fbpx Мичнээс хүн үүссэн түүхийн асуудалд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 4 секунд

Мичнээс хүн үүссэн түүхийн асуудалд

“Хүн дүрстэй мичнээс хүн төрхтэй бич, хүн төрхтэй бичнээс бичин хүн, бичин хүнээс оюун ухаантай хүн (хомосапиенс) анх зүүн хойд Африкт үүссэн” гэх дүгнэлт бол хөдөлшгүйгээр, тал бүрээсээ 100 хувь нотлогдсон үнэн биш, шинжлэх ухааны орчин үеийн салбаруудын ололт, туршилтаар давтан батлагдсан ч биш юм. Энэ талаар цөөн бус өөр онол, таамаглал буй.

Африкт анх үүссэн гэж үзэхэд хүргсэн баримт, материалын шинжилгээ, чанар нь ч орчин үед тавигдах ёстой шаардлагыг хангахгүй байгаа юм. Бичин хүнийх гэж үзсэн чулуужсан яс нь гавлын яс, гарын ясгүй байгаа нь, мөн уг ясны өндөр нь шимпанзегийнх гэхэр намхан, генетикийн шинжилгээ хийх боломжгүй байгаа нь эргэлзээ төрүүлдэг.

Гавлын ясгүй болохоор уураг тархины жин, хэмжээний талаарх мэдээлэл үгүй, гарын ясгүй болохоор “зэвсэг хэрэглэдэг, хөдөлмөрлөдөг” талаарх мэдээлэл мөн үгүй. Уг яс намхан, жижиг болохоор л эмэгтэй хүнийх гэж үзсэн нь ч учир дутагдалтай. Олон хүн барьсан болохоор бохирдсон, генийн шинжилгээ хийх боломжгүй. Уг ясыг олсон хүмүүс “хүний чулуужсан ясыг анх олсон” гэх нэр, төрд ихэд шохоорхсон гэх мэтийн субъектив үг, үнэлгээ ч мөн яригддаг... Хүн Африкт анх үүссэн гэвээс түүний тархалтын чиглэл, шалтгаан, тархаад хүрсэн, үлдсэн газар нутаг, арьсны өнгөний нь хувьссан байдал зэрэг нь бүгд л эргэлзээ, маргаан дагуулдаг. Хүмүүс заавал ч үгүй бэрхшээлтэй орчинд, хүнд нөхцөлд үүсээд, дараа нь тааламжтай орчин, нөхцөлрүү л нүүдэллэн тархсан байх учиртай. Энэний эсрэг байх үндэс, шалтгаан логикийн хувьд ч боломжгүй. Хүн бол байгалийн хувьслын бүтээгдэхүүн, байгаль-цаг уурын улиран үргэлжилсэн бэрхшээл, хахиршлын бүтээгдэхүүн, амьд үлдэхийн төлөө хийгдсэн сая сая жилийн тэмцэл, хөдөлмөр, зүтгэлийн бүтээгдэхүүн, хүн дүрстэй мичүүдийн, хүн төрхтэй бичүүдийн, бичин хүмүүсийн байгалийн шалгаралд тэсэн тэнцэн үлдсэний гайхамшигтай үр дүн, эцсийн нь бүтээгдэхүүн мөн болно.

Хүн дүрстэй олон зуун мичүүд, тэднээс шалгаран үлдсэн олон зүйл бичүүд, мөн тэднээс шалгаран үлдсэн цөөн зүйлийн бичин хүмүүс, тэрхүү бичин хүмүүсийн өрсөлдөөн, тэмцлээс тодрон гарсан, үлдсэн оюун ухаант хүн, хүмүүс – энэ бол хүн үүссэн хамгийн ерөнхий үе шат, арга зам, түүх юм.

