fbpx НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Н.НАЦАГДОРЖИЙН ХҮҮ ХУВЬДАА НҮХТИЙН АМАНД 30 ӨРӨӨТЭЙ ХАУС БАРЬЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
9 минут 57 секунд

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Н.НАЦАГДОРЖИЙН ХҮҮ ХУВЬДАА НҮХТИЙН АМАНД 30 ӨРӨӨТЭЙ ХАУС БАРЬЖЭЭ

Үе үеийн Хотын дарга, Ерөнхий архитекторууд Улаанбаатар хотыг ус урсах зайгүй “бетонон ширэнгэ” болгосны гайг ард түмэн амь насаараа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө үүрлээ. Ниргэсэн хойно нь хашхирахын үлгэрээр нийслэлийг үер “ниргэсний” дараа сая ухаарч, Улаанбаатар хотод хууль бусаар газар, барилгын зөвшөөрөл олгосон дарга нараа шалгаж эхлэхээр болов.

Судалж үзвэл, 2006 оноос хойш нийслэлд баригдсан барилгууд Нэргүйн Нацагдорж гэх ганцхан хүний гарын үсгээр баригдсан байдаг аж. Тодруулбал, Н.Нацагдорж нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор 2006-2010, 2012-2015, 2022 онд тус тус гурван удаа томилогдож, нийт найман жил ажиллажээ. Хотын дарга Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Д.Сумъяабазар нарын аль алиных нь үед Ерөнхий архитектороор Н.Нацагдорж л ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, 2006 оноос хойш Улаанбаатар хотод шил шилээ даган шигжиж сүндэрлэсэн оффис, орон сууцны барилгууд Н.Нацагдорж гэдэг ганц хүний гарын үсгээр баригдсан гэсэн үг.

Хоржоонтой нь, өнгөрсөн онд Н.Нацагдорж Нийслэлийн Ерөнхий архитекторын албан тушаалаа өгч, өнгөрсөн сард “Шинэ Хархорин” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны дарга буюу Ерөнхий архитектороор нь томилогджээ. Уг нь, Улаанбаатар хотыг төлөвлөлтгүй, түгжрэлийн голомт болгосондоо хариуцлага хүлээх ёстой байтал ийнхүү шинээр баригдах Хархорин хотын Ерөнхий архитектороор томилогдчихсон байна.

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий архитектор асан, “Шинэ Хархорин” хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн ноцтой баримтуудыг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Н.НАЦАГДОРЖИЙН АРДАХ ААЛЗНЫ ТОР МЭТ СҮЛЖЭЭ

Н.Нацагдорж Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, Нийслэлд өссөн. Нийслэлийн 24-р сургуулийг 1986 онд, ШУТИС-ийг 1998 онд Архитектор мэргэжлээр төгсөж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд Архитектороор ажлын гараагаа эхэлсэн. Тэндээсээ 2005 онд Нийслэлийн Хот байгуулалтын газрын Архитектор болж, жилийн дараа 2006 онд буюу Хотын даргаар Ц.Батбаяр ажиллаж байх үед Нийслэлийн Ерөнхий архитектор болсон. Энэ бол түүний албан ёсны ил намтар. Харин далд намтрыг нь одоо танилцуулъя. Эхэнд нь сануулахад, Н.Нацагдорж Нийслэлийг ерөнхий архитекторын албан тушаалд найман жил дархлагдахаас аргагүй танил талтай нэгэн ажээ.

1. Ерөнхий архитектор асан Н.Нацагдорж, “Голомт”-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэг нар 1986 онд Нийслэлийн 24-р сургуулийн 10В ангийг хамт төгссөн найзууд. Тиймдээ ч Н.Нацагдорж 2010-2012 онд “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшдэг барилгын “Инкон” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Н.Нацагдорж 2010 онд Нийслэлийн Ерөнхий архитекторын албан тушаалаас чөлөөлөгдөж, Д.Баясгалангийн “Инкон” ХХК-ийг хоёр жил удирдаад, 2012 онд буцаад Нийслэлийн Ерөнхий архитектороор томилогдсон байгаа юм. Сонирхуулахад, Д.Баясгалан найз Н.Нацагдоржийгоо Нийслэлийн Ерөнхий архитектороор ажиллаж байх хугацаанд нийслэлд Шинэ төгөл хотхон, Голомт хотхон, Санзай хотхон, Эмбасси резиденс зэрэг тансаг зэрэглэлийн хотхонуудыг барьсан байдаг.

2. Н.Нацагдорж дээр дурдсанчлан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэгтэй хамт Нийслэлийн 24-р сургуулийн 10В ангийн төгссөн. Тиймдээ ч тэр үү, Н.Нацагдорж У.Хүрэлсүхийг 2007 онд Монголын Зүүний хүчний холбооны Ерөнхийлөгч байх үед тус холбооны гол лидерүүдийнх нь нэг байсан гэх.

3. Н.Нацагдоржийн хүү Н.Цэнгүүний эхнэрийг Н.Батсаруул гэдэг. Өдгөө Н.Цэнгүүн, Н.Батсаруул нар “Сарун брэнд” ХХК-ийг байгуулан ажиллаж буй. Харин Н.Нацагдоржийн бэр Н.Батсаруулын ээж буюу худ О.Чимгээ нь “Ай Ти Холдинг” ХХК, “Алтан тэрэм” ХХК, “Ордгео” ХХК тэргүүтэй компаниудыг эзэмшдэг. Сонирхолтой нь, О.Чимгээ нь “Ай ти холдинг” ХХК-ийг Тамирын Амарсайхантай хамтран эзэмшдэг. Т.Амарсайхан нь Монголбанкны Дотоод аудитын газрын захирлаар ажилладаг бөгөөд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Су.Батболдын төрсөн ах С.Бат-Очирын эхнэр юм.

