fbpx Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (2)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 10 секунд

Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (2)

-Уншигчдад танил бус нэр томъёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд “Кортизо́л” гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчууд “Кортизо́л” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинд үлэмж нэрвэгдчихсэн, тэр нь ямар шалтгаантай тухай дор өгүүлсү!

-Хэрүүлч хараалч, хараал урсгагч нөхдөд: Наад стрессээ тайлтал, нийгмийн бухимдлаа марттал сайн харааж авцгаа! Хараал доромжлол гэдэг чинь Та нарын хувьд нэг төрлийн эм шүү дээ! Хөөрхий стрессийн гормон-кортизолоо гадагшлуулж байх хэрэгтэй шүү дээ Та нар! Таны хараал миний бичих постлох урмыг сэргээдэг шүү. Баярлалаа!

Монголын нийгэм дан болохгүй бүтэхгүйгээр дүүрээд яадгаа алдчихсан тухай би яриагүй шүү. Хараал зүхэл, атаа жөтөө, хорслын гормон чинь ихдээд Та нарын эрүүл мэндийг сүйтгэдэг тухай сэрэмжлүүлэн бичээд байна. Ийм гормон ихээр ялгарах болсныг ардчилалтай холбоод “Ардчиллын буруу” гэчихсэн тайлбар явж харагдана лээ.

Гадны тодорхой хүчнүүд монголчуудын буруу муугийн шалтгааныг “АРДЧИЛАЛ” гээд заагаад өгчихдөгийг хуулбарласан хэрэг болов уу гэж би боддог. Түүнээс эрх чөлөөгөө эдлээд, хэнээс ч эрхшээхгүй (Та өөрөө хүсвэл Таныг захирдаг дарга гэж байхгүй нийгэм!) амьдарч байгаа чинь жинхэнэ ардчилал ба аз жаргал шүү дээ. Өөртөө, өөрийнхөө овсгоо самбаа, ур ухаан, зөв хүмүүжил, хөдөлмөрийн сахилгад эрхшээх нь Таны чин үүрэг. Та харин түүнийгээ мэдэхгүй мэдрэхгүй яваа. Танд өөрийн чинь хариуцлага дутагдах дээр Та өөрийгөө тамлан амьдардаг гэж би үздэгээсээ ухрахгүй. Та, Таны гэр бүл муу яваа буруутныг эхлээд өөрөөсөө хай! Тийм учраас өөрөө муу амьдарсан бол бусад нь бас муу амьдрах ёстой гэдэг тэнэг үзлээ гээ! Нийгмээ хорлохоо боль!

сонин mn

Хараалчдын эсрэг нэг зураг оруулчих уу? Фээст нэг нөхөр оруулсныг зураг болгоод авчихлаа. Хараалгасан нь алдаршдаг тухай. Хараалчдын хамгийн том зовлон бол бусдыг өөр шигээ муу дорой явуулахыг хүсэх явдал. Зовлон нэгтийн жаргал нэг! Муу дорой явж өгөхгүй бол атаархаад өсөрхчихнө. Монгол, Америкт хоёр янзын атаархагч байдаг тухай онигоо зохиогджээ. Америкийн атаархагч нь “Намайг тэр баян шиг баяжуулаад өгөөч” гэж залбирч явдаг бол Монголын атаархагч нь “Тэр баяныг над шиг ядуу дорой болгоод ядууруулаад өгөөч” гэдэг гэв үү? Энэ үнэн үү? Тамын ертөнцөд тамын тогоо сахисан чөтгөрүүдийн үлгэр байдаг даа. Олон тогоонд тамд унасан олон үндэстнүүд чанагдаж байж. Жүүд нарын тогоог тойрсон олон чөтгөр цухуйсныг нь сэрээдээд. Учир нь жүүдүүд нэг нэгнээ түлхэж тогооноос гаргах гээд. Өөр ямар ч билээ ганц нэг үндэстэнг ганц нэг чөтгөр манаж сэрээднэ.

