fbpx Газрын ховор элемент уран биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 7 секунд

Газрын ховор элемент уран биш

Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран болон газрын ховор элемент тойрсон асуудлууд нэлээд эрчтэй яригдаж байна. Үүний зэрэгцээ энэ хоёр бүтээгдэхүүнийг адилхан, нэг зүйл мэтээр тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх тохиолдол их байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Уул уурхай” буландаа Уран болон Газрын ховор элементийн тухай мэдээллийг хүргэж байна.

Төрийн бодлогын ялгаа:

-Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс дэлхийд уран экспортлох, энэ чиглэлд тоглогч болох боломж бүрдсэн билээ. Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төсөл байсан юм. Францын тал Монголд анх “Арева Монгол” компанийг байгуулж, “Кожеговь” охин компани нь 1997 оноос ураны хайгуул хийсэн юм. Геологи хайгуулын ажлын эхний 10 жилд Дорноговь аймагт Дулаан-Уул 6270 тонн, Зөөвч-Овоо54639 тонн ордыг нээсэн. Сүүлд нэмэлт хайгуулаар нийт нөөцийг 93291 тонн хүртэл өсгөөд байгаа. Энэ нь Монголын ураны батлагдсан нөөцийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлж байна.

-Засгийн газар газрын ховор элементтэй холбоотой бодлогоо төдийлөн тодорхой болгоогүй. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан юм. Үүнээс өөр илүү тодорхой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг зарим судлаач хэлдэг билээ. Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм.

Юунд ашиглагддаг вэ?

-Уран бол радиоактив буюу цацраг идэвхт металл бөгөөд цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг биднийг, үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн билээ.

-Газрын ховор элемент нь өндөр технологийн бүтээгдэхүүн. Тодруулбал, таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ордог. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас гадна рентген туяа, удирдлагатай пуужинг газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэх, цаашлаад ашиглах боломжгүй билээ.

Олборлолт

-Уран нь олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор аюулгүйн дүрмийг ягштал мөрдөн олборлох шаардлагатай. Энэхүү байгалийн бүтээл нь тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг юм.

-Газрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй. Газрын хэвлийд хэр хэмжээтэй нөөц байгаагаас газраа яаж олборлохоо шийднэ. Бүх уурхай тоосжилт үүсгэнэ. Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ их чухал. Манай улсад энэ чиглэлийн стандартыг шинээр батлах шаардлагатай.

Манай улсад илэрсэн нөөц

-Монгол Улс ураны багагүй нөөцтэй. Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх нийт 13 ордын 192 мянга гаруй тонн баталгаажсан ураны нөөц байгаа. Таамаг нөөц нь 1.3 сая тонн. Манай орны баталгаажсан ураны нөөц л гэхэд дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улс ураны нөөц хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсдаг байна.

-Монгол Улсад газрын ховор элементүүдийн нөөц нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймагт илэрсэн байна. Тухайлбал, Улаандөлийн 124.78 тонн орд, Халзанбүрэгтэйн орд 1.511.6 мянган тонн орд, Мушгиа худгийн 365.1 мянган тонн орд, Хотгорын 1.213.7 мянган тонн нөөцтэй орд Цагаан чулуутын 274.55 тонн орд, Лугийн голын орд 14.5 мянган тонн орд тус тус орж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сайд Б.Дэлгэрсайхан төрийн өмчит төмөр замуудын өмчийг бүртгэж, “шимэгчид”-ийг хөөлөө
Сайд Б.Дэлгэрсайхан төрийн өмчит төмөр замуудын өмчийг бүртгэж, “шимэгчид”-ийг хөөлөө
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​