Энэ түүх чухам хаана, аль тивд, аль бүс нутагт, хэдий хугацаанд болж өнгөрсөн юм бэ? Энэ түүхийн гэрч, баримт нь үлдэх боломжтой юу? Ямар хэлбэрээр, ямар биетээр үлдсэн юм бэ? Гэрч, баримт, үлдэгдэл гэгдэж байгаа зүйлс нь өнөөдөр гэхэд юу юу байна вэ? Тэр бүгдийг шинжилж, таньж, тогтоосон ажлын чанар ямар байна вэ? Анх хийгдсэн дүгнэлтүүдийг хэн, хэзээ эргэж шалгасан, шинжлэх ухаан-техникийн орчин үеийн ололт, амжилт, чадавхад тулгуурлан хаана хаана, хэн хэн дахин нягталсан юм бэ? Ийм ажлын тайлан, бүр нарийн мэргэжлийн судлаачдаар хэлэлцүүлсэн, зөвшөөрүүлсэн тайлан хаана байна вэ? Ийм чухал шинжилгээний тайлан нь экспертүүдийн (биологич, геологич, түүхч, палеонтологич, генетикч, хүн судлаачид г.м) өргөтгөсөн, нээлттэй, том комиссын хурлаар хэлэлцэгдэж сайшаагдсан, хамгаалагдсан байх ёстой. Энэ талаарх үнэн мэдлэг, зөв мэдээлэл огт үгүй хүмүүс ч өнөөдөр урьд өмнөх эргэлзээтэй дүгнэлтүүдийг тоть шиг давтацгаах болов. Шинжлэх ухаанд ч гэсэн худлаа үзэл, дүгнэлт байдаг. Гэхдээ тэр бүхнээ засаж залруулах ажил байнгад л хийгдэж байдаг жамтай. Хүмүүс анхандаа үр жимс, үндэс, навч, шувууны өндөг мэтээр хооллодог байсан бол аажимдаа анчид болцгоож, бүр малчид, тариаланчид, гар урчууд болжээ. Хоол олох, бэлдэхтэй холбоотой багаж зэвсэг хийж, тэдгээрээ ашиглан хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, орчин тойрноо таньж, мэдлэг хуримтлуулж, туршлага сууж, уураг тархи нь ч ихээхэн хөгжжээ. Амьтны яс, мөн хүний яс цөөхөн нөхцөлд л чулуужиж үлддэг. Чулуужсан яс бүтнээрээ олдох нь ч тун ховор. Олдсон чулуужсан яснаас үнэн мэдлэг, зөв мэдээлэл гаргаж авах боломж ч бага, нэн хэцүү. Анхны хүмүүсийн олон зуун мянган жилийн туршид хийж ашиглаж байсан чулуун зэвсэг үе үеэрээ ур хийц адилавтар, азийнхны, африкийнхны гэх мэтээр тод ялгаа байхгүй шахам. Анхны хүмүүсийн орогнож байсан агуйнуудаас олдсон зүйлүүд, ул мөр ч тун ойролцоо.

Африкт олдсон чулуун сүхтэй төсөөтэй сүх Азиас олджээ. Энэнд тулгуурлаад анхны хүмүүс Азируу уг сүхийг бариад Африкаас нүүжээ хэмээсэн дүгнэлт хийгджээ. Хэрчих, таслах, чавчих зориулалттай багаж адилавтар байх нь тодорхой. Одоо ч адилхан л байгаа.