4. Илүү сонирхолтой нь, Н.Нацагдоржийн худ Т.Чимгээ нь “Ордгео” ХХК-ийг эзэмшдэг гэдгийг дээр дурдсан. Харин “Ордгео” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хадам аав Бат-Очирын Дашбаатар ажээ.

Н.Нацагдоржийг худтай нь ийн хамаатуулах болсны бас нэг учир нь, дээр дурдсан ч Н.Нацагдорж "Шинэ Хархорин" хотын бүтээн байгуулалтын захиргааны дарга буюу Ерөнхий архитектороор нь томилогдоод байгаа. Харин Н.Нацагдоржийн худ О.Чимгээ нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд бүх бизнесээ төвлөрүүлсэн, мөн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг төдийгүй, эртний хотын туурийг судалж шинжлэх, сэргээх ажилд ихээхэн гар бие оролцож байгаа нэгэн аж.

Энэ мэтээр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БОАЖ-ын сайд, "Голомт"-ын эзэн хүртэл үргэлжлэх том танилууд олон ажээ.

НАСААРАА ТӨРД АЖИЛЛАЖ, ТӨСВИЙН ЦАЛИНГААР АМЬДАРСАН ГЭХ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Н.НАЦАГДОРЖИЙН 30 ӨРӨӨТЭЙ ХАУС ТЭРГҮҮТЭЙ 11 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Нийслэлийн ерөнхий архитектороор гурван удаа, нийт найман жил ажилласан Н.Нацагдоржийн өөрийнх болон эхнэр, хүүхдийнх нь нэр дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай зургаан барилга, хоёр зуслангийн байшин, нэг орон сууц, нэг хувийн хаус байдаг ажээ. Судалж үзвэл, Н.Нацагдорж, түүний эхнэр Ишнямын Цэнд-Аюуш нарын эзэмшлийн “Снөүсити консалтинг” ХХК-ийн нэр дээр Баянгол дүүргийн 20-р хороонд 1499м2 газар, Үйлдвэрийн барилга байдаг аж. Мөн Ишнямын Цэнд-Аюуш нь “Интерсант” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Дариус” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байх бөгөөд “Интерсант” ХХК Баянгол дүүрэг, хуучнаар “Миний зах” худалдааны төвийн ард үйлчилгээтэй орон сууцны хотхон, “Дариус” ХХК нь Баянзүрх дүүрэг, Шинэ Монгол сургуулийн ард үйлчилгээтэй орон сууцны хотхон тус тус барьж худалджээ. Энэ орон сууцны хотхонуудыг хэрхэн, хаанаас санхүүжүүлж барив гэдгийг нэн түрүүнд нягтлах ёстой.

Илүү ноцтой нь, Н.Нацагдоржийн хүү Н.Тэлмүүн нь Дугарсүрэнгийн Ганчимэг гэгчтэй хамтран “Нүхт ресурс” ХХК-ийг эзэмшдэг. “Нүхт ресурс” ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Богдхан уулын Нүхтийн аманд 9983м2 газартай. Тус газар дээрээ 2022 онд 980м2 талтайтай, 30 өрөөтэй дөрвөн давхар хаус барьжээ. Цааш судалж үзвэл, Н.Тэлмүүнтэй "Нүхтресурс" ХХК-ийг хамтран эзэмшдэг Д.Ганчимэг нь Н.Нацагдоржийг өнгөрсөн онд Нийслэлийн Ерөнхий архитектороор ажиллаж байх үед түүний шууд удирдлага доорх Архитекторийн Ажлын албаны даргаар нь байжээ. Тэгээд болоогүй, энэ онд Н.Нацагдоржийг "Шинэ Хархорин" хотын бүтээн байгуулалтын захиргааны даргаар томилогдмогц Д.Ганчимэг мөн л Ажлын албаны даргаар нь шилжин томилогджээ. 2000 оноос хойш төрд, төсвийн цалингаар ажилласан гэх Н.Нацагдоржийн хүү нь яаж Нүхтийн аманд 30 өрөөтэй хаус барив, эсвэл Н.Нацагдорж өөрийн цэрэг буюу Албаны дарга Д.Ганчимэгтэйгээ нийлж авлигын мөнгөөр санхүүжүүлэв үү гэдгийг хууль хяналтынхан шалгах нь зүйтэй биз.

Тайлбар: Н.Тэлмүүний "Нүхт ресурс" ХХК-ийн нэр дээр Нүхтийн аманд баригдсан 30 өрөө бүхий хаус

Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн сонирхолтой баримт байгаа нь, Нийслэлийн ерөнхий архитектор асан Н.Нацагдорж 991168.. дугаарын гар утас ашигладаг. Хайлт хийж үзвэл, сошиал зарын хуудсуудад хэд хэдэн хуурамч хаягнаас “Их Монгол плазад 120м2 талбайтай оффис түрээслүүлнэ”, “100 айлын УБЕГ-ын хажууд 50м2 хоёр өрөө шинэ орон сууц зарна” гэх мэт оффис түрээслүүлэх, орон сууц худалдах заруудыг олон удаагийн давтамжтай нийтэлж, Н.Нацагдоржийн 991168.. дугаарыг гар утсыг байршуулсан байх ажээ. Оффис, орон сууцны барилгын зөвшөөрөл баталж өгснийхөө хариуд оффисын талбай, орон сууц авлигад авч, түүнийгээ хуурамж хаягнуудаар зар тавьж борлуулдаг байж болзошгүй сэжүүр учраас хууль хяналтын байгууллагынхан анхаарахад илүүдэхгүй болов уу.

Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (2)
Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (2)
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​