Яаж ийгээд ганц нэгээрээ сугарч гарчих гээд. Гэтэл монголчуудын чанагдаж байгаа тогоог манасан ганц ч чөтгөргүй. Тогоотой тамын ус (шөл ч юм уу?) буцлаад л. Манаачгүй шалтгаан нь монголчууд бие биенээ татаж унаган тамын тогоондоо хамт чанагдаад. Энэ үлгэр үнэнийг хэлээд байна уу?

Үндсэн сэдэвтээ оръё. Монголын нийгэмд гэгээ огт тасарчихаагүй байна. Стрессгүй айл өрх олон байна. Гэхдээ нийт улс орны масштаб дээр ярьвал цөөн байна. Тэр цөөхөнд коризол биш эндорфин бургилж байдаг байх. Хошин урлаг гэж сайн талын гормон-эндорфинийг хөгжүүлэгч эм байна гэж ойлгодог бол тэр нь бас эргэлзээтэй. Тэрхэн үедээ инээж хөхрөөд, марзаганаад, үзвэр дууслаа, эргээд нийгмийн бухимдалдаа шингээд орчихно. Энэчлэнгээр нийтийн ба зохиолын дуугаар хэсэг тайтгардаг. Ламд очиж хамаг зовлонгоо ярьж элдэв засал хийлгэдэг. Дотор нь онгойдог. Бас айдсаа мартдаг. Бас л тайтгарал, эсвэл өөрийгөө хуурч байгаа хэрэг. Өөр юу ч юм, баяр ёслолын үеийн аз жаргалаар нь эерэг сайн талын гормон ялгардаг боловч баяр дууслаа, дахиад өөрсдийгөө тамлаж амьдардаг хэмнэл үргэлжилдэг.

Монголчуудаа л яриад байна шүү. Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгсэн. Энэ бол аливаа юмс үзэгдлийг түүний ил буй хуулиар тайлбарлах, утгачилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол ажээ.

Visionary–хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory–сонсголоор дамжиж тахиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг. Монголчуудын уран сайхны сэтгэлгээ тийм NLP-г хүлээн авах бэлээхэн хөрс нь учраас нийгмийг ч, улс төрийг ч, хүмүүн хоорондын харилцааг ч ямагт бужигнуулж ирсэн. “Эх оронч царайлах” гэх үзэгдэл түгээмэл. “Ард түмэн” л гээд дайраад байхаас цаашаанаа сэтгэ гэвэл мухардана. Гэхдээ явж явж тэр нь монгол хүний цээжинд багтан ядан яваа хорсол бухимдлын гормон–кортизол нь юм. Кортизолоо ард түмний нэр барьж гадагшлуулдаг нэг ёсны эмчилгээ юм. Сэтгэл онгойгоод ялсан баатар шиг мэдрэмж төрөөд, тэр эрчээрээ Сүхийн талбайд очиж цогтой үгсээ урсгаад, сэтгүүлчдийг шавуулаад... орой гэртээ хариад даший шоог!

Нийгэм тогтворгүй, ядууралтай (Ядуурал 35 дахь жилдээ байж байна. Хүн амын 30%-ийн наана цаана) бол бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн нь Монголд ямагт байж ирсэн, гучин хэдэн жил тийм дайсны эрэлд явцгааж байна. Явна чиг.

Дайсны дүр тойруулсан суртал ухуулга маш хүчтэй. Дургүй бүх хүнээ тийм дайснаар тодруулаад нийгмийн бүх бурууг тохчихно. Дургүй хүн гэдэг нь өөрөөс нь дээр яваа бараг бүх хүн. Атаархлыг нь дэвэргэж байдаг бүгд л орно доо. Гүтгэлэг, хараал зүхэл нь маш үнэмшилтэй гээч. Монголын өнөө цагийн феномена.