Харин чулуун материал нь хаанахынх вэ гэдгийг тодруулах нь л чухал юм. Хоолны халбага, сэрээ, савх, аяга ч гэсэн бүгд л адилавтар шүү дээ... Чулуун зэвсгийн талаар ч худал дүгнэлт тун олон. Хүн анх Африкт үүссэн нь үнэн гэвэл тэр үед Африк хатуу ширүүн уур амьсгалтай болж, тэр хүнд нөхцөл наад зах нь хэдэн зуун мянган жилээр үргэлжилсэн байх учиртай. Тэгээд дараа нь аажмаар дахиад халуун дулаан уур амьсгалтай болж өнөөгийн байдалдаа орсон байх ёстой. Харин хахир хатуу уур амьсгалтай болохоосоо өмнө хүн дүрстэй мичүүдтэй, битүү шигүү ой модтой, үр жимс элбэгтэй, яг одоогийнх шигээ нөхцөлтэй байсан байх учиртай. Онцын тааламжтай (дулаан, чийглэг), угсраад нэн тааламжгүй (хахир хүйтэн, эрс тэс), дараа нь дахиад онцын тааламжтай (дулаан, чийглэг) байгаль-цаг уурын нөхцөл Кайнозоин эриний антропоген галвын үед Африкт байгаагүй, болж ч өнгөрөөгүй. Гэвч энэнийг дахин шалгах, тогтоох хэрэгтэй юм. Мичүүд модон дээр амьдардаг таатай орчин өөрчлөгдсөөр, хахиршсаар хүнийг буй болгоод, дараа нь дахиад л мичүүд модон дээр амьдардаг өнөөгийн Африк буй болсон гэх дүгнэлт нотлогдохгүй. Учир нь яг хэрэг дээрээ тийм юм болоогүй. Харин Ази тивд л мичүүдийг хүн болтол нь дасгалжуулсан өөрчлөлт явагдаж, тэнд үүссэн хүмүүс аажимдаа бусад тивүүдрүү тархан нүүдэллэсэн бололтой. Сэрүүн бүс нутагруу шилжин амьдрах болсон хүмүүсийн арьс цайж, халуун бүс нутагруу шилжин амьдарсан хүмүүсийн арьс улаан хүрэн өнгөөр дамжин хар өнгөтэй болжээ. Улаан арьстай индианчууд, хар арьстай негрүүд тэгж буй болоод одоо ч мөн тэр өнгөөрөө байж байна. Гэхдээ миний энд өгүүлж байгаа бүхнийг олон шинжлэх ухааны уулзвараас, орчин үеийн хамгийн нарийн багажаар эргэн шалгаж нотлох, батлах хэрэгтэй. Тэгж байж л үнэн төрж, худал нь няцаагдах ёстой.

Байгаль-цаг уурын удаанаар үргэлжилсэн их өөрчлөлтүүдээс шалтгаалж, нөхцөлдөж ер бусын гэхээр элдэв чадавхыг олсон, тэр чадавхаа ашиглаад бараг л хасах 100-аас нэмэх 100 хэмийн хэлбэлзэлтэй орчин нөхцөлд амьдарч чадаж байгаа макро болон микро амьтад өнөөдөр Азид, сэрүүн бүс нутагт л олон байгаа нь мөн нэгийг хэлээд байгаа юм.

Жишээ нь хүн анх Африкт үүссэн юм бол хүнтэй зэрэгцээд оюун ухаантай нь байг гэхэд өөр онцгой чадавхыг олсон дагалдах амьтад Африкт алга байна. Африкт дөрвөн улирал ч байхгүй, хүйтэн саруудыг ичиж өнгөрөөдөг амьтад ч үгүй, хөеө хураадаг мэрэгчид ч үгүй, хөлдөөд гэсэж амь ордог хоёр нутагтан ч үгүй шүү дээ. Мичүүд нь оюун ухаантай хүн болтлоо хувьссан байхад энэний адил ихэд хувьссан амьтад цөөн ч болов байх ёстой биз дээ? Гэтэл байгаль-цаг уурын өөрчлөлтөөс болж элдэв чадавхыг олсон амьтад Ази тивд л олон байгаа юм. Тэд дөрвөн улирлыг ажрахгүй даваад л (ичээд, хөеө хураагаад, ихээхэн өөх хуримтлуулаад, хөлдөөд гэсээд, үүр овоохой бариад, үс ноолуур нь ургаад), үржиж өсөөд л, (гэр оронтой, дулаан хувцастай, хүнсний их нөөцтэй, түлш, зуухтай, оюун ухаантай) хүмүүстэй зэрэгцээд л амьдарч чадсаар байгаа билээ. Байгаль-цаг уурын өөрчлөлт, бэрхшээл л тэднийг ийм чадвартай болгожээ. Тэд байгаль-цаг уурын өөрчлөлт, бэрхшээлийг дагаад бие, эрхтнээ ч өөрчилж, бас амьдрах олон аргыг ч сурчээ. Тэдний уураг тархи ч ихэд хөгжсөн нь тодорхой юм. Хүмүүс бид энэ бүхнийг бараг л тусгайлан судлаагүй нь үнэн шүү дээ. Ямар ч болов өвөл болдоггүй, өвөл нь ичдэггүй байсан үеийн тарваганы уураг тархи ичдэг болсон үеийнхээс нь хөгжлөөр сул л байгаа. Энэчлэн бодох, тооцох юм их байнаа! Бодож, тооцож олсон мэдлэг бидэнд ч, хүмүүст их тус болно шүү.

