдүүнээрээ дуудуулж, хөөгдөөд боссон. Тал биед минь чи төрийн хүн шүү цэх бай, чанга бай гэх хатуу бодол, нөгөө талд минь өмрөөд уначихмаар ядруухан бүсгүй хүний сөхрөөд унамаар хүнд бодол зэрэгцэж, би хатуу цэх байхаа сонгож тэссэн. Онгоцонд ороод яг ардханд нь суудал таарч, энэ хоёр яг ямар холбоотой юм бол гэж таг ширтсээр, гаранд нь хүрэх болов уу гэж зүрх зогсох гэсээр арай л үхэхгүй бууж ирсэнээ одоо санахад зүрх хатгана. Би дотно найз нөхөддөө ч энэ тухай ам нээгээгүй, гэр бүл нь сайн уу гэхээр сайн байгаа гээд л өдийг хүрсэн. Гадуур бичээд эхэлж, үнэнийг яалтай! Үүнээс илүүг энэ удаа бичихгүй үлдээе! Удахгүй гарах номонд минь таасан таавар бүхний чинь хариу бий.

Надад алдаа бий. Алдаагаа цөөлж, хүний мөртэй явахсан гэж хичээдэг. Аальгүйтэж үзээгүй би аальгүй болж, завхайг үзэн яддаг би завхай болчихсон яваа. Хашгирмаар үе байдаг ч би хашгираагүй. Өнөөдөр би ямар ч үзэн ядалтгүй, хашгираангүй энэ бүгдийг бичиж байна. Энэ бичвэрт гарсан хүн бүр амьд бий! Амьд тусмаа би бичиж байна. Би хэн нэгэнд ярилцлага өгч өөрийгөө магтуулсангүй, хөргө бичүүлж гоё харагдах ч гэсэнгүй. Зүгээр л туулж яваа үнэн минь энэ. Тайлбар багатай, үйлс ихтэй, үнэн мөртэй амьдрахыг туйлаас хичээдэг. Үр хүүхдийнхээ өмнө үнэн түүх бүтээхийг эрмэлзэж яваа жирийн нэгэн ээж. Еврей ээжүүд охиддоо, чи хэдий чинээ ширээний ард бага цаг өнгөрөөнө, төдий чинээ их цагийг орон дээр өнгөрөөх болно гэж хатуу захидаг гэнэлээ. Гэрийн орноос эрсийн ор руу, эрсийн орноос үрсийн тавилан руу шургалах эмэгтэй бүү олон байг! Би үнэн бат монгол ээжээс төрсөн, ээж аав минь намайг номын чанга мөр хөөлгөж, айлын зөв гэргий болгож өсгөсөөн. Төрөх гэж л хэд хоног хэвтсэнээ эс тооцвол бүтээх гэж, өсөх гэж, амьдрах гэж л зүтгэж явна даа." гэж бичсэн байна.

С.Сарнай

Мичнээс хүн үүссэн түүхийн асуудалд
Мичнээс хүн үүссэн түүхийн асуудалд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​