сонин mn

Хараал доромжлол бол нэг ёсны сэтгэл засах эм гээд би дээр хэлчихсэн. Гучин хэдэн жил тийм эмээр хооллон явцгаана. Газар шороогоо ухаж барууныханд зарсан атаат хар олигархжсан мангасын тухай айдсын үлгэр мөхөж өгөхгүй дэвэрсээр нийгмийн хорслыг буцалгачихсан чинь тийм учиртай. Явж явж эх орон газар шороо чухал биш, явж явж баруунаас мөнгө салгаж чадаагүй, мөнгөний хуваарилтаас (тийм хуваарилалт байна гээд итгэчихсэн) хоцорчихсондоо, зарим нь УИХ-д удаа дараа өвдөг шороодсондоо бачимдаад тэсэрч байгаа нь тэр л дээ.

Монгол Улс зах зээл рүү гишгээд 35 жил болоход гэгээтэйгээр урагшлахгүй, эдийн засаг нь ямагт “0” (нойл) зааж, сүүдрийн “хар эдийн засаг” нь албан ёсны эдийн засагтайгаа дүйцэх хэмжээнд очиж, бүр параллель эдийн засагтай болчихсон.

Улс ялзарсан тухай яриа дуусашгүй. Энэ бүхэн нь өнгөрснөө санагалзан, ухарч мөрөөдөх дон, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн Монголын популизмын гавьяа юм. Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлж үл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээр бол ерөнхий утгаар маш түгээмэл байна. Монгол хүн урт насалдаг болж байна. Өмнөх нийгэм, 1990 онд халаагаа өгчихсөн социализмд аж төрж амьдралаа залгуулж байсан ахмадууд үй түмээрээ байна. Тэдэн дотор зах зээлийн нийгэмд гундуу яваачууд, эсвэл үр хүүхдээ олигтой хүмүүжүүлж чадаагүйчүүдийг “Хохь чинь” гэж тавлах нь юу юм бэ? Гэхдээ тэд голлоод Америк ба Барууны ардчиллыг үзэн ядагчид огтоос буурахгүй байгаа нь нийгмийн үзэгдэл дээр тоглодог популист маневр–эх оронч элдэв хөдөлгөөн, эх оронч ухуулга, хээл хахууль, санхүүгийн луйвар, сонгуулийн луйвраа эх оронч царайлан хийдэг улс төр, бас шагналын асар их хур (одон, медалиар бөмбөгдөж хуурах) буулгадаг гэхчлэн шалтгаануудыг нэрлээд баршгүй.

Бид яг одоо эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байна. Тэр нийгмийг нийгмийн шинжлэх ухаанд капитализм хэмээн нэрлэмүй. Тэр шинэ капиталист нийгэм эргэлтгүй болсон. Социализм чинь хэзээ ч эргэж ирэхгүй. Горьдсоны гарз. Горьдлого тасрахаас өмнө сайн хараагаад ав! Тэр чинь Таны эрх чөлөө, ардчилал чинь!

Төгсгөлд нь сэдэвт шууд бусаар, гэхдээ нэн хамаатай постоо оруулъя. Ядуусын өлөн нүдний бэлчир болсон (хараал идсэн) тансаг хороололд “Монголын Сингапур сургууль” гэж нээгдсэн байна. Би зургийг нь оруулахдаа фээстээ “Энэ сайн хэрэг. Гэхдээ гэр хорооллын ядуу өрхийн үрсийг бодлогоор энд сургахсан!!!” гэж бичсэнээ дахин давтан уриалъя. Эх орноо дэлхийн энтэй тэнцэх гэрэл гэгээнд үтэр түргэн гаргахсан даа!!!

сонин mn

Д.Баярхүү

Н.Ганибал: АН бүрэн шинэчлэгдсэний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна
Н.Ганибал: АН бүрэн шинэчлэгдсэний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​