Гүнзгийрүүлээд, дэлгэрүүлээд бодох, бясалгах тусам л Африкт хүн анх үүссэн гэх дүгнэлт олон эргэлзээг төрүүлдэг юм. Наад зах нь л Африк тивийн хүн ам яахлаараа саяхан болтол маш цөөхөн байсан юм бэ? Тааламжтай орчин, нөхцөлд хүн ам нь дорхноо л ихэд өссөн байх ёстой биш гэж үү?

Тэнд анх хүн үүссэн юм бол хөгжил нь бараг л бусад тивийнхээс илүү шахам баймаар даа. Гаршуулж гэршүүлсэн амьтан нь ч цөөхөн байдаг. Ашигладаг багаж, зэвсэг нь ч нэн бүдүүлэг. Хэл ярианы хөгжил нь хоцрогдонгуй, ер хөгжил нь нийт дүнгээрээ бусад тивийнхээс доогуур гэхчилэн олон олон эргэлзээ буй болдог юм. Анх үүссэн тивдээ л хүмүүс ихэд өссөн, тархан суурьшсан баймаар... Шар арьстай хүмүүс байнгад хамгийн олон нь байжээ. Ази, Европруу хүмүүс Африкаас тархан суурьшаад арьс нь шар, бүр цагаан болтлоо олон зуун мянган жил амьдарсан юм бол Азиас Америкруу тархан байршсан хүмүүсийн арьс яахаараа улаан, хүрэн улаан болдог билээ? Энэ бол тун их хожуу үеийн тархан байршилт шүү дээ! Улаан арьстангууд цааш цаашдаа хар арьстан болж л хувирах байжээ гэхээр... Өнгөний шилжих байдал шараасаа цайж болох, бас шар өнгө өтгөрсөөр улаан хүрэн, хар болж хувирах учиртай. Энэчлэн гайхах, эргэлзэх зүйл тун ч олон доо... Дулаан, чийглэг, идэх уух зүйл элбэг, анхны хүмүүст бараг л диваажин мэт Африкт хүн үүссэн нь худал, тэр диваажингаас сэрүүн, хүйтэн, идэх уух бэлэн зүйл багатай Азируу аюул, бэрхшээлээс үл айн нүүдэллэсэн нь ч худал болж таарч байгаа юм. Тивүүд болж салаагүй, бүх хуурай газар хамтдаа нэг л том эх газар байсан цаг үеийн амьтан, ургамлын оршил ба хувьслыг судалж тодруулах аваас харин шинэ, сонин зүйл маш ихээр илрэх, нээгдэх болно. Хөхтөн амьтад, хүн дүрстэй амьтдын талаар ч шинэ мэдлэг, мэдээлэл буй болох байх.

Судлаач Д.Чулуунжав

Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​